ХҮННҮ МОЛЛ-ЫН ЗАМЫГ ХААСНААР ХОТЫН ТӨВӨӨС БАРУУН ЧИГЛЭЛД ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨН УДААШИРЧ ТҮГЖРЭЛ НЭЛЭЭДГҮЙ ҮҮСЭЭД БАЙНА

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Яармагийн авто замд явган хүний нүхэн гарц барих ажил өнөөдрөөс эхэлсэн.


Энэ хүрээнд авто замыг сэтэлж, бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх шаардлагатай болсон тул “Хүннү молл”-ын баруун урд талын уулзвараас “Шинэ өргөө” хороолол хүртэлх 200 метр замын хөдөлгөөний зохион байгуулалтад түр хугацаанд өөрчилнө. Тодруулбал:  

  1. Наймдугаар сарын 1-11-ний хооронд зүүнээс баруун чиглэлийн
  2. Наймдугаар сарын 11-22-ны хооронд баруунаас зүүн тийш чиглэсэн хөдөлгөөний зохион байгуулалтад тус тус өөрчлөлт оруулна.


 
Иргэд жолооч нар дээрх хугацаанд замын тэмдэг тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд оролцоно уу. Энэхүү 37.5 метр урттай нүхэн гарц ашиглалтад орсноор автомашин, явган хүний хөдөлгөөний огтлолцол үгүй болж, явган зорчигчид зам тээврийн осолд өртөх эрсдэл буурна хэмээн үзэж байгаа аж.

Замыг хэсэгчлэн хааснаар хотын төвөөс баруун чиглэлд зорчих автозамын хөдөлгөөн удааширчээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.