"АЛТЖИН ГРУППИЙН" ЗАХИРАЛ Г.АЛТАН ТААЛАЛ ТӨГСЖЭЭ

Өчигдөр өглөө буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр "Алтжин группийн" захирал Г.Алтан өвчний улмаас таалал төгссөн байна. Талийгаач тухайн өдөр шулуун гэдэсний хагалгаанд орсон бөгөөд хагалгааны дараах хүндрэлээс үүдэн нас барсан талаар эх сурвалж мэдээлэв. Талийгаач Г.Алтан нь "Жаст группийн" захирал Ш.Батхүү болон өөрийн хүү Э.Сүрэн нарийн хамтаар Эрдэнэт үйлдвэрийг барьцаалан, хуурамч бичиг баримт үйлдэн их хэмжээний мөнгийг Стандарт банкнаас зээлсэн хэргээр өнгөрсөн хоёр жилийн турш шүүгдэж байсан юм. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.