Архангай аймагт хоёр хүүхдүүдийн нүдэн дээр ээжийгнь бүлэглэн зодсон хэрэгт сэтгүүлч нэртэй Г.Уянга нар хариуцлагаас зугтах уу

Архангай аймагт хоёр хүүхдүүдийн нүдэн дээр ээжийгнь бүлэглэн зодсон хэрэгт сэтгүүлч нэртэй Г.Уянга нар хариуцлагаас зугтах уу 

 

Монголын нийгэмд шударга ёс , ёс зүйг сурталчилж явдаг гэх хүмүүс өөрсдөө хууль, хүнлэг чанарыг уландаа гишгэсэн ноцтой хэрэг 2024оны 7дугаар сарын 18-ны 15 цагт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7дугаар багийн нутаг дэвсгэрийн урд тамирын голын эрэг дээр хохирогчийг цохиж, зодон эрүүл мэнд сэтгэл санаанд гэмтэл учруулжээ.

Тодруулбал Монгол Тв оргил цаг мэдээний сэтгүүлч Г.Уянга нь 20 орчим хүний хамт тухайн газар аялж амарч байх үедээ гэр бүлээрээ голын эрэг дагуу амарч байсан гэр бүл дээр очиж бидний эзэмшлийн газраас яв хэмээн майхан савыг нь эвдэлж муудалцсан байна. Улмаар маргаан хурцдаж  Г.Уянга, Б.Солонго, н.Энхжин ... нар хохирогч эмэгтэйг бүлэглэн зодож, харин түүний нөхрийг бусад этгээдүүд барьж хөдөлгөөнгүй болгосон гэх ноцтой мэдээлэл байна. 

 

Хамгийн жигшүүртэй нь уг зодоон 15настай, 5настай хоёр хүүхдийн нүдэн дээр болж өрнөсөн бөгөөд хүүхдүүдийн сэтгэл зүйд хүнд гэмтэл учирч болзошгүй нөхцөл үүссэн байна. Хохирогч эмэгтэй нь хөх хот руу өөрийн зардлаараа биедээ авсан гэмтлээ эмчлүүлсэн байна.

 Мөн хохирогчийн хэрэг дээр ажилж байгаа ахлах дэслэгч н.Шинэдэнсэл байцаагч уг хэрэг дээр хэрэгтнүүдийн нөлөөнд автсан байж болзошгүй үйлдэл удаа дараа гаргаж байгаа учир хохирогчийн ар гэрийн зүгээс хардаж байгаа талаар дурдлаа.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.