МАНАЙ УЛС РУУ 27 МЯНГАН ТОНН ШАТАХУУН ТЭЭВЭРЛЭХЭЭР ХҮЛЭЭГДЭЖ БАЙНА

АМГТГ-аас Улсын хэмжээнд хоёрдугаар сарын 26-ны байдлаар 165,4 мянган тонн шатахууны үлдэгдэлтэй байна гэж мэдээллэсэн. Үүнээс А-80 автобензин 66 хоног, Аи-92 автобензин 37 хоног, дизелийн түлш 38 хоног, ТС-1 онгоцны түлш 20 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байгаа аж.

ОХУ-ын Роснефть компаниас нийт 77,2 мянган тонн, БНХАУ-ын Петрочайна Интернэшнл компаниас нийт 12,5 мянган тонн шатахуун импортлох захиалга өгсөнөөс Хоёрдугаар сарын 26-ны өдрийн байдлаар 62,7 мянган тонн ачигдсан, 27 мянган тонн шатахуун ачигдахаар хүлээгдэж байгаа бөгөөд шатахууны импорт, тээвэрлэлт хэвийн явагдаж байгаа аж.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.