НЭГҮҮН МЭДЭЭ
ЭНЭ ОНД 1660 ХҮҮХЭД ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС ХОХИРЧЭЭ

2024 оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, хүүхдийн эрхийг зөрчихгүй байхад анхаарч ажиллажээ. Энэ төрлийн гэмт хэргийг 2023 оны мөн үетэй харьцуулахад 0.8 хувиар буурсан байна. Хүүхдүүд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг болон өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн улмаас хохирсон тохиолдол их гарчээ. Тодруулбал, Хулгайлах 368, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах 289, Хүчиндэх 360, Залилах 112, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих 95 гэмт хэрэгт, нийт 1660 хүүхэд хохирогчоор тогтоогджээ. Үүнээс 6.8 хувь нь 8 хүртэлх, 27.3 хувь нь 8-13, 66.5 хувь нь 14-17 насны хүүхдүүд байгаа бол 780 нь эрэгтэй, 880 нь эмэгтэй хүүхэд байна. Прокурор хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн 639 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, 250 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн байна.

“HSE UPDATE-2024 ФОРУМ” МОНГОЛД АНХ УДАА ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 24-НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ГЭЖ БАЙНА

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ныг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэсэн. Манай улс 2011 оноос хойш тус өдрийг тохиолдуулан 4-р сарыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар болгон тэмдэглэж ирсэн билээ. Үүнтэй холбоотойгоор 2016 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй “Ололт амжилтын түлхүүр” ХХК-ийн санаачлан зохион байгуулж байгаа "HSE UPDATE" форум 2024.04.24 өдөр CORPORATE CONVENTION CENTER" хурлын их танхимд болно . Тус форумд АНУ, Өмнөд Солонгос, Энэтхэг зэрэг улсуудаас салбарын мэргэжилтэн, доктор профессорууд хүрэлцэн ирж илтгэл тавих аж . Мөн Монгол улсын томоохон лекторууд уригдан оролцо х юм байна. “HSE UPDATE -2024” форумын онцлог нь уул уурхай, барилга, авто тээвэр, хот байгуулалт, тээвэр логистик, зам гүүрийн салбар, хөнгөн үйлдвэр, даатгал, хуулийн фермүүд, эрүүл мэнд, олон улсын стандартын баталгаажуулалтын байгууллагууд, ХАБЭА сургалт, зөвлөх үйлчилгээний байгууллагууд, ХАБЭА хамгаалах хэрэгслийн ханган нийлүүлэгчид гэх салбар нэгжүүдийг хамарсан тухайн байгууллагуудын Удирдлагын баг болон ХАБЭА салбарт үүрэг гүйцэтгэж буй бүх албан хаагч нарт зориулснаараа илүү онцлогтой аж. “HSE UPDATE-2024” форум нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах ба уригдан оролцох улс орны тоо ч жилээс жилд нэмэгдэх аж. Тус форумд оролцох хүсэлтэй байгууллагууд доорх линк дээр дарж бүртгүүлэх ба ШУТИС , АШУҮИС , ХНХДС сургуули йн эрүүл мэнд , эрүүл ахуй , аюулгүй ажиллагааны чиглэлээр бакалавр ийн зэргээр сурч буй оюутнууд үнэ төлбөргүй оролцох боломжтой юм байна.

Ариутгал халдваргүйтгэлийн автомашиныг аймгуудад хүргүүллээ

Улсын онцгой комиссын 2024 оны 04 сарын 18- ны өдрийн ээлжит хуралдаанаар Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан үүрэг болгосны дагуу ОБЕГ-с Улаанбаатар, Дорнод, Төв, Сэлэнгэ, Дундговь, Увс, Хөвсгөл, Хэнтий зэрэг 8 аймагт халдваргүйтгэлийн зориулалтын ДУК автомашин олгохоор шийдвэрлэж орон нутагт хүргэгдлээ.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДЭЭС МӨНГӨ ТАТАЖ, ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙГАА “БЯЦХАН ТЭМҮҮЛЭЛ” ТӨВИЙГ АНХААРАЛДАА АВНА УУ П.ЭРХЭМБУЛГАН ДАРГА АА

