ХӨГЖЛИЙН БАНКНЫ АСУУДЛААР ЭДИЙН ЗАСАГЧ Л.НАРАНБААТАРЫГ ШАЛГАХ УУ

Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаас шалгаж, нэр бүхий хүмүүсийг цагдан хориод байгаа. Үүнтэй холбоотойгоор АТГ-аас УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нь Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа Х.Ганхуягийн хамаарал бүхий түүний эгч Х.Хашчимэгийн удирддаг, Г.Дамдинямын хувьцаа эзэшдэг “Вертекс Майнинг партнер” ХХК-д 33 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг. Г.Амартүвшин нь Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хамаарал бүхий Вестерн холд ХХК 28 сая ам.доллар, УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын хамаарал бүхий Түгээмэлтүмэн хишигтэн ХХК-д 18.5 тэрбум төгрөг, УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдоржийн Шанх Майнинг ХХК-д 5.6 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг. 

Үүнтэй холбоотой бас нэгэн анхаарал татах мэдээлэл байгаа нь Хөгжлийн банкны дэд захирал, зээлийн газрын захирал Ч.Мөнхбаярын зүгээс "Вертекс Майнинг партнер" ХХК-г шаардлага хангахгүй гэх шалтгаанаар зээл олголгүй хоёр удаа буцаасан гэдэг. Гэтэл Ч.Мөнхбаярыг ээлжийн амралттай байхад Г.Амартүвшин нь тус компанид зээл олгосон. 

Тэгвэл дээрх УИХ-ын гурван гишүүнтэй АНУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Батбаяр, эдийн засагч Л.Наранбаатарыг хамтарсан гэх мэдээллийг АН-ын бүлгийн зөвлөх өөрийн цахим хуудаснаа нийтлэжээ.

Түүний мэдээлж байгаагаар Хөгжлийн банкнаас зээлсэн асуудалд ч дээрх хоёр холбоотой байж магадгүй. Хэрвээ энэ үнэн бол тус хэрэгт эдийн засагч Л.Наранбаатар,  Элчин сайд Б.Батбаяр нарыг мөн шалгах уу гэдэг нь анхаарал татаж байна. 


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.