НЭГҮҮН МЭДЭЭ
ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ Б.ШҮХЭРТИЙН ХҮҮХДҮҮД ТӨРӨӨС ЗЭЭЛ АВЧ ИНГЭЖ “ЗАВШЧЭЭ” !!!

Банкир Б.Шүхэрт нь гэр бүл буюу үр хүүхдүүдийнхээ хамт хэд хэдэн хувийн компанитай.. “Нүүдэлчин групп” ХХК нь уул уурхайн салбарт “Мондулаан трейд” ХХК, “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК”, “Нүүдэлчин айрон ресорс” ХХК, хүнсний үйлдвэрлэлийн салбарт “Эрдэнэт Фүүдс” ХХК, хөдөө аж ахуйн салбарт “Хишигтэн нүүдэлчин” ХХК-ийг үүсгэн байгуулж зургаан охин, нэг хараат компанитай. “Мондулаан Трейд” ХХК-ийн толгой компани болох “Нүүдэлчин групп”-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Ерөнхий дарга нь Шүхэртийн Жаргал, гишүүд нь Гавьяат эдийн засагч, банкир Б.Шүхэрт, түүний хүүхэд Шүхэртийн Бүтэд, Шүхэртийн Батнасан, Шүхэртийн Лхамсүрэн /Барилга хот байгуулалтын дэд сайд байсан/ нар байдаг. Гавьяат эдийн засагч Б.Шүхэрт өөрийн хүүхдүүдтэйгээ хамтарч байгуулсан гэр бүлийн компаниуд нь өнгөрсөн онд Гурилын үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс болон төрөөс авч болох өөр бусад зээл тусламжийг тултал авч байсан ч эргэн төлөөгүй аж ! Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч компаниуд дунд "Мон дулаан трейд" багтсан бөгөөд МАН-ын гишүүн, уяач, Барилга хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэнгийн хамааралтай. Тус компани нь Төв аймгийн Заамар сумын нутаг дахь Зүүншандын амны алтны шороон ордыг ашиглах төсөл нэрээр 16 тэрбумын зээлийг 2018 оны аравдугаар сард авчээ. Хөгжлийн банк “Цуурай эх” компаний данс руу 9.9, Мон дулаан трейд компаний өөрийн данс руу 5.1 тэрбумыг шилжүүлжээ. Харин өнөөдрийн байдлаар тус компани 3.4 тэрбумын зээлээ л төлж барагдуулсан ба Хөгжлийн банкинд 19.4 тэрбумын өртэй. Шинжээчийн шалгалтаар “Мон дулаан трейд” компаний хувьцаа эзэмшигчээр "Нүүдэлчин групп", Ц.Баярсайхан, Ш.Мөнхнаст, М.Нямбаатар нар байгаа бөгөөд хамгийн их хувьцааг эзэмшиж буй “Нүүдэлчин групп” ХХК нь Монгол Улсын гавьяат эдийн засагч Балжиннямын Шүхэртийн үүсгэн байгуулсан компани. Харин Б.Шүхэрт нь Дэд сайд Ш.Лхамсүрэнгийн төрсөн аав юм. Аав хүү хоёр Хөгжлийн банкнаас авсан зээлийнхээ дийлэнх буюу 1.1 тэрбумаар Голомт банк дахь зээлээ хаасан бол 9.9 тэрбумыг шилжүүлэн авсан “Цуурайн эх” компани нь 6.6 тэрбумыг бэлнээр данснаасаа гаргаж, үлдсэн 3.3 тэрбумыг буцаагаад “Мон дулаан трейд” рүү шилжүүлжээ. Харин бэлнээр гаргасан 6.6 тэрбумаас 4.1 тэрбумыг нь Шүхэртийн охин Ш.