НЭГҮҮН МЭДЭЭ
Г.АРСЛАНХУЯГ: КАМЕРЫН ТОО ХАНГАЛТГҮЙ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХЭД ХҮНДРЭЛ УЧРУУЛЖ БАЙНА

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон ЦЕГ хамтран цаг үеийн болон хүүхдийн эрх хамгааллын асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Арсланхуяг “гэмт хэрэг, гэмт үзэгдэл дотроос хамгийн нухацтай, эмзэг асуудал бол хүүхэдтэй холбоотой хэрэг байдаг. Цагдаагийн байгууллагаас гэмт үзэгдэлтэй тэмцэх чиглэлээр таслан зогсоох үйл ажиллагаа явуулдаг. Хүүхдийн гэр бүлийн орчин, нийгмийн харилцаанд орж буй бүхий л орчинд нь тохирсон урьдчилан сэргийлэх ажиллагааг зохион байгуулдаг. Өнөөдөр цахим орчинд шүүмжлээд байгаа асуудлын нэг бол орчны хяналтын камергүй байгаа асуудал. Дорноговь аймагт камер байхгүй биш байгаа. гэхдээ хангалтгүй. Манай орны эрс тэс уур амьсгалд буюу -40-өөс 40 хэмийн нөхцөлд камер өөрөө эвдрэх нөхцөл байдаг. Гадны орнуудад ч гэсэн хоёр жилийн хугацаанд хяналтын камерыг сольдог. Мөн камерын өртөг өндөр байдгаас, эсвэл өөр шалтгаанаас болоод манайд орчны хяналтын камер хангалтгүй байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад саад учруулж байгаа. Гэхдээ сүүлийн жилүүдэд цагдаагийн байгууллагаас нийгэмд хүлээх хариуцлагынхаа хүрээнд нутгийн өөрөө удирдах байгууллага болон бусад байгууллагуудад орчноо камержуулах шаардлагыг өгсөөр байна Улаанбаатар хотод сүхбаатарын талбайгаас баруун дөрвөн зам хүртэл 300 гаруй камер байгаа. Энэ бол орон зайн алдагдалгүй ногоон бүс. Дэлхийн бусад орнууд шиг камерын иж бүрэн хяналттай. Үүнийг цагдаа хянаж байдаг. чингэлтэй дүүрэг камержуулалтыг сайн зохион байгуулснаар тус дүүрэгт гарсан гэмт хэрэг 70 хувь орчмын илрүүлэлттэй байна. гарч болзошгүй гэмт хэрэг 80 хувь орчмоор буурсан. Хүүхэд алга боллоо гэх мэдээлэл буюу тоглохоор гарсан, найзындаа очсон, ах дүүгийндээ очсон, утасны сүлжээ тасарсан зэрэг бүрд мөрөөр нь хайж үзэхэд бараг 18 камераар дамжиж, олж байгаа сайн туршлагууд бий. Тэгэхээр камертай байхыг бид их шаардаж байгаа. мөн гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг хөндөх шаардлагатай. Гадаадын орнуудад гэр бүлийн хүчирхийллийн асуудалд нотлох баримтыг бүрдүүлэх, болсон үйлдлийг бэхжүүлэх зорилгоор сан үүсгэдэг. Үүн шиг манайд хүүхэд хохирсон тохиолдол бүрд нотлох баримтыг бүрдүүлэх зорилгоор санжуулж байгаа. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод эрх нь хасагдаж дахиж баривчлагддагтай яг ижил санг бүрдүүлсэн байгаа. Гэр бүлийн хүрээнд гарсан зөрчлийг бүртгэж эхэлснээр жил орчмын хугацаа өнгөрч байна. цаашид илүү сайжруулна. Түүнчлэн бусад төрлийн гэмт хэргээс ялгаатай нь хүүхэд хамгаалах чиглэлээр хүүхдийн эрхийн байгууллагууд, сургууль, хороо, дүүргийн удирдлагуудтай хамтарч ажилладаг. Зөвхөн төрийн байгууллагууд гэхгүй эцэг эхийн өөрийн хараа хяналт үлгэр дуурайл, нийтийн оролцоо дэмжлэг зэрэг их олон зүйлээс шалтгаалдаг учраас та бүхэн анхаарах хэрэгтэй. Мөн бага насны хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг нийтэд ил тод мэдээлэх, Веб сайтад мэдээллийг нь байршуулдаг байхаар ярилцаж байна. Энэ гэмт хэрэгтэй тэмцэхэд чухал хувь нэмэр оруулах байх гэж үзэж байна” гэв.

