ТУСГААР ТОГТНОЛЫН АРЫН ТАЛБАЙГААС ЦОГЦОС ОЛДЖЭЭ

Сүхбаатар дүүргийн VIII хороонд байрлах Тусгаар тогтнолын ордны арын талбайгаас эрэгтэй хүний цогцос олджээ.

Уг хэргийн талаар албан эх сурвалжаас тодруулахад “Тусгаар тогтнолын ордны арын талбайд хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл өнөөдөр 09:00 цаг орчимд бүртгэсэн. Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт шалгалтын ажиллагаа явуулж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Одоогоор хэн гэж хүн байсан болохыг тогтоогоогүй байгаа" хэмээв. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.