ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД САНГУУДААС ХҮСЭЛТЭЭ ӨГВӨЛ ГАНЦХАН ЦАГИЙН ДОТОР АСУУДЛЫГ ШИЙДЭХЭД БЭЛЭН

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: "Капитал" банкны хөрөнгийг битүүмжилж, Эрүүл мэндийн даатгалын сан болон Нийгмийн даатгалын санд хувааж төвлөрүүлэх ажил хэзээнээс хэрэгжихээр болсон талаарх мэдээллийг өглөө.

"Капиталаас битүүмжилсэн хөрөнгүүдийг ЭМДС болон НДС-д хувааж төвлөрүүлнэ. Тухайн сангууд Үндэсний зөвлөлийн баталсан журмын дагуу нийтийн дуудлага худалдаагаар зарж, өр барагдуулах ажлыг хийнэ.

Цагдаагийн байгууллага цаашид нуугдмал хөрөнгө илрүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийж байгаа. Сангуудаас цагдаагийн байгууллагад энэ хөрөнгүүдийг шилжүүлж авах хүсэлтээ өгөөгүй байна. Хүсэлт ирвэл цагдаагийн байгууллага нэг цагийн дотор бүх битүүмжилсэн хөрөнгийг шилжүүлэх, улсын бүртгэлийн байгууллага болон бусад байгууллага руу бичгээ шилжүүлэхэд бэлэн" хэмээв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.