ХОХИРОГЧ Б: МОНГОЛ ОХИДЫГ ТУРКТ АВААЧИЖ ХҮЧИНДСЭН СИНГАПУР ӨВГӨНИЙГ 15 САЯАР ТОРГОЖ БАЙГАА НЬ ЯЛ ӨГӨӨГҮЙТЭЙ Л АДИЛ ЗҮЙЛ БОЛЛОО

Охид, эмэгтэйчүүдийг худалдаалж, хүчирхийлдэг гэгдэж байсан 64 настай сингапурын иргэнд анхан шатны шүүхээс 1.8 жилийн хорих ял оноож байсан юм. Харин давж заалдах шатны шүүх хурал есдүгээр сарын 20-нд болж, түүнд оноосон хорих ялыг өөрчлөн 15 сая 400 мянган төгрөгөөр торгох торгуулийн ял болгожээ. Тэрээр турк улс руу монгол охидыг хуурч мэхлэн аваачаад хүчиндсэн, хүчиндэх явцаа бичлэг хийж хадгалаад эргээд тэрүүгээрээ дарамталсан, монголд биеэ үнэлэгч байнга авдаг байсан ба тэр бүх бичлэгээ хийгээд мөн л эргүүлж дарамталдаг байсан нь тогтоогдсон юм. Эрүүгийн цагдаагийн газраас Л-ийн гар утас, нөүтбүүк зэргийг шалгахад монгол улсын иргэн 1000 орчим эмэгтэйн нүцгэн зураг, бичлэг байсан ба тэр бичлэгийг нь цацна хэмээн эмзэг байдлыг нь ашиглан айлган сүрдүүлдэг байсан нь илэрч байв. Хохирогч эмэгтэйчүүд нь 1984-1993 оных байсан аж. Гэтэл монгол улсад өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар гадаад улсад эмэгтэйчүүдийг хүчиндсэн учир монголд хамаарахгүй, зөвхөн охидын бичлэгийг нууцаар хийсэн гэдэг зүйл заалтаараа л буруудаж торгуулаад өнгөрч байгаа юм байна. Сингапур улсын иргэнд доромжлуулсан олон зуун охидоо хамгаалж чадахгүй торгоод л өнгөрч байгаа эл явдалд гомдолтой байгаагаа хэргийн хохирогч Б бидэнд мэдээлж, цахим хаягаар ярилцлага өгсөн билээ. Бид бэлгийн мөлжлөгийн хохирогч уг охины аюулгүй байдлын үүднээс орлон тоглогчоор охиныг үг хэлж байгаа мэтээр яриуллаа. Хохирогч Б : Сингапурын иргэн л бол маш аймшигтай хүн. Мөрдөн байцаалтын явцад би ганцаархнаа хохирогч биш гэдгээ мэдсэн. Маш олон охиныг хүчиндсэн, гэрэл зураг бичлэгээр нь дарамталсан юм билээ. Ийм олон охиныг зовоож дарамталсан юм чинь Л-ийг олон жилийн ял авах байх гэж бодсон. Гэтэл давж заалдах шатны шүүх 15 саяар л торгож байгаа юм байна. Тэр хүнд бол 15 сая төгрөг цайны мөнгө шүү дээ. Турк улс руу ядуу зүдүү эмэгтэйчүүдийг хуурч аваачаад 10 цаг нисэж очоод хүчиндэнэ гэдэг бол маш завтай, маш мөнгөтэй хүний л хийдэг гаж үйлдэл. Гэтэл торгох ял гэдэг нь энэ хүний хувьд огт ял биш. Ийм аймшигтайгаар монгол охидыг доромжилсон өвгөний толгойг илээд өнгөрч байгаа нь олон олон монгол охиныг доромжилж болохыг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг боллоо. Хуулиа чангатгаад, өөрчлөөд ахин ийм зүйл болгохгүйн тулд ажиллаасай гэж хүсэж байна. Төрийн прокурор нь ахин давж заалдаад энэ хүнд заавал ял оноогоосой гэж хүсэж байна. Л бол хүн хүчиндэхээс гадна сэтгэл санааны асар их дарамтад оруулдаг хүн. Чи царай муутай, ядуу, хөх, бөгсгүй. Чам шиг захын монгол хүүхнийг яасан ч хэн ч мэдэхгүй. Ядуу орны гуйлгачид гэх мэтээр хараадаг. Ийм олон эмэгтэйчүүдээ доромжлуулчхаад торгоод л суллах гэж байгааг нь хараад шөнө ч унтаж чадахгүй тарчилж байна. Монгол гэхээрээ охид хүүхнүүдээ хүчиндүүлээд, доромжлуулаад суух болох хэрэг үү” гэсэн юм Эх сурвалж: Urug.mn

