НЭГҮҮН МЭДЭЭ
BLACK FRIDAY / BRIGHT SATURDAY ХЯМДРАЛТАЙ ХУДАЛДАА BSB-д

Хамгийн том электрон барааны дэлгүүр BSB уламжлал болгон явуулдаг Black Friday, Brig жинхэнэ утгаар нь супер хямдралыг зарласан байна. 11-р сарын 2 4-ний Баасан буюу ӨНӨӨДӨР, 2 5-ны Бямба буюу МАРГААШ зөвхөн 2-хон өдөр бүх электрон бараа, компьютер, гар утаснууд 10 -90 % хямдарч байна. BSB -гийн бүх салбар дэлгүүрүүдэд БҮХ БАРАА 10-90% хямдарч байгаагаараа бусад худалдаануудаас онцгой ялгаатай юм байна. Зарим барааг онцолбол: Гар блэндэр буюу бутлагч 78 % хямдарч ердөө 9,900₮ Японы TOSHIBA брэндийн 2 хаалгатай хөргөгчнүүд 50 % хямдралтай Японы PANASONIC брэндийн 32 инчийн LED зурагт 61 % хямдарч 299,900₮ ACER брэндийн зөөврийн комьпютерууд 40 % хямдарч 1,199,900₮ HP брэндийн 3 үйлдэлт өнгөт принтер 50 % хямдарч 299,900₮ болсон байна. Мөн та хүссэн бараагаа хямдралтай үнээр нь у рьдчилгаа төлбөргүй , хамгийн бага 1,8%-ийн хүүтэй лизингээр газар дээр нь ердөө 10 -хан минутанд шууд гаргуулаад авах боломжтой. BSB- гийн бүх салбар дэлгүүрүүд ӨНӨӨДӨР болон МАРГААШ оройн 11:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байгаа тул та өөрийн ажлаа амжуулчаад, замын түгжрэлд санаа зоволгүйгээр BSB -гийн аль нэг салбараар зочилж энэхүү хямдралд амжиж оролцоорой. Мөн www.bsb.mn онлайн дэлгүүрээр бараагаа захиалаад үнэгүй хүргүүлэн авах боломжтой. ht Saturday хямдралтай худалдаагаа ӨНӨӨДӨР эхлүүлж, Электрон бараа үзэх : Компьютер үзэх : Гар утас үзэх: Салбар дэлгүүрүүдийн хаяг байршил харах: Харилцах утас: 7722-0272 BLACK FRIDAY / BRIGHT SATURDAY Зөвхөн BSB-д

СҮҮЛИЙН 2 ЖИЛД ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБАНЫ ТАЛААР АВСАН АРГА ХЭМЖЭЭНЭЭС...

