ОХУ УКРАИНД ЦЭРГИЙН АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ ГАЛ НЭЭСНЭЭС ХОЙШ НИЙТ 113 УДААГИЙН ПУУЖИН ХАРВАЖЭЭ

ОХУ Украиныг эзлэн түрэмгийлэл эхэлснээс хойш нийт 113 пуужинг Украин руу харваад байна гэж Украины Соёл, мэдээллийн яамны дэргэдэх Стратегийн харилцаа холбоо, мэдээллийн аюулгүй байдлын төвөөс мэдээллээ.

Тодруулбал: Киевийн телевизийн цамхаг руу Оросын зэвсэгт хүчин пуужингийн цохилт өгсний улмаас таван иргэн амь үрэгдсэн бөгөөд. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар нэг гэр бүлийн хүмүүс байх магадлалтай гэжээ. Мөн НҮБ-аас мэдээлснээр нийт 13 бага насны хүүхэд амь үрэгдээд байгаа бөгөөд телевизийн цамхаг руу хоёр удаа цохилт өгснөөр цамхгийг тэжээлээр хангаж байсан трансформатор болон ойр байсан аппарат эвдэрчээ. Улмаар Украины өргөн нэвтрүүлэг, радио холбоо болон телевизийн концерноос дамжуулалтыг сэргээхээр ажиллаж байгаа талаар мэдээлэл байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.