ИРЭХ САРЫН 15-НААС НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААЛЖ ЭХЭЛНЭ

Хүн амын хүнсний хэрэгцээнд нийлүүлэгдэх махны хэмжээг нэмэгдүүлэх, үнийн тогтвортой байдлыг хангах хүнсний дэлгүүрээр нөөцийн мах худалдан борлуулах бэлтгэлийг хангаж байгаа бөгөөд. Өнөөдөр дүүргүүдийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Татварын газартай хамтран аж ахуй нэгж байгууллагуудад махны чанар аюулгүй байдал, хүрэлцээ хангамж, татварын баримт олгох,  эрүүл ахуй халдвар хамгаалалд анхаарах асуудлаар сургалт зохион байгуулж мэдээлэл өглөө. Мөн энэ үеэр аж ахуйн нэгж байгууллагад тулгарч буй асуудал, цаашид авах арга хэмжээний санал солилцлоо. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.