Нийслэлийн 100 хувийн эрх мэдлийн эмнэлэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээс өдрийн 10,000 төгрөг татаж, хууль зөрчиж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай хуулийн 28.2-т “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эрүүл мэнд, боловсрол болон сэргээн засах үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ” гэж заасан байдаг. Ийм байхад Нийслэлийн хүүхдийн сэргээн засах “Бяцхан тэмүүлэл” төв нь үйл ажиллагааны зардал гэж өдөр бүр 10,000 төгрөг, эмчилгээ үйлчилгээний төлбөр гэж 100,000 төгрөгийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээс авч байна. Тус эмнэлгийн удирдлагууд энэхүү хууль бус үйл ажиллагаагаа зөвтгөхийн тулд үйл ажиллагааны төсөв хүрэхгүй байгаагаас ингэж татаж байгаа тухай сэтгүүлчид тайлбарласан байдаг. Ер нь бол улсын хөрөнгө оруулалтай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төв учраас “Бяцхан тэмүүлэл” төв нь үйл ажиллагаандаа шаардагдах төсвийг улсын төсвөөс гаргуулах учиртай. Гэвч тус төвийн үйл ажиллагааг удирдаж байгаа даргын төсвөө ч батлуулах чадамжгүйгээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, иргэд халааснаасаа мөнгө гаргаж, үйлчилгээ авч байна. Бусад нөхөн сэргээх төвүүд үйлчлүүлэгч нараасаа татаас авахгүйгээр үйл ажиллагаагаа явуулж болоод байхад “Бяцхан тэмүүлэл” төвийн үйл ажиллагаа л үйлчлүүлэгч нараасаа татаас авахгүйгээр болохгүй байв гэж. Ийм тэгш бус байдлыг бий болгоод байгаа газрыг яах ёстой вэ? Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган нар анхааралдаа авч, хуулийн эрх тэгш байдлыг хангаж өгнө биз ээ. Хууль сануулахад, Хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай хуулийн 20.1–т “Төрөөс хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, оношлох, үнэлэх, урьдчилан сэргийлэх, эмчлэх, сувилах, сэргээн засах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. 20.2-т “Эрүүл мэндийн байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ тэдний онцлог хэрэгцээ. Шаардлагыг хангасан хүрээмжтэй орчин, техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна. 20.3-т “Энэ хуулийн 20.2-т заасан тусламж, үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах орчныг бүрдүүлэх, техник, тоног төхөөрөмж, эм, эмнэлэг, асаргаа сувилгааны хэрэгсэл, ариун цэвэр-эрүүл ахуйн материал, эрт илрүүлгийн урвалж бодисын зардлыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төсөвт тусган шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Тэгэхээр хууль мэддэггүй дарганцартаа хууль заадагсанж уу, ажлаа хийж чадахгүй бол мэддэг чаддаг хүнээр нь хийлгэдэгсэнж үү, ямар нэгэн алхам хийхгүй бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хохирох гээд байна шүү.

ЦЕГ: БАГА НАСНЫ ОХИН РУУ ЧАТ БИЧСЭН ЭРЭГТЭЙГ СААТУУЛАН ШАЛГАЖ БАЙНА

Нийгмийн сүлжээнд нэгэн иргэн охин руу нь насанд хүрсэн этгээд хуурамч хаягнаас чат бичсэн тухай нийтэлсэн. Тэрээр "Өчигдөр унтах гээд хүүхдүүдийнхээ утсыг хурааж аваад Wifi-г нь хаах зорилготой байж байтал охины минь утсанд чат ирэв. Хальт хартал хуурамч хаягтай хүн охин руу минь чат бичиж зодолдохыг зааж өгөх, амттан авч өгөх, сургууль гэрийг нь асууж улмаар гэрийнх нь гадаа сургуулийнх нь гадаа уулзья гэсэн байна. Энэ чатыг нь би уншаад шууд BLOCK хийе гэж бодсон боловч дараа нь бас өөр хэн нэгний хүүхэд гэмт хэргийн хохирогч болчих байх гэсэн үүднээс таслан зогсооход бага ч гэсэн нэмэр болье гэж бодоод охиныхоо өмнөөс хуурамчаар чатлаж эхэллээ. Гэрийн хаягаа худлаа зааж маргааш нь уулзахаар болж охиноо утсаар яриулсаар байгаад ХУД-ийн Цагдаагийн I хэлтсийн хамт олонтой хамт гэмт этгээдийг үйлдэл дээр нь баримт нотолгоотой баривчлав. Нэмж зөвлөхөд, аль болох хүүхдийнхээ зураг бичлэгийг сошиал дээр тавихгүй байх нь зөв санагдлаа. Манайхан хонхны баяр, есдүгээр сарын 1 нд сургуулийн гадаа зураг оруулдаг анхаармаар юм байна лээ шүү. Одоо хүүхдүүдээ ангид нь оруулж өгч, ангиас нь авч байх болно" гэж нийтэлсэн юм. Хуурамч хаягаас бага насны охид руу чат бичиж, уулзах оролдлого хийсэн 36 настай эрэгтэй Б гэгчийг саатуулан шалгаж эхэлсэн гэдгийг ЦЕГ-аас мэдээллээ.

БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ХҮЛЭЭЖ АВЧ ЭХЭЛЛЭЭ

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид мөрийн хөтөлбөртөө төрийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулах хуулийн зохицуулалттай. Үүний дагуу өнгөрсөн сард 27 нам, хоёр эвсэл мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүлж, дүгнэлт гаргуулаад буй. Тэгвэл бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүлэх хуулийн хугацаа өнөөдрөөр эхэллээ. Үндэсний аудитын газар дөрөвдүгээр сарын 22-нд 08:30-21:00 цаг дөрөвдүгээр сарын 23-нд 08:30-21:00 цаг дөрөвдүгээр сарын 24-нд 08:30-00:00 цагт бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээж авна.

СУРАГЧИЙН БИЕД ХАЛДСАН БАГШИЙГ 10 ХОНОГ БАРИВЧЛАХААР ШИЙДВЭРЛЭЖЭЭ

Цахим орчинд 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ерөнхий боловсролын сургуульд сурагчийн биед халдаж буй дүрс бичлэг нийтлэгдсэнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлийг шалгажээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн цагдаагийн газар уг тохиолдлыг бүртгэлд авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт байх ерөнхий боловсролын сургуулийн багш О нь тус сургуулийн сурагчийн биед халдсан үйлдэл тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан шийтгэл оногдуулах саналтай шилжүүлсэн. Улмаар тус аймгийн шүүхээс 4 дүгээр сарын 19-ний өдөр шүүгчийн захирамжаар зөрчилд холбогдогчид 20 цагийн албадан сургалтад хамруулах, 10 хоног баривчлах шийтгэл оногдуулж, шийдвэрлүүлсэн байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Т.ДОРЖХАНД: ТҮК-ИЙН ЦАЛИНГ НЭМБЭЛ БҮГД ТҮК-ИЙН АЖИЛТАН, АВТОБУСНЫ ЖОЛООЧ БОЛОХООР ДУГААРЛАНА

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар ТҮК-ийн ажилчдын цалинг ирэх зургадугаар сарын 1-нээс 3.5 сая төгрөг болохоо хэлсэн. Үүнийг ХҮН-ынхан өчигдрөөс эсэргүүцэж эхлээд байгаа юм. ХҮН намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Лут-Очир өөрийн твиттер хаягтаа “Гадаад, дотоодын хоёр их сургуулийн мастерийн зэрэг, докторын зэрэг хамгаалсан судлаач багшийн цалин 3 сая төгрөгийн цалин авч байхад Х.Нямбаатар жолооч, ТҮК-ийн ажилчдын цалинг 3.5 сая болгож, сэхээтнүүдийг доромжиллоо” гэж үзэл бодлоо илэрхийлсэн. Тэгвэл тус намын дарга УИХ-ын гишүүн Т.Доржханд өнөөдөр “Бүгд ТҮК-ийн ажилтан, автобусны жолооч болж хог шүүрдэх гэж дугаарлана. Учир нь нарийн мэргэжил шаардахгүй, номын санд суух бүр ч шаардлагагүй” мэтээр энгийн ажилтан хүмүүсийн хамруулан дорд үзжээ. Боловсролыг дээдэлнэ гэж сурталддаг ХҮН намын удирдлагууд жирийн ажилтан ангийг ингэж дорд үзэж байгаа нь ямар учиртай вэ?

