АТГ-ААС 18 ОБЪЕКТОД НЭГЖЛЭГ ХИЙЛЭЭ

2022 оны 2 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст гэмт хэргийн шинжтэй 28 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 75 гомдол, мэдээллийг шалгав. 

Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 564 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт зарим эрүүгийн хэрэгт хийгдэж буй мөрдөн шалгах ажиллагааны явцад Улаанбаатар хотод 15, орон нутагт 3 объектод прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.