НҮҮРС ТЭЭВРИЙН ЖОЛООЧ НАР ЭТТ ХК-ЫГ ХАРИУЦСАН ЗГ-ЫН БЭТ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР НАРТ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ

БОГИНЫН ТЭЭВЭР БУЮУ ЦАГААНХАД ГААЛИЙН ХЯНАЛТЫН БҮСЭЭС ГАШУУН СУХАЙТ -ГАНЦ МОД БООМТ ХҮРТЭЛХ ТЭЭВЭРТ ТЭЭВРИЙН ҮНЭЛГЭЭГ БУУРУУЛАХ ҮНЭ ӨГӨХ ӨРСӨЛДӨӨНИЙГ АНХ ЯВУУЛАХДАА УЛС ХООРОНДЫН “С “ЗӨВШӨӨРЛИЙГ ХӨШҮҮРЭГ БОЛГОСОН ТУХАЙД: Терминал талбайгаас 8км зайд ЭТТ ХК ийн өгсөн тааз үнэ 57.700₮ шалгарсан доод үнэ 3900₮ . Төсөвт мөнгөнөөс хэдэн төгрөг хэмнэгдэв ??? Энэ бол цаашдаа биржээр арилжагдсан нүүрсийг хүргэж өгөх тээврийн үнэлгээ шударга бус болох эхлэлийг тавьсан маш хортой жишиг болсон бйдаг. Мөн 2023.04 дүгээр сард ЭТТ ХК -ийн албанаас олон нийтэд гаргасан нэг мэдээлэлд дүгнэлт хийж үзье. 2023.03.03- ний өдрөөс биржийн 96000 тонн нүүрсийг хүргэж өгсөн. Энэ үеийн төсөвт мөнгө нь 1 тонн ачаанд 126.972 төг байсан бол үнийн өрсөлдөөнд 59.306 төг болж тээвэрлэгдсэн.... гэсэн байгаа. Энэ бол биржийн арилжаанд тооцогдсон тээврийн төсөвт өртгийн 60 орчим хувь нь төсөвт үлдсэн буюу тээвэрчдийн хөлснөөс сугалсан мөнгө гэдгийг харуулсан баримт. Зөвхөн энэ жишгээр бодож үзвэл 3 сая тонн *67.666/ 202.998.000.000 буюу 203 тэрбум төгрөг гэсэн багцаа тооцоо гарна. Саяхан ЭТТ ХК -иас нийт 24 удаагийн арилжаагаар 4 сая тонн нүүрс биржээр арилжиж 512 тэрбум төгрөгийн нэмэлт орлогыг олсон гэж мэдээлсэн. Дээрх байдлаар тээврийн хөлсний зөрүүгээр энэ мөнгийг төсөвт төвлөрүүлсэн үү гэж хардах үндэслэл байна. Тавантолгойн нүүрс тээвэрчид ТББ -ууд нүүрс хулгай, авилга хуйвалдаантай тэмцэж байгаа Ерөнхий сайдын дэмжиж байгаа. Тэгээд ч дээр дурьдсанаар 10 сарын турш хувьдаа хохиролтой ч өөрчлөлт шилжилтийн үр дүнг хүлээж ажилласан. Улс төржөөгүй жагсаал цуглаан хийгээгүй. Хэн нэгний төлөө хөлсний жагсаал хийдэг бүлэг ч биш. Онцгой байдлын 10 сар дуусан тул 362 тогтоолын зарим заалтыг эргэн харж борлуулалт ашиг орлого нэмэгдэхийн хэрээр иргэд тээвэрчдийн орлого нэмэгдэх, Монгол компани ААН -ийн боломж нэмэгдэх хөшүүрэг бодлого явуулахыг Ерөнхий сайдаас хүсч байна. Тавантолгойн 15 мянган тээвэрчид бидний ардаа 100 мянга хүрэх тооны хань ижил үр хүүхдээ тэжээдэг байтал ЭТТ ХК бүрдүүлдэг төсвийг ашигтай хэмнэлттэй болгохын төлөө хөдөлмөрөө шударга бусаар үнэлж, хязгааргүй доод үнэ өгөх өрсөлдөөнөөр тээвэр хийх ёсгүй. Цаашид иргэнийхээ эрх зүйн орчныг дээрдүүлсэн зохицуулалтыг хийх арга замыг ЭТТ сонгох ёстой. Ийм байдлаар тулгалт шахалтад тээвэрчдийг оруулж нүүрсний ашгийг нэмэгдүүлэх чиглэл, тийм онцгой эрхийг УИХ-аас БЭТ- д өгөөгүй. Дараах шаардлагыг ЭТТ ХК хариуцсан ЗГ-ын БЭТ, Сайд Ч.