Бүтэд өөрийнхөө компани болох “Нью Стандарт финанс” компани руугаа шилжүүлж авчээ. Өөрийнхөө компани руу шилжүүлэн авсан мөнгөнөөсөө өөрийнхөө хувьцаа эзэмшдэг “Чингис хаан” банк руу дүрмийн сан нэрийдлээр нэг тэрбумыг шилжүүлэхээс гадна төрсөн дүү Ш.Лхамсүрэн болон түүний төрсөн хүүгийн нэр дээрх зээлийн хүүг төлжээ. Энэ мэтээр ах дүү нарын үүсгэн байгуулсан компанийн сүлжээ алтны орд ашиглах, хайгуул хийх нэрийдлээр авсан Хөгжлийн банкны зээлээр өрөө дарж, зээлээ төлж, хувьцааныхаа дүрмийн санг нэмэгдүүлэн “Найрлаж” дуусгажээ. Хамгийн сонирхолтой нь ах дүүгийн группын шунал зөвхөн Хөгжлийн банкаар дуусаагүй. Тэд аавынхаа нэрээр байгуулсан “Нүүдэлчин групп”-ээр дамжуулан төрийн зээл олгох бүх л нүв сүвийг ашиглаж байсан бөгөөд ЖДҮХС-гаас мөн зээл авч байжээ. Ш.Лхамсүрэнгийн хувьцаа эзэмшдэг, тус группын охин компани болох “Дархан мах корпорац” компаниараа дамжуулан 950 сая төгрөгийн зээл авч байсан бол мөн Нүүдэлчин группын охин компани болох “Эрдэнэт фүүдс” ХХК нь Гурилын үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс зургаан тэрбумыг зээлж авсан аж.Энэ бүх зээлийг Б.Шүхэрт нь өөрийн хүү Ш.Лхамсүрэн, охин Ш.Бүтэд, тэдний дүү нар болох Ш.Жаргал, Ш.Батнасан тэднийг тойрон хүрээлэгч буюу Ц.Баярсайхан, Д.Батаа нартай хамтран хийдэг байжээ. 10-Н НАСТАЙ ХҮҮГ АВТОМАШИНААРАА ДАЙРЧИХААД БУУЖ ИРЖ ӨШИГЛӨЖ БУЙ “АДГУУС” БОЛ ТӨРӨӨС БҮХ ТӨРЛИЙН ЗЭЭЛ АВЧ “ЗУСАЛДАГ” ЭРХЭМ БАЙСАН УУ ? ! 2012 оны дөрөвдүгээр 23-ны өглөө 11 цаг 57 минутад 25 дугаар эмийн сангийн урд замд 10 настай хүү автын осолд орсон. Хэргийг 0966-УНИ улсын дугаартай Ланд круйзер-105 маркын машин жолоодож явсан 40 гаруй насны эр үйлдсэн. Жолооч 70 хувийн согтолттой хажуудаа гурван согтуу бүсгүй суулгаж явахдаа явган хүний гарцаар гарч явсан хүүг мөргөн 23 метр зайд чирч амь насыг нь хохироосон байдаг. Уг жолоочийг Ш.Алтанхуяг гэдэг. Мөн “Мон дулаан трейд” компанийн охин компани болох “Хишигтэн нүүдэлчин” компанийн гүйцэтгэх захирал. Осол гарах үед машинаас нэгэн согтуу хүн гарч ирэн, газар хэвтэж байгаа хүүхдийг өшиглөсөн байдаг. Дашрамд мэдээлэхэд : Ш.Алтанхуяг нь төрсөн эгчийнхээ 10 гаруй настай охиныг онц хэрцгийгээр амийг нь хороосон ба үүндээ ч ял шийтгэл авч хоригдож байсан гэх мэдээлэл бий. Үндсэндээ хоёр хүүхдийн амийг хороосон эрхэм төрөөс зээл тусламж авч түүнийгээ ч төлж барагдуулдаггүй эрхэм байсан аж...

ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧИЖ, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ЗАНАЛХИЙЛСЭН ӨМНӨГОВИЙН ДАРГА НАРЫГ ШҮҮХ ЦАГДАН ХОРИХ ШААРДЛАГАГҮЙ ГЭЖ ҮЗЭВ !

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан Ш.Эрдэнэжаргал, Х.Нэхийт нарт урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан буюу “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв. БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

ЯЛЛАГДАГЧ Б.БАДРААД ЦАГДАН ХОРИХ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВСАН ТУХАЙ

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т /Мөнгө угаах/ заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан Б.Бадраад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн. Тус шүүх прокурорын саналыг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэж, яллагдагч Б.Бадраад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.1, 1.3-д заасан үндэслэлээр Монгол Улсын хилээр орж ирсэн даруйд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ. БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

“CHRISTMAS SALE” ХЯМДРАЛТАЙ ХУДАЛДАА BSB-Д

ХАМГИЙН ТОМ ЭЛЕКТРОН БАРАА, КОМПЬЮТЕР, ГАР УТАСНЫ ДЭЛГ ҮҮ Р БОЛОХ BSB- ГИЙН Б Ү Х САЛБАР ДЭЛГ ҮҮ Р ҮҮ Д 12-Р САРЫН 22-НООС 25-НЫГ ДУУСТАЛ ЕРД ӨӨ 4- Х Ө Н Ө Д Ө Р CHRISTMAS SALE ЗАРЛАЖ Б Ү Х БАРАА - ГАА НЭМЖ 10% ХЯМДРУУЛЖ БАЙНА . ӨӨ Р ӨӨ Р ХЭЛБЭЛ, BSB-Д ХУДАЛДААЛАГДАЖ БАЙГАА Б Ү Х ЭЛЕКТРОН БАРАА , КОМПЬЮТЕР , ГАР УТАСНУУД ОДОО М Ө РД Ө ГД Ө Ж БАЙГАА ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН ХУДАЛДААНЫ БЭЛЭГ, УРАМШУУЛАЛ ДЭЭРЭЭ НЭМЭЭД 10% ХЯМДАРЧ БАЙНА! М Ө Н ТА Х Ү ССЭН БАРААГАА ХЯМДРАЛТАЙ Ү НЭЭР НЬ УРЬДЧИЛГАА Т Ө ЛБ Ө РГ Ү Й , ХАМГИЙН БАГА 1,8%-ИЙН Х ҮҮ ТЭЙ ЛИЗИНГЭЭР ГАЗАР ДЭЭР НЬ ЕРД ӨӨ 10- ХАН МИНУТАНД ШУУД ГАРГУУЛААД АВАХ БОЛОМЖТОЙ. BSB-ГИЙН Б Ү Х САЛБАР ДЭЛГ ҮҮ Р ҮҮ Д 12- Р С АРЫН 22, 23, 24-НИЙ БААСАН, БЯМБА, НЯМ ГАРАГУУДАД ОРОЙН 11:00 ЦАГ Х Ү РТЭЛ УРТАСГАСАН ЦАГААР АЖИЛЛАХ ТУЛ ТА ӨӨ РИЙН АЖЛАА АМЖУУЛЧААД, ЗАМЫН Т Ү ГЖРЭЛД САНАА ЗОВОЛГ Ү ЙГЭЭР BSB- ГИЙН АЛЬ НЭГ САЛБАРААР ЗОЧИЛЖ CHRISTMAS SALE-Д АМЖИЖ ОРОЛЦООРОЙ. CHRISTMAS SALE ХЯМДРАЛТАЙ ХУДАЛДАА НЬ ДАРХАН, ЭРДЭНЭТ, ДАЛАНЗАДГАД ХОТУУД ДАХЬ BSB-ГИЙН САЛБАР ДЭЛГ ҮҮ Р ҮҮ ДЭД М Ө Н АДИЛ ЯВАГДАЖ БАЙНА . ЭЛЕКТРОН БАРАА Ү ЗЭХ : КОМПЬЮТЕРЫН БАРАА Ү ЗЭХ : ГАР УТАС Ү ЗЭХ : САЛБАР ДЭЛГ ҮҮ Р ҮҮ ДИЙН ХАЯГ БАЙРШИЛ ХАРАХ : ХАРИЛЦАХ УТАС: 7722-0272 “CHRISTMAS SALE 10%” З Ө ВХ Ө Н BSB- Д

ГАЛ ТҮЙМЭРТ НИЙТ 7 ИРГЭН АМЬ НАСАА АЛДСАНААС 4 ХҮҮХЭД БАЙНА

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 10 давхрын барилгын 4 давхарт гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр буюу 19-ний өдрийн 07:02 цагт НОБГ-т ирсэн. Дуудлагын дагуу НОБГ-ын ХУД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 08:12 цагт галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна. Гал түймэрт нийт 7 иргэн амь насаа алдсан бөгөөд үүний 4 нь хүүхэд байна. Түймрийн голомтод ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

