НЭГҮҮН МЭДЭЭ
АРД ТҮМНЭЭ “ӨЛӨН”-ГӨӨР ОНЦГОЙЛЖ,ТОДОТГОСОН САНГИЙН ЯАМ

Хөдөлмөр нийгмийн хамгаалах яамны сайд Д.Сарангэрэл ард түмнийхээ амьдрал, амжиргааг хөлний ултай зүйрлэж олны дургүйцлийг төрүүлсэн бол Сангийн яамны санхүүжилтээр гаргасан и-баримтын талаарх ухуулга сурталчилгааны видео нь ард түмнээ өлөн, зэлмэнгээр онцлов. Тус ухуулга сурталчилгаанд ӨЛӨН хүмүүс л И Баримт уншуулж сугалаанд азаа үздэг. Тэдгээр өлөн хүмүүсийн наад захын төлөөлөл нь ТҮК-ийн ажилчид юм хэмээн Сангийн яамнаас зарлалаа! Сангийн яам нь өөрсдийн хэрэгжүүлж буй ажилд идэвхитэй оролцож буй ард түмнээ санаатай ч юм уу, санамсаргүй ч юм уу ӨЛӨН хэмээн онцолсон нь иргэдийн зэвүүцлийг төрүүлээд байна. Засгийн газар, Сангийн яам нь энгийн ард иргэд, татвар төлөгчдийнхөө өмсөх хувцас, идэх хоол, хэрэглэх бараа бүтээгдхүүнээс 10 хувийн татвар авч, шимэгч празит мэт төсвөө бүрдүүлдэг байж, ингэж аашлах эрхгүй юмсан. Татварын мөнгөн дээр дөрөөлж, төрөөс төрсөн тэрбумтнуудыг “үйлдвэрлэж” буй Засгийн газар, Сангийн яамныхан өөрсөддөө дүгнэлтээ хий. Ард түмнээ өлөн зэлмэнгээр онцгойлж, тодотгосон Сангийн яамныхан “улны айл” нэр томъёог гаргаж ирсэн Д.Сарангэрэл сайдаас ялгарах зүйл алга. Түүнчлэн, реклам сурталчилгаагаар хүний эрхийг байнга хөндөж зөрчдөг хошин шогийн алиалагчид та бүхэн хэзээ тохижилтынхныг доромжлохоо болих юм бээ? ТҮК-ийн ажилчид бол урлагийнхан шиг хэн нэгэн улс төрийн улыг долоож явдаггүй. Тэд улс нийслэлийнхээ цэвэр цэмцгэрт анхаардаг, ажил хөдөлмөрийнхөө хүчээр өнөөгийн амьдралаа босгож яваа ЖИНХЭНЭ БААТАР-ууд шүү, хошин шогийн алиалагчдаа!!!

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ТӨСӨВ САНХҮҮГЭЭС 10 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЛДАА ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ

МАН-ын боловсон хүчин Н.Батсүмбэрэлээр удирдуулсан нийслэлийн томоохон дүүргийн төсөв санхүү, тайлан балансыг шалгахад нийтдээ 10 гаруй тэрбум төгрөгийн алдаа зөрчил илэрчээ. Шалгалтанд хамрагдсан харьяа байгууллагуудыг дүүргийн ЗДТГ, ИТХ хоёр нь олон үзүүлэлтээр “тэргүүлсэн” байх юм. Зөвхөн Засгийн газрын 2021 оны төсвийн хэмнэлтийн 43-р тогтоолын хэрэгжилтийг шалгахад л ЗДТГ-аас 125 сая төгрөгийн зөрчил илэрчээ.Н.Батсүмбэрэлийн “штаб” болсон энэ газраас нийтдээ 545 сая төгрөг буюу хагас тэрбумын алдаа, зөрчил илэрсэн бол ИТХ нь 108 сая төгрөгөөр араас нэхэж орж иржээ.Энэхүү олон зуун сая төгрөгийн алдаа илэрдэггүй нь шилэн дансны мэдээлэлдээ оруулдаггүй байсаных гэнэ. Бас л нөгөө ЗДТГ хөрөнгө оруулалтын зардлын 1,9 тэрбум төгрөгийн мэдээллийг ил тод оруулаагүй явсаар иржээ. Ил тод оруулахаас ичмээр зүйл ч зөндөө илэрсэн. Үүний нэг жишээ нь амралтын газрыг давхардуулан байгуулж 300 гаруй сая төгрөгийн үрэлгэн зарцуулжээ. Тус дүүрэг нь 605 сая төгрөгийн хөрөнгөтэй ахмадын амралтын газартай ч тэр нь нэг ч удаа орлого олоогүй. Гэтэл дүүргийн удирдлага ижил үйл ажиллагаа явуулдаг “Хоймор хайрхан” амралтын сувилалын газрыг ОНӨААТҮГ-аар нэмж байгуулан өнгөрсөн онд 70 сая төгрөгийн хөрөнгө оруулж, 238 сая төгрөгөөр санхүүжүүлсэн байна.