Хүрэлбаатар нарт хүргүүлж байна. Хил нөхцлөөр нүүрсээ борлуулахдаа төсөвт тооцсон тээврийн ханш хөлсийг танаж хасалгүй хүргэх байдлаар тээвэр зохицуулалтыг хийх буюу ЭТТ ХК биржийн дуудлага худалдаанд тооцсон тээврийн бодит ханшны 80 хувиас доошгүй хувийг тээвэрчдэд очих хувиар зохицуулалтыг хийх. Цөөнгүй туршилтаар тээврийг төрийн өмчит компани хариуцах нь эрх зүйн орчны хувьд хязгаарлагдмал зах зээлийн бус жишиг тогтох, тээвэрчдэд ААН д-д хохиролтой байх тул өөр зохицуулалт хийх төсөл санал боловсруулж тээврийн төлөөллийг оролцуулан хэлцүүлэх.. Өнгөрсөн хугацаанд биржээр арилжсан 3 сая тонн нүүрс ЭТТ ХК ийн нийт экспортын 10 орчим хувь болж байна. Иймд энэхүү 3 сая тонн нүүрсийг тээвэрлэхдээ доод үнээр өрсөлдүүлэх замаар тээврийн төсвөөс хэмнэлт хийж нэмэлт ашиг болгосон мөнгөний тоо хэмжээг олон нийтэд ил тод зарлах . “С” зөвшөөрлийг олон машинтай ардаа эзэдтэй хятад компани бүхий том худалдан авагч нарт ашигтай, цөөхөн машинтай дотоодын компани тээвэрчдийг шахах байдлаар хийж байгаа болон С зөвшөөрлийг давуу байдал болгож байгаа Өргөтгөсөн тээвэрийн асуудалд дүгнэлт гаргах. Хувь машинтай жолооч нарын нэгдлээс бүрдэж байгаа компани, хувь банкны зээл машинтай иргэддээ тооцсон квотоор С зөвшөөрөл олгодог зохицуулалт нэмж оруулах. Нийт монгол тээврийн компаниуд тээвэрчдийн паркийг бүрдүүлж байгаа задгай тээвэр давхар машинуудад ажил тээвэр гаргахын тулд Уурхай -Цагаанхад нөхцөлтэй биржийн арилжааг эхлүүлэх, нэмэгдүүлэх . Экспортын салшгүй хэсэг болсон нүүрс тээвэрчдийн амь нас эрүүл мэндийг хохироох эрсдэлд оруулж байгаа нүүрс ачилт буулгалт, зам засвар, хяналт шалгалт хариуцсан алба нэгжийн албан тушаалтан нарын ажил байдалд дүгнэлт гаргаж тээвэрчдийг хохироосон талаарх гомдлыг шалгах “ Тээврийн Хяналтын Зөвлөл” байгуулах. Тээвэрчдийн амь нас эрүүл мэндээр, цалин хөлсөөр хохирооход нөлөөлсөн шийдвэр гаргадаг, үл тоомсорлодог хуулийн цоорхойгоор хариуцлагаас мултарч үлддэг албан тушаалтнуудыг ШҮҮР-дэх хатуу арга хэмжээ авдаг болох эдгээр болно. БАЯНЗАМ ТЭЭВЭРЧДИЙН ХОЛБОО. ТЭЭВЭРЧДИЙН ЗӨВЛӨЛ

