НЭГҮҮН МЭДЭЭ
ЭНЭ САРЫН 24-26-НД ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮР ХЯЗГААРЛАНА

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда энэ сарын 24-26-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний хамгаалалт, зохицуулалтыг хийж Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруу, Олимп, Их Монгол Улсын гудамж замуудыг түр хугацаагаар хязгаарлалт хийгдэнэ. Иймд замын хөдөлгөөнд түгжрэл, саатал үүсэж, ачаалал нэмэгдэж болзошгүй тул иргэд та бүхэн бусдад хүндэтгэлтэй хандаж замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хамгаалалт зохицуулалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, Замын хөдөлгөөнд оролцоно уу?

ӨНӨӨДӨР ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ БАЙРШЛУУД

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 24-ний даваа гарагт цахилгаан, шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Засвар хийх хугацаанд цахилгаан хязгаарл ах бөгөөд энэ үед хэрэглээгээ түр зохицуулахыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК иргэдээс хүслээ.

ЗТХ-ИЙН САЙДТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР СЭТГҮҮЛЧИД АТГ-Т ХАНДЛАА

Сэтгүүлчид ЗТХ-ийн сайдад хамаарал бүхий хэргийн холбогдох материалыг АТГ болон Улсын Ерөнхий Прокурорын Газарт хүлээлгэн өгч, мэдээлэл хийлээ. ЗТХ-ийн сайд улсын төсвөөс С.Бямбацогтын хамаарал бүхий компаниудаараа 281 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан баримт бүхий матeриалыг бүрдүүлж гүйцэтгэлийг нэхэн шаардаж байна.

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” 141 САЯ ТӨГРӨГӨӨР ГУРИЛ ХӨӨЛГӨГЧ АВАХ ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хэд хэдэн бараа материал худалдан авах тендер зарлаад буй аж. Түүнд 141 сая төгрөгөөр гурил, нарийн боов эсгэх хөөлгөгч авахаар тендер зарлажээ. Тендерийн хүлээн авах хугацаа удахгүй дуусах бөгөөд хялбаршуулсан зарчмаар санал хүлээж авч байгаа хэмээв.Ташрамд дурдахад, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 45 жилийн ойд зориулж 4.5 сая төгрөгийн шагналын сантай караокены тэмцээн зохион байгуулах гэж байгаа гэнэ дээ. Тус уралдаанд үйлдвэрийн цех нэгжийн уурхайчид оролцоно.

Өсвөр насны хөвгүүдэд зориулсан"#Хүний эрх, эрх зүйн мэдлэг олгох, #Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх" сургалтанд зохион байгууллаа

Тус сургалтанд : Сонгино Хайрхан дүүргийн 122 сургуулийн 200 гаруй сурагч хамрагдлаа . Сургагч багш ; Өмгөөлөгч Бат - Отгон , Batgerel Mankhan Сургалтыг дэмжигч ; Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл Дүүргийн хэмжээнд хүүхэд хохирсон , хүүхэд оролцсон гэмт хэргийн талаар хүүхдүүдэд мэдээлэл , зөвлөгөө өгч , эрсдэлт нөхцөлд байдаг хүүхэд тус бүртэй тусгайлсан уулзалтыг зохион байгуулсан СХД н Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн хүүхдийн хэлтэс хариуцсан ахлах мэргэжилтэн Ахлах дэслэгч Г . Гантүвшин , ГБХЗГ - н мэргэжилтэн Булган нарт ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе . # СХД - н хувьд Хүүхдийн төлөө - Нэг цэгийн үйлчилгээг бодитойгоор зохион байгуулсан нь хамгийн онцлог байлаа . # Хүүхэд бүрийн төлөө хүн бүр хөдөлмөр , зүтгэл , хүчээ нэгтгэвэл # Хүүхэд # хамгаалал - д бодитой үр дүн гарах юм .

БНХАУ РУУ СУУДЛЫН АВТОМАШИНТАЙ ЗОРЧДОГ БОЛНО

Хилийн боомтууд нээгдсэнээс хойш суудлын автомашинаараа БНХАУ руу зорчих иргэд хүсэлт их тавьж байгаа. Тиймээс ЗТХЯ Монгол Улс, БНХАУ-ын хооронд иргэд суудлын автомашинаар зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгааг хэмээв. Дээрх хүрээнд хоёр талын холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулсан уулзалт зохион байгуулж, “Монгол, Хятадын хилийн авто замын боомтоор суудлын автомашин нэвтрүүлэх журам”-ын төслийг танилцууллаа. Журмын төслийг ГХЯ-аар дамжуулан Хятадын талтай тохирохоор ажиллаж байна. Хоёр улсын Засгийн газар хоорондын Автотээврийн хэлэлцээрт суудлын автомашинаар харилцан зорчих зохицуулалтыг тусгахаар ажиллаж байгааг салбарын яамнаас мөн мэдээллээ. Энэ асуудал ажил хэрэг болбол Замын-Үүд, Булган, Бичигт зэрэг урд хөрштэй хиллэдэг боомтуудаар иргэд суудлын автомашинтайгаа чөлөөтэй нэвтрэх бололцоо бүрдэнэ. Боомтын сэргэлтийн хүрээнд Байтаг боомтыг нээж байнгын ажиллагаатай болгосноор баруун хилээр жилд 5 сая тонн нүүрс экспортлох, БНХАУ-ын ШУӨЗО-ы Цонж аймагтай иргэд, ААН-ийн хамтын ажиллагаа өргөжиж, эдийн засаг тэлэх нөхцөл бүрдэх талаар ЗТХЯ-наас мэдээллээ.

