Д.КЁКҮШЮЗАН БАТБАЯР, Т.БАЯСГАЛАН НАРЫН ШҮҮХ ХУРАЛ ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Өчигдөр /2022.02.28/ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Даваагийн Кёкүшюзанбатбаяр, Түвшинжаргалын Баясгалан нарын гэм буруугийн шүүх хурал  өглөөний 10.00 цагт эхлэж оройн 22.00 цагт шүүх хуралдаан прокурорын яллах дүгнэлт танилцуулснаар завсарлаж, өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.


Тодруулбал: Эрүүгийн цагдаагийн албанаас Д.Батбаяр болон түүний эхнэр Т.Баясгалан нарыг өөрсдийн болон ойрын хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниудаар дамжуулан, дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авч, зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй болохыг тогтоосон байдаг.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.