ТЭЭВЭРЧДИЙН ХҮҮХДҮҮДИЙН ТАЛХНААС ТӨР БОЛОВСНООР МӨНГӨ ДЭЭРЭМДСЭЭР УДЛАА , ЦААШИД ТЭВЧИХГҮЙ

Уул уурхайн экспорт нь нэмэгдэж ЭТТ ХК -ийн боруулалтын орлого 22 сая ам доллар давсан ба 10 сарын дотор олсон нэмэлт мөнгө нь 512 тэрбум болж нэмэгдсэн байхад нүүрс зөөдөг тээвэрчдийнх нь цалин орлого 50 хувь буурч өрийн нүх улам гүнзгий болчихов. Яагаад !!! ЗГ -ын 362-р тогтоолоор ЭТТ ХК-ийн зүгээс хил нөхцлөөр нүүрс зарах, тээвэр хүргэлтийг хариуцан явуулах болсоноор эхлээд компаниудыг тендер шалгаруулалтад оруулав. / 2022 оны 12-р сарын 19 өдөр, 2023 оны 03 сарын 10 өдөр зохион байгуулсан нүүрс тээвэрлэгч сонгон шалгаруулалт. Эрдэнэс тавантолгой хувьцаат компанийн нүүрс тээврийн үйлчилгээг ерөнхий гэрээгээр худалдан авах цахим тендер гэж зарлагдсан. 377 компани орж 177 компани хасагдсан. Үүнд : ЭТТ ХК зах зээл дээр хил нөхцөлтэй хүргэхээр төсөвлөж шингээсэн нүүрс тээврийн тааз үнэлгээнээс хэмнэлт гаргаж, тээвэрчдийг доод үнийн саналаар өрсөлдүүлж байгаа нь буруу гэж бид үзэж байна. Жишээ: Бирж дээр нүүрсийг 130 ам доллараар үнэлээд дээр нь хил хүртэл тээвэрлэх тээврийн хөлс бусад хүргэлттэй холбоотой тооцсон зардалд 50 ам доллар нэмсэн дүнгээр арилжина. Ингээд амнаас 130 ам доллар байсан нүүрсийг 180 ам доллар хүргэж чадлаа гэж мэдээлдэг. Харин эргүүлээд тээвэрт өгөхөөр төсөвт тооцож нэрлэсэн 30 ам долларыг дотроо мөн танаж, ажилгүй цөхөрсөн компани тээвэрчдийг хооронд нь доод үнээр өрсөлдүүлэн 10 ам доллараар зөөлгүүлээд 20 доллар зөрүү ашгаа хэн авч үлдэж байна. ??? ЭТТ ХК төсөвт авч үлдэнэ. Энэ бол тээвэрчдийн хүүхдийн талхнаас боловсноор дээрэмдэж байгаа мөнгө. Уурхай олборлогч, борлуулагч тал тээврээ хариуцах болсноор монгол тээвэрчдээс тээврийн доод үнээр алалцуулаад нэмэлт ашиг гаргаад авчихдаг арга амжилттай туршигдсан гэж хардаж байна. “Монгол тээвэрчид” хэмээн онцлохын учир нь хятадын хөрөнгө оруулалттай олон машинтай худалдан авагч нарын хамаарал бүхий компаниуд энэ биржийн нүүрс зөөх хямд үнийн өрсөлдөөнд орж ачаа авахгүй . Өргөтгөсөн тээвэр нэрийн дор шууд уурхайн амнаас болон терминалаас тээврээ саадгүй хийсээр л байгаа юм. Энэ ачаанд орсон манай тээвэрчдийн хөлс үнэлгээ ханш мөн унасан ба 230 км уртын тээвэрт 70 юань хүрэхгүй болсон. Энэ бол 2019 онд түлш 1300 төгрөг байхад хасахтай гардаг байсан тийм бага хөлс. БАЯНЗАМ ТЭЭВЭРЧДИЙН ХОЛБОО. ТЭЭВЭРЧДИЙН ЗӨВЛӨЛ