СХД-ИЙН ИРГЭДИЙГ ТӨЛӨӨЛЖ АЖИЛЛАХААР СОНГОГДДОГ Ч , СУРГАЛТАНД СУУЖ ТӨСӨВӨӨС ТӨЛСӨӨР ТӨЛӨӨЛЛИЙН ХУГАЦААГАА ӨНГӨРӨӨДӨГ ТӨЛӨӨЛӨГЧИД ...

СХД-ийн ИТХ-ын сургалт дуусашгүй нь. Өмнө нь 16 сая төгрөг зарцуулан байж тансаг амралтанд “Иргэдийн хурлын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангахад анхаарах зарим асуудлууд” сэдэвт “маш чухал” хэлэлцүүлэг сургалт зохион байгуулсан удаатай. Энэ сургалтын дараа иргэдийн оролцоо хэрхэн нэмэгдэж сайжирсаныг дарга Б.Хуягбаатар л мэдэх байх. Тэгвэл тэрээр сонгуульт хугацаа талдаа орж байхад төлөөлөгчид нь одоо болтол багаар ажиллаж чадахгүй байгааг соргогоор олж харжээ. Ингээд ахин 13 сая төгрөг үрэн байж “Багаар ажиллах, харилцан суралцах арга барил зүй” сэдэвт чиглүүлэх гэх мэт нижгээд сургалт явуулсан байна. Өмнө нь шуудайд хийсэн үхрийн эвэр шиг байсан төлөөлөгчид сургалтын дараа хэл амаа олж багаар ажиллах чадвартай болсон эсэхийг бас л Б.Хуягбаатар хэлж чадах байх. Мөн харилцан бие биенээсээ суралцаж эхэлсэн бололтой. Энэ дүүргийн ИТХ-ын өнгөрсөн хоёр жилийн баялаг түүхээс харахад төлөөлөгчид нь суралцсаар чадавхижсаар л иржээ. Төлөөлөгч болонгуутаа л маш их зүйл сурах мэдэх ёстойгоо гэнэт ухаардаг бололтой.Үүнийг нь Б.Хуягбаатар нарын дарга олж харан “ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхижуулах арга хэмжээний зардал” гэдэг их мөнгөтэй уутнаас зардлыг нь гаргадаг. Төсөв батлахдаа ч энэ уутандаа их хөрөнгө хувиарлахаа мартдаггүй. ИТХ-ын төлөлөгчдийн дунд сонгогдохоосоо өмнө нь өөрийгөө хөгжүүлж сурж мэдсэн хүн байдаггүй тул ийнхүү сурсаар чадавхижсаар дөрвөн жилээ бардаг. Даан ч татвар төлөгчдийн мөнгөөр сурч мэдсэн зүйлээ сонгинохайрханчуудын төлөө гаргах гэсээр байтал дараагийн сонгууль даанч ойртоод ирж буй юм...