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ШҮҮХ ХУРАЛД Б.МАХБАЛЫГ ЯЛЛАГДАГЧААР ТАТЖЭЭ

ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбал нь 2018 онд тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-ийн аминд хүрсэн. Улмаар түүнд шүүхээс 11 жилийн ял оноосон. Тэрбээр хорих байгууллагад ял эдэлж буй. "Хөгжлийн банкны" гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан үргэлжилж байна. Тус хуралд хоригдол Б.Махбал нь шүүгдэгчээр оролцож буй тул ял эдэлж байгаа хорих ангиас нь ШШГГХ 461 дүгээр хаалттай хорих ангид шилжүүлэн авч ирсэн. Улмаар уг хорих ангиас хуяглан хүргэлтээр зөөвөрлөн шүүх хуралдаанд оролцуулж байна. Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татжээ.

ЭРДЭНЭБҮРЭНИЙ УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ИРЭХ ЗУН ЭХЭЛНЭ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ Эрдэнэбүрэн сумын иргэдтэй уулзав. Тэрбээр Галдан бошигт, зоригт эх орончдын өлгий нутгийн зон олонтой уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ. Ерөнхийлөгч улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, томоохон төсөл, хөтөлбөр, тэр дундаа эрчим хүчээр хэрэгцээгээ дотоодоос хангах чиглэлээр төр, засгаас баримталж байгаа бодлого, зорилтын талаар товч мэдээлэл өгөв. Өнөөдөр баруун бүс эрчим хүчний нийт хэрэглээнийхээ дийлэнх хувийг дотоодын эрчим хүчээс 6-8 дахин өндөр үнэтэй импортын эрчим хүчээр хангадаг. Баруун аймгуудад үйлдвэрлэл, үйлчилгээ хангалттай нэмэгдэхгүй байгаа нь эрчим хүчний хомсдолтой шууд холбоотой юм. Иймээс 50 орчим жил яригдсан Эрдэнэбүрэний усан цахилгаан станц барих төслийг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эхлүүлж байснаа дурсав. Усан цахилгаан станц ашиглалтад орсноор 100 гаруй байнгын ажлын байр бий болохоос гадна усалгаатай газар тариалан, байгалийн аялал жуулчлал хөгжиж, энэ хэрээр орон нутаг, иргэдийн ахуй амьдралд олон эерэг нөлөө үзүүлнэ гэж мэргэжилтнүүд тооцож байна. Хамгийн гол нь усан цахилгаан станц Эрдэнэбүрэн сумын байгаль экологид ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдгийг эрдэмтэн судлаачид тогтоосныг Ерөнхийлөгч тэмдэглэв. Тэр бээр дотоодын хямд үнэтэй эрчим хүчээр хэрэгцээгээ хангах зорилтыг дэмжиж байгаа иргэдэд талархал илэрхийллээ. Баруун бүсийн эрчим хүчний хэрэглээ жилд 160 сая кВт.ц бөгөөд үүний 40 хувийг Дөргөний цахилгаан станц үйлдвэрлэдэг. Үлдэх эрчим хүчийг ОХУ-аас 20 орчим тэрбум төгрөгөөр импортоор авдаг юм. Эрдэнэбүрэний усан цахилгаан станц 90 МВт хүчин чадалтай байх бөгөөд жилд 360 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай. Ашиглалтад орсноор баруун бүсийг эрчим хүчээр бүрэн хангахаас гадна төвийн бүсийн эрчим хүчний системд дэмжлэг үзүүлэх боломж бүрдэнэ.

77 АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, ГЭР ХОРООЛОЛД ЗУРГААН ЭГНЭЭ ЗАМ БАРЬЖ ЭХЭЛЛЭЭ

Сонгинохайрхан дүүргийн 6, 23, 30 31, 37, 43 дугаар хорооны нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх 3,6 км урттай энэ замыг барихын тулд 77 айлын 289 нэгж талбарыг чөлөөлөхөөр төлөвлөөд байна. Өнөөдрийн байдлаар 255 нэгж талбар буюу 71 айл газраа чөлөөлснөөр Толгойт бүсийг Гэмтлийн эмнэлгийн авто замтай холбох автозамын ажил эхэлжээ.Манай улсад анх удаа гэр хороолол дундах зургаан эгнээтэй авто замыг 2024 оны 6 дугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа ажээ.

ХҮҮХДИЙН АУТИЗМЫН ОНОШИЛГООГ ЭМД-ЫН САНГААС БҮРЭН ХАРИУЦНА

Хүүхдийн аутизм оношилгооны 70 хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлнө. ЭМДЕГ-ын даргын 2022 оны "Жагсаалт батлах тухай" А/53-р тушаалаар хүүхдийн аутизмын оношилгоо 120 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө. Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна. Дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-уудтай ЭНД дарж танилцаарай.

1 ... 156 157 158 159 160 161 162 163 164 ... 370