АЛБА ХААГЧАА ЗОДСОН БГД-ИЙН ЦАГДААГИЙН II ХЭЛТСИЙН ДЭД ДАРГА АСАН О.ОЧИРБАТЫГ ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНД ШИЛЖҮҮЛЖЭЭ

Төр, түмэндээ хоёргүй сэтгэлээр, цаг наргүй зүтгэж буй цагдаагийн алба хаагчдын нэр хүнд, урам зоригийг маш цөөн хүн сэвтээдэг билээ. Тэдний нэг нь БГД-ийн цагдаагийн II хэлтсийн дэд даргаар ажиллаж байсан О.Очирбат болж байна. Тэрбээр 2023.09.16-ны өдөр алба хаагчдыг лагерт дуудан ирүүлж, архидан согтуурсан байна. Улмаар хэд хэдэн алба хаагчид гар хүрч, “Чи надад таалагдахгүй байна” гэж ямар ч шалтгаангүйгээр нэг алба хаагчийг зодсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг хэрэгтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас албаны шалгалт хийсэн бөгөөд албаны шалгалтын хариу 2023.09.19-ны өдөр гарсан. Тодруулбал , Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Дэд дарга, цагдаагийн ахмад О.Очирбат нарын гаргасан сахилгын зөрчилд албаны шалгалт хийж, О.Очирбатад Цагдаагийн албаны тухай хуулийн 84 дүгээр зүйл, Алба хаагчийн ёс зүйн дүрмийг баримтлан албан тушаал бууруулах сахилгын арга хэмжээ авсан юм. Албан тушаал бууруулах сахилгын арга хэмжээ О.Очирбатад авагдаагүй удсан бөгөөд тэрбээр БГД-ийн цагдаагийн II хэлтсийн дэд даргаа хийсээр байжээ. Улмаар олны хэл амнаас айсан уу саяхан түүнийг Экологийн цагдаагийн албанд ахлахаар шилжүүлсэн ажээ. Мөрдөн байцаах албаны Тусгай субъектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгалтын ажиллагаа явагдаж байгаа.

УБТЗ-ын экспортын тээврийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 46,1 хувиар өсжээ

Энэ онд төмөр замын тээврийн хэмжээ эрчимтэй өсөн нэмэгдэж байгааг УБТЗ-ын тээврийн үзүүлэлт нотолж байна. 2023 оны эхний 9 сарын байдлаар “Улаанбаатар төмөр зам” ХНН 23,7 сая тонн ачаа тээвэрлээд байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 22,7 хувиар илүү байна. Тэр тусмаа экспортын тээврийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 46,1 хувиар илүү байгаа нь манай улсын валютын орлого нэмэгдэхэд чухал үүрэгтэй уул уурхайн түүхий эдийн тээвэрлэлт өссөнийг харуулж байна. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээврийн хэмжээ өссөн нь Замын-Үүд – Эрээн, Сүхбаатар-Наушки боомтын галт тэрэг солилцоо нэмэгдсэнтэй шууд холбоотой юм. УБТЗ-ын зүгээс галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилласны үр дүнд энэ оны 2 дугаар сард хуралдсан хөрш орнуудын хилийн төмөр замуудын зөвлөгөөнөөр хятад болон оросын талтай сүүлийн 7 жилд тохирч чадахгүй байсан хилийн боомтын галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхээр тохирсон юм. Энэ нь манай улсын экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэх таатай боломжийг олгожээ.

