Б.ДЭЛГЭРСАЙХАН: ХУГАЦААНДАА ТОРГУУЛИА ТӨЛӨӨГҮЙ ЖОЛООЧИД ХҮҮ ТООЦОЖ ХОРЬДОГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: “Зөрчлийн хуулийг хэрэгжүүлэхийн тулд торгуульсан иргэн хугацаанд нь төлөөгүй бол цаашаагаа хүү бодогдоод явдаг болгомоор байна. Баруунд ийм жишиг байдаг. Сарын дотор торгуулиа төлөөгүй бол торгууль нь нэмэгдээд байдаг. Жилийн хугацаанд төлөөгүй бол хорьдог ч юм уу.

Хуулийг хэрэгжүүлэх гэж л бид энд хэлэлцэж байгаа. Гэвч хэрэгжүүлэх арга замыг нь тодорхой болгоогүйгээс торгуулийн олон тэрбум төгрөг хуримтлагдаад байна. Бид сүүлд нь буян үйлдэж байгаа юм шиг өршөөдөг. Тэгвэл хууль батлахын хэрэг байдаг юм уу. Тиймээс уг нэмэлт, өөрчлөлтөд энэ асуудлыг оруулах хэрэгтэй. Торгуулиа энэ сард төлөхгүй бол нэмэгдэх нь гэдэг ойлголттой болж байж энэ хууль хэрэгжинэ. Иргэдэд ийм ухамсар суулгахгүй бол хэдэн жилийн дараа, дараагийн Засгийн газар гарч ирээд эсвэл сонгууль болохоор өршөөнө гэдэг хүлээлт байгаад байна’’ хэмээв. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.