ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГА НАДАД ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХОЛБООТОЙ ЯМАР Ч АСУУДАЛ БАЙХГҮЙ БҮГД ГҮТГЭЛЭГ ХЭМЭЭВ

Улс төрд нөлөө бүхий эрхмүүд эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж "Хөгжлийн банк"-наас их хэмжээний зээл авсан гэх дуулиан үргэлжилсээр.

Тус банкнаас Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Ууганбаяр нь ашиглаж "Хөгжлийн банк"-наас их хэмжээний зээл авсан нь байдаг.

Энэ асуудалд Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнөөдөр /2022.03.16/ тайлбар хийсэн ба "Хөгжлийн банк дээр тийм зүйл байхгүй. Надад олон зөвлөх байсан, одоо ямар ч холбоогүй. Надад ямар ч асуудал байхгүй. Би "Хөгжлийн банк"-тай ямар ч холбоогүй. Бүгд гүтгэлэг" хэмээв. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.