МҮОХ-ын тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг Э.Цэндбаатарт хандан “Аав, ээждээ хаягдаад. Ийм боловсролгүй болчоод битгий олон юм ярь” хэмээн “дарамталвуу"

Монгол Үндэсний Олимпийн Хорооны тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр сонгогдсон Батболдын Баттүшиг Токиогийн олимпийн наадамд медалийн төлөө тоглосон боксын тамирчин Э.Цэндбаатар 2021.08.01-нд ОХУ-ын Алберт Батыргазиевтай тулалдаж, 3:2 харьцаатайгаар ялагдлаа. Шүүгч илт буруу шүүсэнд монголчууд бухимдаж, тулааны үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай эсэргүүцэл гаргахаар болсоноо МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг ийнхүү жиргэж байв. “Ядуу улсын тамирчны зовлон их. Одоо яах гэхэв, орос ах гээд саймшраад Путиныг шүтээд байдаг хүмүүс тэдэндээ дээрэлхүүлж байх нь ёстой “тавилан” юм даа” гэж байжээ.

                      Цахим орчинд идэвхитэй тэрээр Боксын тамирчин Цэндбаатарт хандан жиргэснээ удалгүй устгасан байдаг.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.