АТГ-ААС 8 ОБЪЕКТОД НЭГЖЛЭГ ХИЙЛЭЭ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 4-18-нд гэмт хэргийн шинжтэй 33 гомдол, мэдээлэл хүлээн авсан байна.

Өнгөрсөн долоо хоногт зарим эрүүгийн хэрэгт хийж буй мөрдөн шалгах ажиллагааны явцад 8 объектод прокурорын зөвшөөрлөөр нэгжлэгийг хийжээ.

Нийт 71 гомдол, мэдээллийг шалгаж, Эрүүгийн 576 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 9 хэргийг шүүхэд шилжүүлэх, 8 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 556 хэрэг шалгагдаж байна хэмээн АТГ-аас мэдээлэв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.