ХӨДӨЛМӨРИЙН БААТАР М.УРАНЦЭЦЭГ UFC-ГИЙН ЭХНИЙ ТУЛААНАА ХИЙХЭЭР АНУ-ЫГ ЗОРИЛОО

“Токио-2020” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг жүдо бөхөөс зодог тайлж, мэргэжлийн рингэнд гарахаа зарласан билээ.


Тэрбээр "16 жил жүдо бөхийн спортоор хичээллээд сайхан хамт олон, найз нөхөдтэй боллоо. Үе, үеийн багш нартаа маш их баярлалаа. Үүнээс хойш холимог тулааны UFC-д орохоор болсон. Та бүхэндээ аваргын бүсийг авчирна гэж амлая. Маш их хайртай шүү" хэмээн Хөдөлмөрийн баатар цолны цайллагын үеэрээ мэдэгдэж байсан. 


Тэрбээр өнөөдөр UFC-гийн эхний тулаанаа хийхээр АНУ-ыг зорилоо гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 



Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэгийн амжилтуудаас дурдвал: 


Жүдо барилдааны 48 килограмм жингийн 2013 оны Дэлхийн аварга,

2017 оны ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт,

2012 оны Ази тивийн аварга,

2009, 2013 оны ААШТ-ий хошой хүрэл медальт,

Токио-2020 олимпын наадмаас хүрэл медаль хүртэж байв. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.