“ЦАВЧАА НОГООН” АВТОБУСНЫ НАЙМААГ ГАРДАН ГҮЙЦЭТГЭСЭН ДУНД ШАТНЫ АЛБАН ТУШААЛТНУУДЫН АРД ХЭН БАЙГАА ВЭ...

Алдарт ногоон автобусны дуулиан Хотын сайд Ж.Сүхбаатар, Хотын дарга Д.Сумъяабазар нарыг чөлөөлснөөр асуудал намжих учиргүй. Өчигдөр Хотын дарга асан Д.Сумъяабазар “Ногоон” автобусны худалдан авалттай холбоотой асуудалд би оролцоогүй. Нийслэлийн Засаг даргынхаа хүрээнд л захирамж гаргасан гэдгийг удаа дараа хэлсэн. Мөн дунд шатны алба хаагчдын алдаа дутагдлын өмнөөс уучлал хүсье гэсэн. Тэгэхээр ногоон автобусыг худалдан авахад нууцад оруулах ажил нь бүр дээрээс эхлэлтэй, харин алдаа завхрал, цавчааг нь дунд шатны албан тушаалтнууд гардан гүйцэтгэсэн нь тодорхой харагдаж байгаа юм. Тодруулж хэлбэл алдарт ногоон автобусны тендэрийг шууд худалдан авалт болгох нөлөөлөл Ж.Сүхбаатарт байхгүй, Д.Сумьяабазарт ч байхгүй. Үүнд нөлөөлсөн гол хүн нь ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар байх магадлал тун өндөр байгаа юм. Автобусыг хүлээж авах хотын бүтцийг харахад яалт ч үгүй Х.Нямбаатарын хүмүүс гардаж байна. Яагаад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ногоон автобусны асуудалд хамааралтай байх вэ? - Автобусанд хяналт тавьж хүлээн авах үүрэгтэй Нийслэлийн Тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар нь Х.Нямбаатарыг СХД-ийн ИТХ-ын дарга байхад нь тус дүүргийн Замын цагдаагийн дарга байсан бөгөөд цагдаагаас тэтгэвэрт гарсан хурандаа. Тэрбээр “Тоо, үсэг хязгаартай байдаг болохоор 30 жилийн хугацаанд арлын дугаар нь давхцаж болно гээд хээв нэг ярьж, бидний оруулж ирсэн автобус нь шинэ” гэж ярьж зогссон. -Нийслэлийн өмчид бүртгэж авах ажлыг гардан гүйцэтгэгч Нийслэлийн өмчийн газрын дарга Ч.Сайханбаяр нь СХД-ийн Засаг дарга асан бөгөөд Х.Нямбаатарыг СХД-ийн ЗДТГ-т хөтөлж, анх төрийн албанд оруулж байсан “Ачтан” нь гэдэг. Ийнхүү алдарт ногоон автобусны ар талын найруулга хийсэн ургийн мод нэг иймэрхүү. Гэвч Д.Сумъяабазар Нийслэлийн МАН-аа авч үлдэн, Хотын даргын суудлаа золионд гаргаснаар өндөрлөж буй бололтой.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: БАГА НАСНЫ ЭГЧ ДҮҮС ЦОНХООР УНАЖ АМИА АЛДЖЭЭ

Өчигдөр орой Баянзүрх дүүрэгт байрлах Алтай хотхоны 9 давхраас 7 болон 5 настай эгч дүү хоёр унаж амь насаа алдсан хэрэг бүртгэгджээ. Хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Ийм харамсалтай хэрэг гарсан" нь үнэн. Гэрийнхэн нь хүүхдүүдийг гаднаас нь цоожлон үлдээсэн. Гэртээ харгалзах хүнгүй байсан байна. Одоогоор цагдаагийн байгууллага шалтгаан нөхцөлийг тогтоогоор ажиллаж байна. гэв