МОНГОЛ ЖОЛООЧ ХЯТАДЫН ШТАМБЫН ТАЛБАЙД МАШИНДАА НАС БАРЖЭЭ

Өмнөговь аймагт Гашуунсухайт боомтоор тээвэр хийж байсан Монгол тээвэрчин Хятаын штамбын талбайд лацтай машин дотроо нас баржээ. Албан бус эх сурвалжуудын мэдээлж байгаагаар эрүүл мэндийн байдлаас болсон гэнэ. Чухам ямар учир шалтгаанаас ийнхүү жолооч машиныхаа бүхээгт нас барсан талаар бид холбогдох хүмүүсээс тодруулан эргэн мэдээлэх болно. Гашуунсухайт чиглэлд богины тээвэрт буюу 25 км-т 7000 орчим тээвэрчид битүүмжлэгдэн, тусгаарлагдсан орчинд хил гарч нүүрс тээвэрлэдэг. Ийнхүү тээвэр хийхдээ хил гараад кемптээ иртлээ машинаасаа огт буух эрхгүй байдаг байна. Машиныхаа бүхээгт тусгаарлагдан тээвэрт явж байгаа жолооч нарын ахуй байдал, орчин, сэтгэл зүйн байдал, эрүүл мэндэд анхаарал хандуулах цаг болсон талаар ХБҮЗ болон холбогдох бусад байгууллагуудад Баянзам тээвэрчдийн холбооноос шаардлага хүргүүлсэн байдаг. Сүүлд авсан мэдээлээр Хятадын тал жолоочийн шарилыг Монголын талд хүлээлгэн өгсөн байна.

ГАЗРЫН ТОСНЫ МЭРГЭЖИЛТЭНГ БНЭУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2022.09.27/ Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингх, тус улсын Гадаад хэргийн яамны Газрын тос боловсруулах үйлдвэр болон Мэдээлэл харилцаа холбооны технологийн төв хариуцсан захирал Сридхаран болон бусад холбогдох албаныхныг хүлээн авч уулзав. Талууд Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын ажлыг эрчимжүүлэх хүрээнд санал солилцлоо. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан уулзалтын үеэр 2,3 дугаар багцийн ажлыг эрчимжүүлж, 4 дүгээр багцийн ажлыг яаралтай эхлүүлэх шаардлагатай байгаа талаар саналаа дэвшүүлсэн юм. Бүгд найрамдах Энэтхэг улсын Гадаад хэргийн яамны Газрын тос боловсруулах үйлдвэр болон Мэдээлэл харилцаа холбооны технологийн төв хариуцсан захирал Сридхаран энэ үеэр “Би 600 гаруй төсөл хөтөлбөр хариуцаж ажиллаж байгаагийн хамгийн том нь Монгол Улсад барьж буй газрын тос боловсруулах үйлдвэр юм. Тус төслийг хэрэгжүүлэхэд өнгөрсөн хугацаанд тулгамдсан асуудлууд олон байсан ч даван гарсаар байна” хэмээгээд газрын тос боловсруулах үйлдвэрийн тулгамдсан асуудлуудыг цаашид ч цаг тухай бүрд нь шийдвэрлэж, 2025 онд ашиглалтад оруулахаар ажиллаж буйгаа илэрхийллээ. Мөн Элчин сайд Мохиндер Пратап Сингх энэ үеэр тус үйлдвэрт ажиллах хүний нөөц маш чухал гэдгийг онцлоод Монгол Улсаас жилд 35 оюутан сургах шийдвэрийг 200-250 болгож нэмэгдүүлж, Энэтхэг улсад Засгийн газрын 100 хувь тэтгэлгээр сургах, төгссөн ч жил тутамд давтан сургалтад хамруулахаар болсныг Шадар сайдад уламжилсан юм. Шадар сайд С.Амарсайхан газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд Монгол Улсын Засгийн газраас онцгойлон анхаарч, шаардлагатай бүхий л арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байгааг дурдаад БНЭУ-ын Засгийн газраас гаргасан хүний нөөц бэлтгэх тухай шийдвэрийг талархан хүлээн авч буйгаа илэрхийлэв. Түүнчлэн Газрын тос боловсруулах үйлдвэрт түүхий тос дамжуулах хоолой байгуулах төслийг Монгол Улсын Засгийн газраас дэмжсэн бөгөөд удахгүй барилгын ажлыг эхлүүлэх болсон талаар онцоллоо.

