ҮАГ-ЫН ОРЛОГЧ ДАРГА Я.САРАНСҮХИЙН ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЛОО

Я.Сарансүхийг Нийслэлийн дотоод аудитын газрын даргаар ажиллаж байхдаа байгууллагынхаа нэр бүхий албан хаагчийг үүрэгт ажлаас нь хууль бусаар чөлөөлсөн. Үүнээс үүдэж төрд 18.9 сая төгрөгийн хохирол учирсан хэмээн үзэж ийнхүү шүүхэд хандсан байдаг. 

Тус хэргийг шүүх хурал гуравдугаар сарын 11-ний өдөр болж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Төрийн албаны зөвлөлөөс гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Я.Сарансүхийг хохирол барагдуулах үндэслэлгүй гэж үзжээ.

Тэрээр Я.Сарансүх нь МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Гавьяат жүжигчин Н.Ононгийн эхнэр юм.  

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.