Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ШАТАХУУН 1000 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭЖ МАГАДГҮЙ

Засгийн газраас өнөөдөр /2022.04.05/ мэдээлэл хийж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Өнөөдөр зохицуулалт хийхгүй бол шатахуун 1000 төгрөгөөр нэмэгдэх нөхцөл байдал үүсч байна. Тиймээс 1000 төгрөгөөр нэмэгдэх эрсдлийг аль болох зохцуулахаар ажиллаж байна. Зарим тохиолдол үнийн асуудал зэрэг дээр гэрээ, хэлэлцээр хийнэ гэж ойлгох хэрэгтэй. Цаашдаа шатахууны нийлүүлэлтийг зөвхөн нэг үүсвэрээс авдаггүй болох шаардлагатай. Газрын тосны үйлдвэрээ зайлшгүй барих шаардлага үүсч байна. Тиймээс шатахуун, эрчим хүчний хувьд шууд хоёр хөршөөсөө хамааралтай байгаа шүү дээ. Гэхдээ аль болох үүнийг багасгах бодлого барих л шаардлагатай" хэмээв

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.