ТӨСӨВ 2023: САРЫН 20 САЯ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ ИРГЭД 20 ХУВИЙН ТАТВАР ТӨЛНӨ

Сангийн яам ирэх оны улсын төсвийн төслийг пүрэв гарагт УИХ-ын даргад өргөн барина. Сангийн яамны мэргэжилтнүүд төсвийн төслийг боловсруулж дуусжээ. Ирэх оноос эхлэн хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт л олгоно, өндөр орлоготой иргэдэд олгохгүй талаар бид мэдээлсэн. Ингэснээр нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно. Мөн өмнөх хөрөнгө оруулалтуудыг дуусгах, ам.долларын гадагшлах урсгалыг хянах зорилгоор 2023 онд улсын төсвөөр шинээр барилга байшин барих гэх мэт хөрөнгө оруулалтын төслүүдийг шинээр эхлүүлэхгүй. Мөн нэг сард 20 сая ба түүнээс дээш төгрөгийн цалинтай иргэд 20 хувийн ХХОАТ (хувь хүний орлогын албан татвар) төлөхөөр төсөлд тусгажээ. Хэн илүү орлоготой, тэр хүн илүү өндөр татвар төлөх зарчимд шилжих цаг болсон гэж Сангийн яам үзэж байна. Одоо орлогын хэмжээнээс үл хамааран бүх хүн 10 хувийн, ижил хэмжээтэй татвар төлж байна. 2023 оноос эхлэн нэг сарын 10 сая хүртэл төгрөгийн цалинтай бол 10 хувийн 15 сая ба түүнээс дээш төгрөгийн орлоготой бол 15 хувийн 20 сая ба түүнээс дээш төгрөгийн цалинтай бол 20 хувийн татвар төлж эхэлнэ. Манай улсад 1.3 мянган хүн 10 сая ба түүнээс дээш төгрөгийн цалинтай. Уул уурхайн компаниуд, банкууд гэх мэт ТОП 100 ААН-ийн удирдах түвшний хүмүүс л ийм хэмжээний цалин авдаг хэмээн Сангийн яамнаас танилцуулав. Ингэхдээ иргэн А 20 сая төгрөгийн цалин авдаг бол эхний 10 сая төгрөгийн цалиндаа 10 хувийн ХХОАТ төлж, үлдсэн 10 сая төгрөгөөсөө 20 хувийн татвар төлөх аж. Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нэг сарын 2.5 сая ба түүнээс дээш төгрөгийн иргэдээс илүү өндөр татвар авах санал дэвшүүлсэн ч олон нийтийн эсэргүүцлийн улмаас хэрэгжүүлж чадаагүй юм. Харин Сангийн яам энэ удаад босгыг 10 сая төгрөг хэмээн өндөр тогтоожээ. ҮСХ-ноос мэдээлснээр манай улсад дундаж цалин 1.5 сая төгрөг байгаа юм. ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ЯМАР ОРЧИНД БОЛОВСРУУЛАВ? Дэлхий даяар өндөр инфляцтай байна. Инфляцын өсөлт саарч байгаа ч огцом буурахыг хүлээж болохгүй. Дийлэнх орнуудын Төв банкууд мөнгөний хатуу бодлогод шилжиж, бодлогын хүүгээ өсгөж байна. Энэ жишгээр Монголбанк бодлогын хүүг 10-аас 12 хувь болгон өсгөв. Бид удаан хугацааны турш 10 хувийн бодлогын хүүтэй явсаар ирсэн. Урд хөршийн эдийн засаг манай улсад шууд нөлөөлдөг тул тус улсын 2023 оны эдийн засгийн өсөлт бидэнд чухал. БНХАУ 2023 онд 4.9 хувиар өснө гэж Дэлхийн банк тооцоолсон бол ОУВС 4.6 хувь гэжээ. Ирэх онд манай экспортын голлох түүхий эд болох нүүрс, зэс, төмрийн хүдрийн үнэ унах эрсдэлтэй байна. Иймд болгоомжилсон бодлого явуулна гэдгээ Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр эдийн засгийн сэтгүүлчидтэй уулзахдаа онцлов. Тэрээр “Төв банк бодлогын хүүг 11 хувьд хүргэх байх гэсэн хүлээлт надад байсан. Арилжааны банкууд ЖДҮ эрхлэгчдэд олгодог зээлээ хэдийнэ хумьсан. Одоо бодлогын хүү 12-т хүрснээр иргэдийн болон томоохон байгууллагуудад өгдөг зээлийн хэмжээ ч буурна. Энэ нь эдийн засгийн өсөлтөөс чангаана. Эдийн засгийн өсөлт саарсан бол дахин сэргээхэд цаг их орно, өртөг өндөртэй. Гэхдээ Төв банк биз даан шийдвэр гаргах эрхтэй” гэв. Хэдхэн сарын өмнө 4.1 тэрбум ам.доллар байсан гадаад валютын нөөц 2.6 тэрбум ам.доллар болж буурсан. Иймд гадаад валютын нөөцөө хадгалах шийдвэрт хүрчээ. Ингэснээр Төвбанк арилжааны банкуудын ам.доллар худалдан авах хүсэлт бүрийг хүлээн авахгүй, өнөөдөр 3301 төгрөгт хүрсэн ам.долларын үнэ ахин өсөх эрсдэлтэй. ИРЭХ ОНД ТӨСВИЙН ОРЛОГЫН СУУРИЙГ ДАРААХ БАЙДЛААР ӨРГӨТГӨНӨ: ХХОАТ-ыг шаталсан байдлаар авдаг болно. Хэн илүү орлоготой, тэр хүн өндөр татвар төлнө. 250 сая ба түүнээс дээш үнэтэй автомашины татварыг нэмнэ. Автомашины насжилтаар татвар ногдуулна, он хуучин машин илүү өндөр татвар төлнө. Тамхины татварыг нэмнэ. Цахилгаан тамхины татварыг нэмнэ. ААН-үүдийн төлдөг цахилгаан, дулааны тарифыг чөлөөлнө.

