УКРАЙНЫ АМАРЖИХ ГАЗРЫГ БӨМБӨГДЖЭЭ

Донецкийн иргэний цэргийн удирдах газрын тэргүүн Павел Кириленко Украины Мариуполь хотын хоёрдугаар амаржих газарт агаарын  цохилт өгсний улмаас 17 хүн шархадсан ба амь үрэгдсэн хүн байхгүй хэмээн мэдэгдэв.

Шархадсан иргэдийн дунд амаржсан эхчүүд болон эмнэлгийн ажилтнууд байжээ.Оросын талаас зарласан "Чимээгүй" дэглэмийн үеэр агаарын цохилт өгсөн байна. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон твиттерт хуудаснаа "Аймшигтай гэмт хэрэг үйлдсэн Путинд хариуцлага тооцуулах болно" хэмээн бичжээ.Мөн тэрээр Украиныг агаарын цохилтоос хамгаалах нэмэлт ямар дэмжлэг байгаа талаар судалж байна гэв. 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.