ХҮН НАМ: Х.НЯМБААТАР ТҮК-ИЙН АЖИЛЧДЫН ЦАЛИНГ НЭМЖ, СЭХЭЭТНҮҮДИЙГ ДОРОМЖИЛЖ БАЙНА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар 2023 оны төгсгөлд нийтийн тээврийн жолооч нарын цалинг 1000 ам.доллар болгоно гэж мэдэгдсэн. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас НИТХ-д 2024 оны төсөвт тодотгол хийх тогтоол өргөн барьж, нийтийн тээврийн жолооч нарын цалинг 3.5 сая төгрөг болгохыг батлуулсан. Тогтоолын дагуу нийтийн тээврийн жолооч нар гуравдугаар сарын 1-ээс нэмэгдсэн цалин буюу 3.5 сая төгрөгийн цалин авч эхэлсэн. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт хотын дарга Х.Нямбатаар ТҮК-ийн ажилтнуудын цалинг жолооч нарын адил 1000 ам.доллар буюу 3.5 сая төгрөгт хүргэнэ гэж мэдэгдсэн. Тэрбээр энэ талаараа “ТҮК-ийн ажилчдын цалин хөлсийг 3.5 саяд хүргэх тооцоо, судалгааны ажил дууссан. Зургаадугаар сарын 1-ээс шинэчилсэн цалингийн системээр явах бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн ТҮК-ийн ажилчдын хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төрөөс хариуцах хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэсэн юм. Гэвч УИХ-ын гишүүн Т.Доржхандаар удирдуулсан ХҮН намынхан жолооч болон ТҮК-ийн ажилтнуудын цалинг нэмсэнийг эсэргүүцлээ. Тодруулбал ХҮН намын нарийн бичгийн дарга Ц.Лут-Очир өөрийн твиттер хаягтаа “Гадаад, дотоододын хоёр их сургуулийн мастерийн зэрэг, докторын зэрэг хамгаалсан судлаач багшийн цалин 3 сая төгрөгийн цалин авч байхад Х.Нямбаатар жолооч, ТҮК-ийн ажилчдын цалинг 3.5 сая болгож, сэхээтнүүдийг доромжиллоо” гэжээ.

Г.ЭРДЭНЭТУНГАЛАГИЙН ХУВЬД Т.БАТСАЙХАН “ҮХДЭЛ” БОЛЖЭЭ

Дуучин, МУСТА Г.Эрдэнэтунгалаг 21 аймгийг тойрон аялан тоглолт хийж байгаа билээ. Олон жилийн дараа ийнхүү аялан тоглолт хийж байгаа болохоор дүүрэн үзэгчтэй, нижигнэсэн алга ташилтан дунд хит дуунуудаа дуулсаар явж байгаа аж. Харин аялан тоглолтын сүүлийн үеийн сонин хачнаас гэвэл түүний алтан партнёр, МУГЖ Т.Батсайхан хуншгүй зан гаргаж, МУСТАГ.Эрдэнэтунгалагийн хувьд “үхдэл” болжээ. Тодруулбал, МУСТА, дуучин Г.Эрдэнэтунгалагийн зүүн аймгийн хаалтын тоглолт 2024.04.15-ны өдөр Өмнөговь аймагт болсон бөгөөд энэ тоглолтод Т.Батсайхан гавьяат ирж дуулах нь битгий хэл сүүдэр нь ч үзэгдсэнгүй. Үүнд нь шарлахсан Г.Эрдэнэтунгалаг тоглолтын орлогоосоо нэг ч төгрөг авалгүйгээр явсан бөгөөд ихэд гомдож, өнөөдрөөс миний хувьд Т.Батсайхан үхдэл болсон гэдгийг өөрийн цахим орчинд тун эелдгээр “Зүрхэнд буйлдаг говь зүрх сэтгэлд минь булшлагдав!” хэмээн бичсэн байх юм. Өмнөговь аймгийн театрын даргаар ажиллаж байгаа МУГЖ Т.Батсайханыг Г.Эрдэнэтунгалагаас илүүтэй үзэгчид энэ тоглолтод ихээхэн үгүйлсэн юм. Өөрийнх нь ажил дээр алтан партнёр, хайртай дүү нь тоглолтоор ирж байхад хүлээн авч уулзаагүйн дээр сүүдрээ ч харуулахгүй, тоглолтод нь ч оролцоогүйд Өмнөговьчууд Т.Батсайханд тун бухимдалтай байгаа аж. Г.Эрдэнэтунгалагтай хамтран дуулсаар олны хайр хүндэтгэлийг хүлээсэн Т.Батсайхан гавьяат уг нь хэний хүчээр энэ өндөрлөгт хүрснээ боддог бол ийм муухай зан гаргамааргүйсэн дээ…

1 ... 111 112 113 114 115 116 117 118 119 ... 370