ХҮҮХДИЙН МӨНГИЙГ 100,000 ХЭВЭЭР ҮЛДЭЭЖ 80%-Д ОЛГОХООР ТУСГАЖЭЭ

Сангийн яам ирэх оны улсын төсвийн төслийг пүрэв гарагт УИХ-ын даргад өргөн барина. Сангийн яамны мэргэжилтнүүд төсвийн төслийг боловсруулж дуусжээ. Ирэх оноос эхлэн хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт л олгоно, өндөр орлоготой иргэдэд олгохгүй талаар бид мэдээлсэн. Ингэснээр нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгохоор тусгажээ. Төсвийн төслөөс харвал 2023 онд 891.8 мянган хүүхдэд сар бүр 100,000 төгрөгийн тэтгэмж олгох боломжтой аж. Сангийн сайд Б.Жавхлан "Ирэх оны төсөвт хүүхдийн мөнгө дээр 1.4 их наяд төгрөгийг тусгасан. Судалгаанаас үзэхэд хүүхдүүдэд олгож буй мөнгөний 67 хувийг бэлнээр авч ашиглаж буй бол 33 хувийг нь хадгаламжид байршуулдаг. Иргэд 100,000 төгрөгт дассан байгаа тул хэмжээг өөрчлөхгүй. Харин өндөр орлоготой өрхийн хүүхдүүдэд олгохгүй буюу хүүхдийн мөнгийг тодорхой бүлэгт өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Ингэхдээ айл өрхийн орлогоор хэрхэн ангилах вэ гэдгийг сайтар тооцоолно. Мэдээллийн бааз хангалттай бий" гэв.