Хоолны норм, стандартыг шинэчилж м ө рд үү лсэн . Засгийн газрын 2021 оны 133 дугаар тогтоолоор “Хугацаат цэргийн алба хаагчийн хоолны норм, хэрэглэх заавар”-ыг шинэчилж, з ө в эр үү л, бэлтгэл сургуулилттай уялдсан илчлэг, шим тэжээл, киллкалорын агууламжийг тооцож, шинээр 6 нэр т ө р ө л /цагаан гаа, яншуй, с үү , аньс, чацаргана, савласан цэвэр, амны цаас/-ийн б ү тээгдэх үү нийг хангалтад оруулсан. М ө н “ ханасан тос”-ыг цэргийн хоол х ү нсэнд ашиглахыг х ориглосон. Цэрэг татлагыг нэг ээлжээр зохион байгуулж эхэлсэн. Хугацаат цэргийн албаны татлагыг 2021 оны II ээлжээс эхлэн жилд нэг удаа зохион байгуулж, халагдах болон шинэ цэргийн хоорондын ялгаа, харилцааны з ө рчил гэх ойлголтыг б ү рэн таслан зогсоосон. Дээд боловсрол эзэмших н ө хц ө лийг б ү рд үү лсэн. Цэргийн алба хаах хугацаандаа их, дээд сургуульд зайнаас суралцах н ө хц ө лийг б ү рд үү лж, 45 алба хаагчийг давхардсан тоогоор 10 гаруй сургуульд элсэх, сургах, цэргийн албанаас дээд боловсрол эзэмших боломжийг б ү рд үү лсэн. Ү ргэлжл үү лэн суралцах боломжийг олгосон. Их дээд сургуульд суралцаж байгаад цэргийн албанд татагдсан 820 алба хаагчийг 09 д ү гээр сарын 01-ний ө др өө с ө мн ө бэлтгэлээр халж, сургалтын х ө т ө лб ө рийн тасалдал, хоцрогдолг ү й ү ргэлжл үү лэн суралцах боломжийг б ү рд үү лсэн. Алба хаах орчныг б ү рэн камержуулсан. Х ү ний эрх з ө рчигд ө х, харилцааны з ө рчил үү сэхээс урьдчилан сэргийлэхийн тулд б ү х нэгтгэл, ангийг 100 хувь камержуулсан. Х ү ний эрхийн ү ндэсний комиссын з ө вл ө мж өө р унтлагын болон ариун цэврийн ө р өө ний камеруудыг буцаан авсан. “Хандлагаа өө рчилж , хариуцлагаа нэмэгд үү лье ” н ө л өө ллийн аяныг хэрэгж үү лсэн. Ажил албандаа хандах хандлага, ажлын хариуцлага, ёс з ү й, сахилга батын байдалд д ү гнэлт хийж, н ө л өө ллийн аяныг салбарын хэмжээнд ө рн үү лэн соён гэгээр үү лэх арга хэмжээг ү е шаттай хэрэгж үү лж байна. Офицеруудын т ү вшин тогтоох ү злэгийг явуулсан. ХЦАХ-дыг цэргийн эрдэмд сургах ү йл ажиллагааг гардан хэрэгж үү лж буй салаа, салбарын офицеруудыг х ү м үү жил, ёс суртахууны т ө л ө вшил, сэтгэл з ү йн байдал, сахилга бат, зан харилцааны байдал, мэдлэг, мэргэжлийн ур чадварыг тодорхойлох ү злэгийг 3 ү е шаттай х ү н нэг б ү рээр д ү гнэлт гаргасан. “Залуу офицеруудыг дэмжих жил”-ийг зарласан . Салаа, салбарын офицеруудын хугацаат цэргийн алба хаагчидтай ажиллах арга з ү йг х ө гж үү лэх, харилцан мэдлэг, туршлага солилцох н ө хц ө лийг б ү рд үү лэх, тэдний хандлага, урам зоригийг нэмэгд үү лэх зорилготой арга хэмжээг т ө рийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хэмжээнд ө рг ө н х ү рээтэй зохион байгуулсан. Хугацаат цэргийн алба хаагчдын цалинг нэмэгд үү лсэн. ХЦАХ-чид алба хаах н ө хц ө л / ө дрийн 3 удаагийн 4 халуун хоол, цэргийн д ү рэмт хувцас, хичээлийн хэрэгсэл, амралтын болон сургалтын байр болон бусад/- өө р хангагддаг ба тэдний ахуйн хэрэглээнд зориулж олгодог цалинг шинэчлэн тогтоож 2023 оны 07 дугаар сарын 01-ний ө др өө с 100 000 мянган т ө гр ө г болгосон. /чихэр, ундаа, тамхи гэх мэт ахуйн жижиг хэрэглээг хангахад зориулагдсан м ө нг ө гэж ойлгож болно/ Мэргэжил эзэмших боломжийг нэмэгд үү лсэн. Алба хаах хугацаандаа буудагч, жолооч, радио холбоочин, химийн баг мэргэжилтэн зэрэг 20 орчим цэргийн бага мэргэжил, 30 орчим хувьд нь барилгын засварчин, засал чимэглэлчин, сантехникч, мужаан зэрэг мэргэжил эзэмш үү лж, экологийн боловсрол олгосон байна. Алба хаах хугацаандаа орлого олох боломжийг нэмэгд үү лсэн. Алба хаах хугацаандаа х ө д ө лм ө р эрхлэх, эх орныхоо б ү тээн байгуулалтын ажилд сайн дурын ү ндсэн дээр оролцох, цалин орлоготой болох боломжийг нэмэгд үү лж, нийт 557 алба хаагч 5 тэрбум т ө гр ө гийг цалин урамшуулалд авсан. Ажлын байраар хангасан. Хугацаат цэргийн алба хаагчдаас өө рсдийн х ү сэл сонирхолынх нь дагуу 2022 онд 68, энэ онд 296 нийт 364 т ү р үү ч, байлдагчийг офицер, ахлагчийн албан тушаалд улирааж, ажлын байраар ханган албан тушаалын зэрэглэлийн дагуу дэслэгч, дэд ахлагч цол олгосон. Авьяас, ур чадвараа х ө гж үү лэх боломжийг б ү рд үү лсэн. 1000 гаруй т ү р үү ч, байлдагч спортын авьяас чадвараа х ө гж үү лэн 13 т ө рлийн уралдаан тэмцээнд оролцож 65 алт, 83 м ө нг ө , 80 х ү рэл нийт 228 медаль х ү ртэж, 4 ЦАХ спортын цол, зэрэг 400 орчим ЦАХ “Тамирчин дайчин” медаль, ү нэмлэхээр шагнагдсан. Алба хаах н ө хц ө лийг сайжруулсан. Хугацаат цэргийн алба хаагчдын алба хаах орчин н ө хцлийг сайжруулах ажлын х ү рээнд Зэвсэгт х ү чний 016 дугаар нэгтгэлд цэргийн “Жишиг хотхон” т ө слийг ү е шаттай хэрэгж үү лж ая тухтай н ө хцлийг б ү рд үү лэх ажил хэрэгжиж эхэлсэн. Алба хаах хугацаандаа жолооны курст суралцах боломжтой болсон. Зэвсэгт х ү чний нэгтгэл, ангиудыг т ү шиглэн бага мэргэжилтэн бэлтгэх ү ндсэн болон ангилал ахиулах, "А" ангиллын сургалтад нийт 580 гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдыг хамруулснаас 403 алба хаагчдад эрх б ү хий байгууллагаас томилогдсон комиссын шийдвэрээр жолоодох эрхийн ү нэмлэх олгосон.

