"Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-иас "Хос гавьяат" төрлөө

🇲🇳Тулгар төр байгуулагдсаны  түүхт  2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан дараах хүмүүсийг Монгол Улсын төрийн одон медалиар шагналаа. 
🇲🇳МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЦОЛООР
🔹"Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийн Техник хангалтын алба, Холбоо, навигаци, ажиглалтын албаны ерөнхий инженер - Б.Цогоо
🔹"Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийн ерөнхий менежер - П.Ганболд
🇲🇳ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР
🔹"Иргэний нисэхийн үндэсний төв" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Нисэхийн аюулгүй хамгаалалтын газрын дарга - Б.Сэр-Од
🇲🇳АЛТАН ГАДАС ОДОНГООР
🔹“Иргэний нисэхийн үндэсний төв” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Агаарын навигацийн үйлчилгээний газрын технологич мэргэжилтэн - С.Отгонбаяр
🔹"Иргэний нисэхийн үндэсний төв" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Аюулгүй байдал, чанарын удирдлагын газрын ерөнхий менежер - Д.Уртнасан
🇲🇳ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР
🔹"Буянт-Ухаа" олон улсын нисэх буудлын ахлах мэргэжилтэн - Э.Нармандах нарыг тус тус шагналаа.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.