ЗАСГИЙН ГАЗАР ГАРГАСАН ШИЙДВЭРЭЭ ӨӨРӨӨ Ч ЗӨРЧИЖ ҮЛ БОЛНО.ГЭТЭЛ ...
Цар тахлын нөхцөл байдал, халдварын тархалтын улмаас Улсын онцгой комисс, Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг ирэх арванхоёрдугаар сарын 31-ныг хүртэл сунгах шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбоотойгоор урлаг соёлын арга хэмжээ, тоглолт болон олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, үзвэр үйлчилгээ, хурим найр, баяр ёслолыг бүхэлд нь хорьсон. Гэтэл Засгийн газар, Харилцаа холбоо мэдээлэл технологийн газраас хамтран 100 гаруй хувийн хэвшлийг оролцуулсан “Цахим үндэстэн” арга хэмжээг энэ сарын 17-19-ны өдрийн хооронд зохион байгуулах гэж байна.Тус арга хэмжээ нь Үндэсний соёл амралтын хүрээлэнд хоёр өдөр зохион байгуулагдах бөгөөд 100 гаруй аж, ахуй нэгж бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж, худалдаална. Цар тахлын хүнд цаг үед энэ мэт олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах гэж байгаа нь олны шүүмжлэлийг дагуулж эхэллээ.Учир нь Засгийн газар өөрийн гаргасан шийдвэрийг зөрчиж олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулж халдвар тархах эрсдлийг нэмэгдүүлэх гэж байнахэмээх болгоомжлол олон нийтийн дунд байгаа.Гэтэл тус арга хэмжээнд зориулан талбайг тохижуулж тайзыг бэлдэж зэхжээ.