326 ДУГААР АНГИЙН ЗАХИРАГЧИЙГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ

Хугацаат цэргийн алба хаагч ЗХЖШ-ын Хуурай замын цэргийн командлалын харьяа 326 дугаар ангид нас барсан харамсалтай явдал болсон. Үүнтэй холбогдуулан ЗХЖШ-ын удирдлагууд зарим албан тушаалтанд хариуцлага тооцохоор болжээ. Тодруулбал, хариуцсан цэргийн ангид нь хугацаат цэргийн алба хаагч амь насаа алдсан, өөрийн эрхэлсэн ажилдаа, хариуцлагагүй хандсан, цэргийн алба хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэн Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагч хурандаа Г.Отгонбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Мөн эрхэлсэн ажил, албандаа хариуцлагагүй хандаж, харьяа цэргийн ангиудад нь сахилгын зөрчил гарч байгаа үндэслэлээр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргалыг албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид хүргүүлжээ. Түүнчлэн үүссэн нөхцөл байдалтай уялдуулан Зэвсэгт хүчний 120 дугаар анги дээр Зэвсэгт хүчний Жанжин штабын ажлын хэсэг албаны шалгалтыг явуулж байгаа бөгөөд шалгалтын дүн гармагц тухайн ангийн албан тушаалтнуудад зохих арга хэмжээ авч ажиллахаар болжээ.

ХААН БАНКНЫ “DIGI GO” ДИЖИТАЛ САЛБАР НИЙСЛЭЛД 4 БАЙРШИЛД ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ

Цахим шилжилтэд тэргүүлэгч ХААН Банк “Digi Go” дижитал салбаруудыг энэ оны 4-рсараас эхлэн Хан-Уул дүүргийн Белмонте хотхоны дэргэд болон Чингис хаан олон улсын нисэх буудалд нээгээд байсан бол худалдаа үйлчилгээ, хүн амын төвлөрөл ихтэй 2 шинэ байршилдөөртөө үйлчлэх дижитал нэгжийг ашиглалтад орууллаа. Тухайлбал : Нарны зам дагуу байрлалтай томоохон худалдааны төв “Түмэн молл” болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойно байрлах“Парк Од молл” худалдааны төвийн 1-р давхарт “Digi Go” дижитал салбар тус тус нээгдээд байна. Энэхүү салбарууд нь теллергүй бөгөөд банкны уламжлалт салбараас авч болох ихэнх үйлчилгээг Киоск машин, АТМ, таблет зэрэг тэнд байх тоног төхөөрөмжүүдийн тусламжтай өөрөө өөртөө үйлчлэн авах боломжийг бүрдүүлснээрээ онцлог юм. Мөн ХААН Банкны харилцагч, жижиг дунд бизнес эрхлэгчид “Digi Go” дижитал салбараас цахим үйлчилгээ авахаас гадна орчин үеийн тоног хэрэгсэл бүхий ая тухтай уулзалтын өрөөнд бизнес уулзалтуудаа үнэ төлбөргүй хийх боломжтой. Түүнчлэн нийслэл даяар байрлах GS25 сүлжээ дэлгүүрийн 50 гаруй салбарт ХААН Банк “Digi corner” дижитал цэгүүд шинээр байгуулж, Киоск, А ТМ суурилуулан банкны үйлчилгээг иргэдэд улам бүр ойртуулаад байна. Ингэснээр харилцагч банк хайж цаг хугацаа алдахгүй, оочер дараалал хүлээх шаардлагагүй өөрт хэрэгцээт үйлчилгээг дэргэдээсээ, амар хялбар авах боломжтой болсон билээ. Харилцагч та ХААН Банкны “Digi Go” гэсэн бичигтэй гэрэлт самбар байрласан GS25-ийн салбаруудаар үйлчлүүлэнгээ өөрт хэрэгтэй банкны үйлчилгээг аваарай. Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк

МОНГОЛ УЛСЫН АРЬС, ШИР БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮД LWG ОЛОН УЛСЫН АУДИТ ХИЙЛГЭЖ БАЙНА

НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (UNIDO), Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран Дэлхийн банкны санхүүжилтээр Экспортыг дэмжих төслийн хүрээнд Монгол Улсын арьс шир боловсруулах үйлдвэрүүд болох Булигаар ХК, Арилдий ХХК-д Дэлхийн арьс ширний групп (Leather Working Group - LWG) -ийн байгаль орчны олон улсын аудит хийлгэж байна. LWG -ийн байгаль орчны аудит нь хүрээлэн буй орчинд эерэг нөлөө үзүүлэх үндсэн зорилготой бөгөөд дараах бодит үр дүнг үзүүлнэ. Үүнд: Түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн гарал үүслийн тогтолцоо болон ил тод байдал сайжирна. Баримт мэдээллийн олдоц, мэдлэг нэмэгдэнэ. Арьс шир үйлдвэрлэлд нөөцийн бүтээмж нэмэгдэнэ. Байгаль орчны бохирдол, хаягдал багасна. Химийн бодисын менежмент сайжирч аюултай бус химийн бодисын хэрэглээ нэмэгдэнэ. Ойн нөөцийн хомсдол, мал амьтны тавлаг байдлын асуудлуудад тавих хяналт сайжирна. Ажилчид, ажиллах орчны нөхцөл сайжирна. Дээрх 2 аж ахуйн нэгжид LWG -ийн аудитор Агнеска Валкевич LWG стандартын 17 бүлгийн дагуу аудит хийж байна. НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын экспертүүд болох М.Висванатан, Г.Онур, С.Даваажав нар арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг сургаж чадавхжуулах, аудитад бэлтгэх ажлыг амжилттай хэрэгжүүлсэн. Хувийн хэвшил, НҮБ, Монгол Улсын Засгийн газар, Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо хоорондын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын үр дүнд дээрх 2 аж ахуйн нэгжийн байгаль орчны стандартын хэрэгжилт, гүйцэтгэл сайжрах төдийгүй Монгол Улсын арьс шир үйлдвэрлэлийн салбарын нэр хүнд, экспортын өрсөлдөх чадавх дэлхийн арьс ширний салбарт нэмэгдэх ач холбогдолтой юм.

ЦЭРГИЙН АЛБАНД ТАТАХ, ЦЭРГИЙН АЛБА ХААХТАЙ ХОЛБООТОЙ ДҮРЭМ, ЖУРМЫГ ӨӨРЧЛӨХӨД ОЮУТНЫ ХОЛБООНЫ САНАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ ТУСГАНА