ШУУРХАЙ: ЦАГДАН ХОРИХ БАЙРАНД ХОЁР СЭЖИГТЭН НАС БАРЖЭЭ

Өвөрхангай аймгийн Хархорин сумд байрлах, ШШГЕГ-ын харьяа нээлттэй, хаалттай хорих 423 дугаар ангид хүмүүжигч, 2018 онд 13 жил хорих ял шийтгүүлээд дөрвөн жил гаруйн хугацаанд ял эдэлж байсан нэгэн хүн энэ сарын 12-нд ил харагдах гэмтэл шархгүй нас барсан. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр гэм буруутай, эсэхийг нь шүүх эцэслэн тогтоогоогүй байсан хоёр ч сэжигтэн хорвоог орхижээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу олны нэрлэж заншсанаар Зүүнхараа дахь ШШГЕГ-ын харьяа нээлттэй, хаалттай хорих 413 дугаар ангийн Цагдан хорих байранд саатуулагдаж байсан хүн энэ сарын 22-ны 19.00 цагийн үед учир битүүлгээр нас баржээ. Дээрх сумд оршин суудаг 36 настай У гэх залуу шүүхээр хэргийг нь хэлэлцэх гэж байх үед оргосон юм байна. Тиймээс шүүгчийн захирамжаар түүнийг цагдан хорихоор болж, дээрх хорих ангид хүргэн саатуулсан аж. Түүнийг хоригдож байх үед хэн нэгэн өрөөнд нь ороогүй, ухаан алдаж, таталт өгч байгаа дүрс бичлэг нь хяналтын камерт үлдсэнийг орон нутгийн эх сурвалжууд мэдээллээ. Тэгвэл өнгөрсөн бямба гарагт Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн Цагдан хорих байранд 64 настай Б мөн л ил харагдах гэмтэл шархгүй нас баржээ. Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай тэрбээр бусдын амийг хохироосон хэрэгт холбогдон цагдан Шинэ Их уншсан “Монголиан эйрвейс” компанийн нисдэг тэрэг осолдлоо 5 мин Өнөөдөр дархлаажуулалтын 79 цэг ажиллана 13 мин Амралтын өдрүүдэд 13 хүн зам тээврийн осолд өртжээ 13 мин Дүнжингарав марафонд 1500 гаруй тамирчин оролцлоо 29 мин Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан хэрэгт Д.Энхбаярыг буруутгав 35 мин хоригдож байсан нэгэн агаад зүрх, судасны өвчтэй, эмчийн хяналтад байсан нэгэн аж. Уг нь хорих анги, Цагдан хорих байранд их эмч нар ажилладаг. Шүүхээр гэм буруутай, эсэхийг нь эцэслэн тогтоогоогүй хүмүүс Цагдан хорих байранд бие нь муудаж байхад эмч, сувилагч нар нь үүргээ зохих ёсоор биелүүлсэн, үгүйг холбогдох байгууллагынхан шалгаж тогтоох болов уу. Дээр дурдсан Зүүнхараа дахь ШШГЕГ-ын харьяа нээлттэй, хаалттай хорих 413 дугаар ангиас наймдугаар сарын 29-нд хүмүүжигч оргосон. Хагас сарын дараа Цагдан хорих байранд нь сэжигтэн нас барсан гээд удирдлага зохион байгуулалт, сахилга хариуцлагатай холбоотой асуудал дараалан гарсныг ШШГЕГ-ын удирдлага анхааралдаа авч буй биз ээ. Г.Равжаа Эх сурвалж: Өнөөдөр сонин

Д.АМАРБАЯСГАЛАН: САЙД Д.САРАНГЭРЭЛИЙГ ОГЦРУУЛЛАА

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрээр: Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл нь Үндсэн хуулийг зөрчиж, иргэний яс үндэс, нийгмийн гарал үүслээр нь ялгаварлах байдлаар мэдээлэл хийсэн. Иймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүрэн эрхийнхээ хүрээнд ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг сайдаас нь ОГЦРУУЛЛАА.Мөн Д.Сарангэрэл сайд уучлалт хүсэж, ажлаа өгөх хүсэлтээ өөрөө гаргасан. Дараагийн сайдыг томилох хүртэл миний бие ХНХ-ын сайдын үүргийг давхар гүйцэтгэнэ.

