АРИЛЖААНЫ БАНКНУУД “ХӨГЖЛИЙН БАНК”НААС ЗЭЭЛ АВЧ МӨНГӨ УГААСАН УУ?

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар 2017 оноос 2021 он хүртэл тасралтгүй дөрвөн жилийн турш Сангийн сайдаар ажиллаж байх хугацаандаа Хөгжлийн банкны шинэ хууль хэрэгжиж, Монгол банкны Ерөнхийлөгчөөр өөрийн нутгийн хүн болох, Н.Баяртсайханыг томилж, тэрбээр гурван жил ажилласан юм.

Тодруулбал: Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарын үед Хөгжлийн банкнаас ХААН банк 35 сая 817 мянган ам.доллар буюу 100 гаруй тэрбумын зээл авсан байдаг. Дээрх банкнуудад олгосон зээлүүд нь он оноосоо хамаараад 4,5-13-5 хувийн хүүтэй байсан байна. 

Үүнийг арилжааны банкнууд цааш нь дамжуулан зээлэхдээ жилийн 12-18 хувийн хүүтэй зээл болгон олгосон байгаа юм. Товчхондоо, энэ бол цэвэр хүүн дээр мөнгө угааж байгаа хэрэг юм. Хөгжлийн банкнаас авсан 100 тэрбум төгрөгийг хамгийн бага буюу 12 хувийн хүүгээр бодоход 12 тэрбум, 18 хувиар бодвол 18 тэрбум Үүнээс 7-8 тэрбумыг Хөгжлийн банкныхаа хүүнд өгөөд цэвэр 10 тэрбумын цэвэр ашигтай ажиллана гэсэн үг

Үүнээс үзвэл зээл авсан компаниуд биш үе үеийн эрх баригчдыг хамарсан томоохон бүлэглэл байгаа гэж хэлж болохоор байгаа бөгөөд. Сангийн сайд асан, Төсвийн байнгын хорооны дарга, Ч.Хүрэлбаатар юм. Ч.Хүрэлбаатарыг сангийн сайд байхад Хөгжлийн банкны мөнгийг захиран зарцуулах эрх хяналт шалгалт хийх бүх эрх нь сангийн яаманд очсон байдаг. Өөрөөр хэлбэл бүх эрх мэдлийг энэ хүнд байсан гэсэн үг.

Тухайлбал: Тухайн үед Хөгжлийн банкны асуудлыг шийдвэрлэх хангалттай урт хугацаа байсан ч нөхцөл байдал илүү дордуулсан нь одоогийн нөхцөл байдлаас тодорхой харагдаж байна. Хөгжлийн банкнаас гарсан чанаргүй зээлүүдийн дунд арилжааны зарим банканд зээл олгосон тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр төдийгүй сошиалт орчинд газар авч байна. Тодруулбал, улс орныг хөгжүүлэх, стратегийн чухал ач холбогдолтой төслүүдийг санхүүжүүлэх ёстой Хөгжлийн банк Худалдаа хөгжлийн банк, ХААН банк, Голомт тэргүүтэй арилжааны нэр бүхий зарим банканд бага хувийн хүүтэй зээл олгосон. 

банкнууд иргэдэд өндөр хүүтэй зээл олгож иргэдийн халаасыг тэмтэрсэн байж болзошгүй ноцтой мэдээлэл байна. Харамсалтай нь дөрвөн жил ажилласан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, гурван жил ажилласан Монгол Банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар ажлаа хангалттай хийсэн бол 2016 оноос хойш хамаагүй тараасан их хэмжээний найдваргүй зээл бий болохгүй байх байсан уу?


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.