ТЭЦ-4 ТӨХК-ИЙН АЖИЛТАН ӨНДӨР ХҮЧДЭЛД ЦОХИУЛАН НАС БАРСАН ХАРАМСАЛТАЙ ХЭРЭГ ГАРЧЭЭ

Өчигдөр буюу гурав дугаар сарын 1-ний өдөр 08.38 цагт БГД-ын Цагдаагийн 2-р хэлтэс ТЭЦ-4 ТӨХК-ийн ажилтан хүчдэлд цохиулаад ухаан алдлаа гэх дуудлага, мэдээлэл ирсэн байна.

Дуудлагаар БГД-ын Цагдаагийн 2-р хэлтэс, хэргийг шалгахад Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын ээлжийн монтёр ажилтай 31 настай Д нь /эрэгтэй/ ажлын байран дээрээ өндөр хүчдэлд цохиулж нас барсан байдалтай байсан байна. Одоогоор хэргийн талаар цагдаагийн байгууллагаас хяналт, шалгалт явуулж байна.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.