ЭМЯ: ЕВРОПООС НИЙЛҮҮЛЭХ ЧАНАРТАЙ ЭМИЙГ ДААТГАЛААР ОЛГОЖ ЭХЭЛНЭ

Хүн амын дунд зонхилон тохиолддог, нас баралтын хувь өндөртэй зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үеийн эм зүйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор ЭМДҮЗ дарга, Эрүүл мэндийн сайд С.Энхболдын үүрэг өгсний дагуу Швейцарын “Новартис компаны эмийн хүртээмжийг сайжруулах” хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх шийдвэр гаргасан билээ. Улмаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь 2021 оноос Швейцарын Холбооны Улсын “Новартис Глобал” эрүүл мэндийн байгууллагатай гэрээг байгуулан бэлтгэлээ ханган ажиллаж эмийг захиалан үйлдвэрлүүлж иргэдэд хүргэхэд бэлэн болоод байна. Уг хөтөлбөрийн хүрээнд халдварт бус өвчнөөр өвчилсөн иргэдийн эмчилгээнд хэрэглэх 15 ерөнхий нэршлийн 24 тун, хэмжээ бүхий эмийг Европын Холбооны эмийн өндөр зохицуулалттай орнуудад үйлдвэрлэж, хамгийн бага өртгөөр даатгуулагч-иргэдэд хүргэнэ. Эдгээр 15 ерөнхий нэршлийн эм нь Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/625 дугаар тушаалаар баталсан “Зайлшгүй шаардлагатай эмийн 9 дэх жагсаалт”-д багтсан. Ингэснээр эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, даатгуулагч-иргэдийг чанартай, боломжийн үнэ бүхий эмийг худалдан авах нөхцөл, бололцоогоор хангах юм. Мөн эмийг хамгийн бага өртгөөр зах зээлд нийлүүлж, санхүүгийн дарамтаас шалтгаалан эмээ авч чадахгүй байгаа даатгуулагч-иргэдэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хөнгөлөлт үзүүлнэ. Дээрх эмийг “Новартис Глобал” эрүүл мэндийн байгууллагын албан ёсны дистрибютер “Азифарм”, “Монос трейд”, “Монгол Эм Импекс” концерн зэрэг эм ханган нийлүүлэх байгууллагын 190 гаруй салбар эмийн сангаар 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн олгоно. ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг нь хариуцаж байгаа эмийг хөнгөлөлттэй үнээр авахыг хүсвэл эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлсөн байх учиртай. Эмийн хүртээмжийн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй Новартис компани нь Швейцарын холбооны улсад төвтэй дэлхийн эрүүл мэндийн өндөр чанартай эм үйлдвэрлэгч байгууллага юм. Өдөр бүр Африк, Ази, зүүн Европ, Латин Америкийн улс орон руу экспорт хийж, өвчиндөө шаналж яваа олон мянган даатгуулагч-иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн хөтөлбөрийг улс орнуудад хэрэгжүүлж ажилладаг байна гэж ЭМЯ-аас мэдээллээ. 