ТОМ 4 УУРХАЙД ГАНЦААРАА ӨНДӨР ҮНЭЭР ШАЛГАРСАН СПЕЙШЛ МАЙНИНГ ХХК

“Спейшл майнинг сервис” компани бол Орон нутгийн ТТ ХК, ЭТТ ХК-ийн Баруун, Зүүн цанх, Бортээгийн уурхайд ганцаараа өндөр үнээр шалгарч чаддаг компани. Тэдний техник хэрэгсэл, хүний нөөцийн чадамж дээрх 4 том уурхайн ажлыг зэрэг хийж гүйцэтгэхэд яагаад ч хүрэлцэхгүй. Гэвч тэд бидний хувьцааг нь эзэмшдэг гэх Хувьцаат компаниудад захирлуудад шан харамжийг харамгүй өгч чөлөөтэй мөлжиж чадаж байна. Тэд ЭТТ ХК-ийн Цанхийн Баруун уурхайд хийх өрөмдлөг, тэсэлгээний ажлыг Хөрс хуулалтын ажлын тендерийн доор туслан гүйцэтгэгчээр ажилладаг байсан ажлыг тусад нь салгуулж хуулийн дагуу жил бүр зарладаг байсан тендерийг 3-н жилийн хугацаатай тендер болгон зарлуулж, өөрсдөө шалгарч чаддаг цүнхний компани юм. Энэ компани хаана очино тэнд авилг**н соёл цэцэглээд эхэлдэг. Санал болгосон үнэ, чадамжаараа шаардлага хангахгүй тул Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах болсон 4 компанийн тэсрэх бодис үйлдвэрлэх Тусгай зөвшөөрлийн сунгалтыг шалтгаангүйгээр гацааж байгаад 4 сарын дараа тендерт өндөр үнээр шалгардаг. Хийгээгүй байж өрөмдлөг тэсэлгээ, нүүрсний ачилт тээвэрлэлт хийсэн гэж хий ажил бичүүлж мөнгөө хувааж авдаг учраас сольж чаддаггүй гэж ард олон ярилцдаг. Томчууд холбоотой учир энэ компанийг шалгаж гаргаж ирэхгүй байх гэх юм.

“Moon Dance” хамтлаг дэлхийн аваргыг зорилоо.

Энэ жилийн “Латин Формейшн б ү жгийн ДАШТ’’ - д Moon Dance хамтлаг Монгол улсаа т ө л өө лж Хонконгийг зорилоо. Тэд 2022 оны ДАШТ-ий дэд аваргын цомыг х ү ртэж Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд тамгалсан юм. 2023 оны 12сарын 18-нд зохион байгуулагдах ДАШТ-дээ тэд БНХАУ-ын Шэнжэн хотод гэр б ү л , ажил амьдралынхаа т ү мэн бодлоос х ө ндийрч , вакумжсан шаргуу бэлтгэлээ хийж байн а. Тэд энэ оны 1 д ү гээр сараас хойш сэдэв сонголт , зохион байгуулалт , бэлтгэлийн ажлаа эхл үү лсэн байна . Багийн тамирчид маань сошиал медиад т ө дийл ө н их цаг гаргаж чадахг ү й ч ү зэгчиддээ тэмцээний талаар влог бэлтгэн х ү ргэж , цаг ү еийн мэдээллээсээ хуваалца х ажээ. “Мооn dance”-ийн хамт олон өө рсдийн ү йл хэргээрээ дамжуулан олон нийт х үү хэд залуусыгаа аливаа спортоор хичээллэхэд нь урам зоригийг ө г ө хийг хичээдэг . Тэдний энэ удаагийн тэмцээнийг “Sain Electronics” дэмжиж оролцож байгаа ажээ. Энэ жилийн тэмцээнд оролцох шинэ ү з үү лбэр , дэглэлтийн талаарх мэдээлэл удахг ү й олон нийтэд нээлттэй болно гэж хамтлагийн з ү гээс мэдэгдлээ . Энэ жилийн тэмцээний талаарх мэдээлэл болон ДАШТ-ийн шууд дамжуулалтыг Moon dance болон Sain electronics-ийн албан ёсны фб хуудсаар цаг алдалг ү й авах боломжтой ажээ . Баг тамирчиддаа амжилт, ялалтын дээдийг х ү сье .