"ЭРДЭМ ТРАНС" ХХК 135 АВТОБУСНЫ АРЛЫН ДУГААРЫГ СОЛЬЖ, МӨНГӨ УГААСАН

АТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЖИЛТАН, КОМИССАР Н.ТЭМҮҮЛЭН : -АТГ, ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН МӨРДӨГЧДИЙН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ НИЙТИЙН ТЭЭВЭРТЭЙ ХОЛБОГДОХ ХЭРЭГТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ЯВУУЛЖ БАЙНА. АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДААД ХЭДХЭН ХОНОЖ БАЙНА. ЭНЭ ХУГАЦААНД "ТЭНҮҮН ОГОО" ХХК-ИЙН НИЙЛҮҮЛСЭН ГЭХ НИЙТИЙН ТЭЭВЭРТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ДӨРВӨН ХҮНИЙ ТАВАН ОБЪЕКТЕД НЭГЖЛЭГ ХИЙСЭН. МӨН УГ ДӨРВӨН ЭТГЭЭДИЙГ 48 ЦАГИЙН ХУГАЦААНД БАРИВЧЛАХ АЖИЛЛАГААГ ПРОКУРОРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ХҮРЭЭНД ЯВУУЛСАН. МӨРДӨХ БАЙГУУЛЛАГЫН ЗҮГЭЭС ДЭЭРХ ДӨРВӨН ХҮНИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ЦАГДАН ХОРИХ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ АВАХ ҮНДЭСЛЭЛТЭЙ ГЭЖ ҮЗСЭН. ПРОКУРОРООС АТГ-ЫН САНАЛЫГ ҮНДЭСЛЭЛТЭЙ БАЙНА ГЭЖ ҮЗВЭЛ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХОРИХ ЭСЭХИЙГ ШҮҮХ ШИЙДНЭ. АЖИЛЛАГАА ДУУСААГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙГАА ГЭДГИЙГ ОНЦОЛМООР БАЙНА. БНСУ-ЫН "DAEWOO" КОМПАНИЙН ХОЛБОГДОХ ХҮМҮҮСИЙГ МӨРДӨН ШАЛГАЖ БАЙГАА БӨГӨӨД ТУХАЙН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД МЭДЭГДЭЖ МЭДҮҮЛЭГ АВАХ ЗЭРЭГ АЖИЛЛАГААГ ЯВУУЛЖ БАЙНА. ДЭЭРХ ХЭРЭГТЭЙ ХОЛБОГДУУЛАН САНХҮҮГИЙН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА БОЛОН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ГАДААД УЛСЫН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА. ТИЙМЭЭС БНСУ-ЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАР БОЛОН ВЬЕТНАМ УЛСЫН НИЙГМИЙН АЮУЛААС ХАМГААЛАХ ЯАМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА. "ТЭНҮҮН ОГОО" ХХК-ИЙН НИЙЛҮҮЛСЭН АВТОБУСААС ГАДНА "ЭРДЭМ ТРАНС" ХХК НЬ БНСУ-Д ҮЙЛДВЭРЛЭСЭН HYUNDAI АВТОБУСЫГ ИМПОРТЛОН ОРУУЛЖ ИРЭХДЭЭ НАСЖИЛТ УРТАСГАХ ЗОРИЛГООР НИЙТ 135 АВТОБУСЫН АРЛЫН ДУГААР, ОНЫГ ЗАСВАРЛАХ БАЙДЛААР БҮРТГҮҮЛЭН ХУУРАМЧ БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛЭН ЗАЛИЛАН МЭХЭЛЖ, ХУУЛЬ БУСААР УЛСЫН ТӨСВӨӨС САНХҮҮЖИЛТ АВЧ МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ ТОГТООГДСОН.

УРГАЦ ХУРААЛТЫН ЯВЦЫН МЭДЭЭ

09 дүгээр сарын 29-ний байдлаар 28.6 мянган га-гаас 37.9 мянган тонн үр тариа, үүнээс 26.4 мянган га-гаас 34.8 мянган тонн улаанбуудай, 9.2 мянган га-гаас 82.2 мянган тонн төмс, 6.6 мянган га-гаас 72.9 мянган тонн хүнсний ногоо, 20.0 мянган га-гаас 35.8 мянган тонн тэжээлийн ургамал, 9.0 мянган га-гаас 3.0 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан мэдээтэй байна. Төмсний хураалт 50.7 хувь, хүнсний ногооны хураалт 48.9 хувьтай байна.

1 ... 75 76 77 78 79 80 81 82 83 ... 314