БХЯ, ЗХЖШ-ын удирдлагын бүрэлдэхүүн Монголын Оюутны холбооны удирдлагыг хүлээн авч уулзжээ. Уулзалтад Монголын Оюутны холбоог төлөөлж, дэд ерөнхийлөгч Э.Дөлгөөн, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Мягмарсүх тэргүүтэй гишүүд, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар тэргүүтэй албаны хүмүүс оролцсон байна. Талууд эх орноо батлан хамгаалах хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүрэг болон оюутнуудын цэргийн алба хаахтай холбоотой асуудлын талаар харилцан санал солилцож, байр сууриа илэрхийлжээ. МОХ-ны төлөөлөл оюутнуудын цэргийн алба хаахтай холбоотой хүндрэл бэрхшээл, тулгамддаг асуудлын талаар хөндөж, тэдгээрт уян хатан хандаж, тодорхой зохицуулалт хийх шаардлагатай гэж үзэж байгаагаа уламжилсан байна. Энэ асуудлын тухайд Батлан хамгаалахын сайдын тушаалаар цэргийн албанд татах, цэргийн алба хаахтай холбоотой дүрэм, журам, холбогдох эрх зүйн зохицуулалтад өөрчлөлт оруулах санал боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажлаа шуурхай эхлүүлээд байгаа юм. Тиймээс тухайн ажлын хэсэгт оюутнуудын төлөөллийн саналыг тусгаж, тодорхой асуудлуудад хамтран ажиллахаар талууд тохиролцжээ. Түүнчлэн “Оюутан-цэрэг” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудын тоо их байдаг тул цаашид энэ боломжийг илүү өргөн хүрээтэй болгох хүсэлтээ уламжилсан. ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба Зэвсэгт хүчний эгнээнээсээ нэг дайчнаа цаг бусаар алдсандаа бид бүхэн харамсан эмгэнэж байна гэдгээ илэрхийллээ. Түүнчлэн ЗХЖШ-ын зүгээс Монголын Оюутны холбоотой хамтарч ажиллаж ирсэн туршлага бий, цаашид ч хамтарч ажиллахад нээлттэй байхаа илэрхийлсэн байна. Оюутны холбооны удирдлагуудад залуусынхаа дуу хоолой, төлөөлөл нь болж байгаад талархаад, цаашид хугацаат цэргийн алба хаасан оюутнууд болон албаа хааж байх хугацаандаа их, дээд сургуулиа төгссөн залуучуудыг алдаршуулах, үе тэнгийнхэнд нь үлгэр дуурайл болгох талаар хамтран ажиллахыг залууст уриалж, эх орондоо хэрэгцээтэй, чадварлаг мэргэжилтэн болохыг захин сурлагын амжилт хүслээ.

ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛД ХОХИРСОН ИРГЭДИЙГ ДУРСАХ ДЭЛХИЙН ӨДРИЙГ “ӨДӨР БҮР ХИЧЭЭЕ” УРИАЛГА ДОР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛНЭ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар өдөр бүр 3500 гаруй хүн, жил бүр 1.3 сая хүн зам тээврийн ослоор нас барж, 50 сая хүн гэмтэж, 1 жилд 186300 хүүхэд, 1 өдөрт 500 гаруй хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алддаг бол манай улсын хувьд зам тээврийн ослын улмаас жил бүр 500 гаруй хүний амь хохирч, 2000 гаруй хүн гэмтдэг гэсэн харамсалтай тоон мэдээлэл байна. Зам тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ ноцтой хохирсон иргэдийг дурсах өдрийг дэлхий даяар жил бүрийн 11 дүгээр сарын эхний гуравдугаар долоо хоногийн ням гарагт тэмдэглэн өнгөрүүлдэг. Дээрх өдрийн гол зорилго нь зам тээврийн ослын улмаас хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүлэх, тэдний ар гэрийнхэнд тусламж үзүүлэх талаар уриалах, сурталчлах, яаралтай тусламж үзүүлэх байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, зам тээврийн ослын улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг судалгаанд суурилж зохион байгуулахад оршино. Манай Улсын хувьд уг өдрийг жил бүр “Хичээх өдөр” уриалгатайгаар зам тээврийн ослын хор уршгийг иргэд, жолооч нарт таниулах чиглэлээр арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд тус арга хэмжээг “Өдөр бүр хичээе” уриалгатайгаар зохион байгуулахаар төлөвлөөд байна. Ийм иргэд, жолооч та бүхэн энэ өдөр зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, тээврийн хэрэгслийн ойрын гэрлээ өдрийн цагаар асааж зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж, гэмтэж хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүлэн, замын хөдөлгөөнд оролцоно уу. ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЭЛТЭС

Энэ онд улсын хэмжээнд осол гэмтлийн 159 мянган тохиолдол бүртгэгджээ

Энэ онд улсын хэмжээнд осол гэмтлийн 159 мянган тохиолдол бүртгэгджээ . Үүний 90.7 хувь буюу 144 мянга нь санамсаргүй байдлаар осол гэмтэлд өртсөн байна . Тодруулбал : унах , зам тээврийн осол , живэх , түлэгдэх , янз бүрийн зүйлээс хордох зэрэг шалтгаантай байна . Харин дурдсан хугацаанд бүртгэгдсэн гэмтэл ослын 9.3 хувь нь амиа хорлолт , хүчирхийллийн шалтгаантай байгааг . Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээллээ .

ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ ЗҮҮН БҮСИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Үндэсний зөвлөл хамтран зохион байгуулж буй Зүүн бүсийн “Хариуцлагатай уул уурхай” чуулга уулзалт өнөөдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод эхэлж байна. Чуулганыг нээж, УУХҮЯ-ны Статисик, судалгааны хэлтсийн дарга Б.Дэлгэржаргал, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа нар үг хэлсэн бөгөөд хариуцлагатай уул уурхайг төр, засгийн бодлогоор дэмжиж буйг онцоллоо. Өнөөдрийн чуулганы зочин илтгэгчид эрдэс баялгийн салбарт хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд төрөөс баримталж буй бодлого, өнөөгийн нөхцөл байдал болон тус салбарт байгаль орчныг хамгаалах чиглэлд хэрэгжүүлж буй бодлого, түүний хэрэгжилтийг танилцуулна. Мөн уул уурхайн салбарын эерэг, сөрөг нөлөөлөл тэр дундаа хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааны нөлөөллийг онцолж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд иргэний нийгэм, орон нутгийн оролцоог хэрхэн хангах асуудлыг хэлэлцэнэ. Чуулганд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн ЗДТГ, БОАЖЯ, Экологийн цагдаагийн алба болон зүүн бүсэд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэний нийгмийн байгууллага, орон нутгийн иргэдийн төлөөллүүд оролцож байна. Зүүн бүсийн хувьд ашигт малтмал, газрын тосны нөөцөөр баялаг бөгөөд аймаг, орон нутгийн удирдлагууд хөгжлийн хэтийн зорилгодоо уул уурхайг хариуцлагатайгаар хөгжүүлж, дэмжиж ажиллахаар тусгасан гэдгээ тодотгов. Энэхүү чуулган нь эрдэс баялгийн салбарын ашиг тус, үр нөлөөллийг оролцогч талуудад зөв байдлаар хүргэх, хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн төслүүдийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах замаар оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой юм. Чуулган хоёр өдөр үргэлжлэх бөгөөд маргааш буюу 2023 оны 11-р сарын 17-ны өдөр оролцогч талууд “Степ голд” компанийн төслийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, мэдээлэл солилцоно.

ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ҮЗЛЭГТ ХАМРУУЛНА

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагч нас барсан харамсалтай хэрэг болсон. Хэргийг холбогдох хуулийн байгууллагууд шалгаж байгаа бөгөөд шүүх эмнэлгийн эцсийн дүгнэлт гараагүй байгаа. Дээрх хэрэг гарсантай холбогдуулан Батлан хамгаалахын дэргэдэх зөвлөл хуралдаж хэд хэдэн Ажлын хэсэг байгуулан, тодорхой арга хэмжээ авахаар болжээ. Тухайлбал, Зэвсэгт хүчний 326 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагчдын эцэг, эхчүүдээс гаргасан санал хүсэлтийг яаралтай судлан шийдвэрлэх; Хугацаат цэргийн алба хаагчдын алба хааж буй ахуй нөхцөлийн байдалд бодит дүгнэлт хийж, нөхцөлийг сайжруулах; /цэргийн сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа, сэтгэл зүйн байдал, ахуй хангалт/ Алба хаагчдын эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарч бүх ангиудад үзлэг явуулах ажлыг Эрүүл мэндийн яамтай хамтран зохион байгуулах; Цэрэг татлагатай холбоотой дүрэм, журмуудад өөрчлөлт оруулж, ажлын уялдаа холбоог сайжруулах; Зэвсэгт хүчний хэмжээнд хугацаат цэргийн албанд татагдсан дайчдын албаа хаах эрмэлзлэлийг дэмжихэд чиглэсэн зорилтот үйл ажиллагааг зохион байгуулах; Дээрх ажлуудыг яаралтай зохион байгуулах үүргийг Ажлын хэсгийн дарга нарт үүрэг болгосон бөгөөд олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлж ажиллахыг ч сануулсан байна. Түүнчлэн өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хаагч амиа алдсан асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд Зэвсэгт хүчний анги салбарт удаа дараа харамсалтай үйл явдал гарч байгаа учраас Хүний эрхийн үндэсний комисстой хамтран хяналт, шалгалт хийх шуурхай Ажлын хэсэг байгуулж, шалгалтын дүнгээ Засгийн газарт танилцуулахыг үүрэг болгоод байгаа юм.

1 ... 80 81 82 83 84 85 86 87 88 ... 323