10-р сарын 1-ээс халдварт бус өвчнөөр өвчилсөн иргэдийн эмчилгээнд хэрэглэх 15 ерөнхий нэршлийн 24 төрлийн ЭМД-ын сангаас 100 хувь хариуцан төлөх эмийн жагсаалтыг хүргэж байна. Д/д Эмийн олон улсын нэршил /ЭОУН/ Эмийн хэлбэр Савлалтын тун Эмийг бичих эрхтэй эмчийн ангилал Эмийг хэрэглэх хүн амын бүлэг Худалдааны нэр Эмийн ангилал 1 амлодипин шахмал 5 мг B,C,D том хүн Амлодипин5 мг зүрх судасны эм 2 амлодипин шахмал 10 мг B,C,D том хүн Амлодипин10 мг зүрх судасны эм 3 амоксициллин шахмал, капсул 250 мг A, B,C,D том хүн Амоксициллин 250 мг халдварын эсрэг бэлдмэл 4 анастрозол шахмал 1 мг B, C, D том хүн Анастрозол1 мг хавдрын эсрэг, дархлал дарангуйлах, хөнгөвчлөх эмчилгээний эм 5 аторвастатин шахмал 10 мг В, C, D том хүн Аторвастатин 10 мг зүрх судасны эм 6 аторвастатин шахмал 20 мг В, C, D том хүн Аторвастатин 20 мг зүрх судасны эм 7 бисопролол шахмал 2.5 мг B, C, D том хүн Бисопролол 2.5 мг зүрх судасны эм 8 бисопролол шахмал 5 мг B, C, D том хүн Бисопролол 5 мг зүрх судасны эм 9 бисопролол шахмал 10 мг B, C, D том хүн Бисопролол 10 мг зүрх судасны эм 10 валсартан шахмал 80 мг B,C,D том хүн Валсартан 80 мг зүрх судасны эм 11 валсартан шахмал 160 мг B,C,D том хүн Валсартан 160 мг зүрх судасны эм 12 вилдаглиптин шахмал 50 мг B, C, D том хүн Вилдаглиптин 50 мг даавар, дааврын үйлдэлт бусад бэлдмэл ба жирэмслэлтээс сэргийлэх бэлдмэл/чихрийн шижин эмчлэх/ 13 гидрохлоротиазид шахмал 25 мг B, C, D том хүн, хүүхэд Гидрохлоротиазид 25 мг зүрх судасны эм 14 глимепирид шахмал 1 мг B,C,D том хүн Глимепирид 1 мг даавар, дааврын үйлдэлт бусад бэлдмэл ба жирэмслэлтээс сэргийлэх бэлдмэл/чихрийн шижин эмчлэх/ 15 глимепирид шахмал 2 мг B,C,D том хүн Глимепирид2 мг даавар, дааврын үйлдэлт бусад бэлдмэл ба жирэмслэлтээс сэргийлэх бэлдмэл/чихрийн шижин эмчлэх/ 16 глимепирид шахмал 4 мг B,C,D том хүн Глимепирид4 мг даавар, дааврын үйлдэлт бусад бэлдмэл ба жирэмслэлтээс сэргийлэх бэлдмэл/чихрийн шижин эмчлэх/ 17 летрозол шахмал 2.5 мг C, D том хүн Летрозол2.5 мг Хавдрын эсрэг, дархлал дарангуйлах, хөнгөвчлөх эмчилгээний бэлдмэл/Хорт хавдрын эсрэг даавар түүний эсрэг бэлдмэл/ 18 метформин шахмал 500 мг B,C,D том хүн, хүүхэд Метформин HCL500 мг даавар, дааврын үйлдэлт бусад бэлдмэл ба жирэмслэлтээс сэргийлэх бэлдмэл 19 метформин шахмал 1000 мг B,C,D том хүн, хүүхэд Метформин HCL1000 мг даавар, дааврын үйлдэлт бусад бэлдмэл ба жирэмслэлтээс сэргийлэх бэлдмэл 20 рамиприл шахмал 5 мг B,C,D том хүн Рамиприл 5 мг зүрх судасны эм 21 рамиприл шахмал 10 мг B,C,D том хүн Рамиприл 10 мг зүрх судасны эм 22 сальбутамол ингляцийн цацлага 100 мкг/тун/200 доз B, C, D том хүн, хүүхэд Салбутамол100 мкг/тун/200 доз окситоцин ба түүний эсрэг бэлдмэлүүд 23 тамоксифен шахмал 20 мг C, D том хүн Тамоксифен AB20 мг Хавдрын эсрэг, дархлал дарангуйлах, хөнгөвчлөх эмчилгээний бэлдмэл/Хорт хавдрын эсрэг даавар түүний эсрэг бэлдмэл/ 24 фуросемид шахмал 40 мг A, B,C,D том хүн Фуросемид40 мг бөөр, шээсний замд нөлөөлөх эм Эх сурвалж: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

1 ... 154 155 156 157 158 159 160 161 162 ... 317