ХОЁР ЖИЛ ҮРГЭЛЖИЛСЭН ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫГ ДАХИН СУНГАЛАА

Гарсан шийдвэрүүд:

Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг он дуустал буюу арванхоёрдугаар сарын 31-ийг дуустал сунгалаа. Одоогийн хэрэгжиж байгаа улбар шар түвшинд ямар нэг өөрчлөлт гарахгүй.

Авлигын асуудлаар гомдол гарч байгаа нийслэлд газар авах асуудлыг хойшлуулахаар боллоо. Аймгийнх хэвийн үргэлжилнэ.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг он дуустал сунгасан нь одоогийн хэрэгжиж буй зохицуулалт өөрчлөлтгүй үргэлжилнэ гэсэн үг.

УОК-ийн шийдвэрийн дагуу гадаа талбайн тэмцээн уралдаан зохион байгуулахыг түр хориглосон. Хөдөлгөөний идэвхжил нэмэгдсэн өндөр эрсдэлтэй байгаа энэ үед түр шийдвэр гаргасан.

Халдварын тохиолдол нэмэгдвэл зарим аж ахуй нэгжид цагийн зохицуулалт хийнэ.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 24 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Өнгөрсөн долоо хоногт байгуулсан үндэсний дөрвөн хорооны асуудлыг хэлэлцэж байна. Мөн төрийн банкны стратегийг өөрчлөх асуудал ярилцаж буй.

Агаарын тээвэр буюу Чингис хаан боомтын ажиллагаа одоогийн зохицуулалтаар хэвээр үргэлжилнэ.


ЭМ-ийн сайд С.Энхболд:
Нийт хүн амын урьдчилан сэргийлэх ирт илрүүлгийн шинжилгээг хэрэгжүүлэхээр яригдаж байна. Манай улсад тэргүүлэх өвчлөлийн таван чиглэлийг авч үзнэ.
ЭМДС-аас олгодог насны багцыг шинэчлэх, хүн амыг жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг байх ажлыг хийх ажлын хэсэг гарсан.
Багц шинжилгээ нь 13-45 мянган төгрөг. Насны багцын нэр төрлийг олшруулж, хөдөө орон нутгийн дэд бүтэц, чадавхыг эрчимжүүлнэ.
2021 оны 1 сарын 1-нээс эхлэн бүх иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар бэлдэж байна.
Өдөрт гарч байгаа нийт тохиолдлын 30 орчим хувийг хүүхдийн өвчлөл эзэлж байна. Вакцинжуулалттай холбоотой хүүхдийн өвчлөл буурсан.
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.