SURPRISE SALE 10% ХЯМДРАЛ BSB-д

SURPRISE SALE 10% ХЯМДРАЛ BSB-д Монголын хамгийн том электрон бараа, компьютер, гар утасны дэлг үү р болох BSB- н б ү х салбар дэлг үү р үү д 12- р сарын 15- ны Баасан , 16-ны Бямба, 17-ны Ням гарагуудад ерд ө ө Өө р өө р хэлбэл, BSB-д худалдаалагдаж байгаа дэлхийн шилдэг 35 брэндийн хамгийн с үү лийн ү еийн технологитой 5000 нэр т ө рлийн электрон бараа, компьютер, гар утаснууд Б Ү ГД одоо м ө рд ө гд ө ж байгаа Шинэ жилийн баярын худалдааны бэлэг, урамшуулал дээрээ нэмээд 10% хямдарч байна! Тэгэхээр энэ бол алдаж болшг ү й хямдрал юм . Хэрвээ та зээлээр бараа авахыг х ү свэл 9 сая т ө г р ө г х ү ртэлх ү нийн д ү нтэй барааг ямарч урьдчилгаа т ө лб ө рг ү й , хамгийн бага 1,8%-ийн х үү тэй лизингээр ерд өө 10- хан минутанд газар дээр нь шуурхай шийд үү лээд авах боломжтой . М ө н Storepay, PocketZero, Simple, Хаан банк , Zeel me, Numur зэрэг аппликейшнээр одоо аваад дараа т ө л ө х хялбар н ө хц ө лтэйг өө р х ү ссэн бараагаа худалдан аваарай . SURPRISE SALE 10%-ийн хямдрал нь 12-р сарын 15-17-ны Баасан, Бямба, Ням гарагуудад з ө вх ө н 3- хан ө д ө р явагдаж байгаа тул та б ү хэн өө рт ойрхон BSB- гийн салбар дэлг үү р үү дээр зочилж энэх үү худалдаанд амжиж оролцоорой. Энэх үү хямдрал нь Дархан , Эрдэнэт , Даланзадга д хотууд дахь BSB-гийн салбар дэлг үү р үү дэд м ө н адил явагдаж байна . Электрон бараа ү зэх : Компьютер, принтер ү зэх : Гар утас ү зэх : Салбар дэлг үү р үү д ийн хаяг байршил харах: ө 3-хан ө д ө р SURPRISE SALE зарлаж Б Ү Х БАРАА - гаа нэмж 10% хямдруулж байна . Харилцах утас: 7722-0272

ОРОН НУТГИЙН ЗАМД НОЦТОЙ ОСОЛ ГАРЧЭЭ

Хэнтий аймгаас 3 км- ийн зайд 44 хүн тээвэрлэж явсан автобус осолдсон байна . Азаар хүн амь эрсдээгүй талаар эх сурвалж мэдээлж байна . Тухайн зорчигч тээврийн компани ноцтой осол гаргачихаад нуун дарагдуулжээ Тодруулбал өнөөдөр буюу энэ сарын 13- ны 13:34 цагийн орчимд жолооч Э нь До . Хэрлэн - УБ чиглэлд 44 зорчигчтой " Айсбн " ХХК - ны .... ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа ноцтой осол гаргасан байна . Эх сурвалжийн мэдээлж байгаагаар гэрлийн гялбаанд орж зам дээр байсан өвс преслэгч машин мөргөж зам тээврийн осол гарчээ .

БГД-ИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНААС 2023 ОНД УЛС, НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ИРГЭДЭД МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭХ, 2024 ОНЫ ТӨСӨВТ САНАЛ АВАХ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баянгол дүүргийн 3, 26 дугаар хорооны иргэдийг хамруулсан цахим хэлэлцүүлгийг 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр, мөн 10, 11 дүгээр хорооны иргэдийг танхимаар хамруулсан хэлэлцүүлгийг /2023.12.11/ тус тус зохион байгууллаа. Хороодын иргэд уулзалт хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, ДИТХ-ын Төлөөлөгч Н.Энхчимэг, Ц.Түмэндэмбэрэл, Ц.Гантулга, Ү.Амартүвшин, Засаг дарга Л.Отгонбаяр, С.Баярчимэг нарын 2022-2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлантай танилцав. Иргэдийн зүгээс гэр хорооллын дахин төлөвлөлт, халуун усны газар, хүүхдийн тоглоомын талбай, гэр хорооллын дундах авто зам, гэрэлтүүлгийн чиглэлээр ирэх оны төсөвт хөрөнгө оруулалт тусгаж, хүмүүсийн амьдрах орчныг сайжруулах шаардлагатай байгаа талаар санал бодлоо илэрхийлж байлаа. Хэлэлцүүлэг уулзалт нь төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнах, хороодоос сонгогдсон төлөөлөгчид иргэдийн санал хүсэлтийг 2024 оны төлөвлөгөөндөө тусгах, төр иргэний түншлэлийг бэхжүүлэх зорилготой юм. Арга хэмжээнд мөн Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Газар зохион байгуулалтын алба, Санхүү төрийн сангийн хэлтэс, Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтэс, Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд оролцож иргэдийн асуултад хариулж, мэдээлэл өгч байна.

1 ... 78 79 80 81 82 83 84 85 86 ... 323