АНАНДБАЗАР ТОМООХОН ШАТАХУУН ИМПОРТЛОГЧ КОМПАНИЙН ЭЗЭГТЭЙГ НӨХРИЙНХ НЬ НҮДЭН ДЭЭР ХҮЧИРХИЙЛСЭН ГЭВ ҮҮ ?


УИХ-ын гишүүн, “Содмонгол” группийн захирал Д.Анандбазарыг ажилтнууддаа бэлгийн дарамт үзүүлдэг гэх яриа гарч, хохирогч нар гэгдэх эмэгтэйчүүд ээлжлэн бузар булай явдлыг нь илчилсэн. Энэ хэрэг өдгөө хуулийн байгууллагад шалгагдаж байгаа. Тэгвэл 2000-аад оны үед болсон Анандбазарын хүчингийн хэргийн гэрч мэдээлэл өгчээ : 

Миний удирдлагад нь ажиллаж байсан гэр бүлийн хүмүүсийн бизнесийг дээрэмдэж авахаар ёс бус арга хэрэглэж, зодож нүдэж, дарамталж, тэр бүү хэл гэр бүлийн хүнийг нь нөхрийнх нь нүдэн дээр хүчиндэж байхыг нь энэ хоёр нүдээрээ хараад зогсч байлаа. Амьд гэрчийн хувьд энэ талаар болсон явдлыг ард түмэнд чадах чинээгээрээ хүргэхийн зэрэгцээ Анандбазар гэгч гаж донтныг зохих шийтгэлээ хүлээгээсэй гэж хүсч ийнхүү хэвлэлд мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар гэмт хэрэгтэн болон хохирогч нар нь одоо ч энэ салбартаа ажилласаар байгаа төдийгүй бизнесээрээ өрсөлдсөөр байгаа гэнэ.

Учир нь тэрээр нэгэн шатахуун импортлогч компанид хамгаалагчаар ажилладаг байжээ. Тухайн үед бизнес нь дөнгөж эхэлж байсан ч маш амжилттай өргөжин тэлж байсан компани аж. Энэ нь Анандбазар гэдэг хүнд таалагдаагүй. Өөрийнх нь хийж байсан, хийх гэж байсан төсөлтэй нь түүний компанийн төсөл давхцсанаар тогтохгүй түрүүлж хөдөлсөн учраас Анандбазарыг шахах нь тодорхой байжээ.Тийм учраас Анандбазар рецедивүүдтэй холбогдож, тус шатахуун импортлогч компанийн захирлыг дарамтлуулахаар тохирчээ.Тус тохироо ёсоор дарамт шахалт , зодоон тарчлаан ид явагдаж байх үеэр эхнэрийг нь дагуулж ирсэн рецедивүүдээрээ бариулж байгаад өөрийн биеэр хүчирхийлсэн. Харин энэ бузар явдлын маргааш нь тухайн шатахуун импортлогч компанийн захирлыг цагдаагийн алба хаагчид саатуулж хоёр сар орчим хориод сулласан гэх мэдээллийг нэрээ нууцалсан эх сурвалж Монголын хэвлэлүүдэд мэдээлж тус нийтлэл нь олны жигшлийг төрүүлсээр буй.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.