“ ТУСГААР ТОГТНОЛ ”ХӨДӨЛГӨӨНИЙГ ТЕГ-ААС БАРИВЧИЛЛАА

Тагнуулын ерөнхий газраас өнгөрөгч орой /2022.08.02/ "Тусгаар тогтнол” хөдөлгөөнийг зэвсэгт халдлага үйлдэхээр зэхэж байж болзошгүй гэх үндэслэлээр саатуулжээ. Тус хөдөлгөөнийхөн өмгөөлөгч өмнө нь галт зэвсэг хадгалан хэргээр шалгагдаж буй Б.Баасанцогтын хэрэг шүүх рүү шилжсэнтэй холбоотойгоор зэвсэгт халдлага үйлдэхээр завдаж байсан нөхцөл байдал тогтоогдсон. Тиймээс Эрүүгийн хуулийн 19.8 дугаар зүйлд заасан үндэслэлээр шалгаж байна" хэмээв. 

19.8 дугаар зүйл.Экстремист үйл ажиллагаа явуулах

1.Үндсэн хуульт тогтолцоо, төрийн байгууламжийг хууль бусаар, хүч хэрэглэн өөрчлөх, устгах зорилгоор улс төр, шашны үйл ажиллагаа явуулсан, энэхүү үйл ажиллагаа явуулахаар тодорхой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.