BREAKING NEWS
ГЭРИЙНХ НЬ ГАДНААС ЦООЖИЛЖ ГАЛДАН ШАТААХЫГ ЗАВДСАН ЭТГЭЭДИЙГ ГАДУУР ШАЛГАЖ БАЙНА

2021 оны есдүгээр сарын 28-ны өдрийн 05.45 цагт “Манай гэрийг гаднаас нь цоожлоод шатаасан байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байдаг.“Чингэлтэй дүүргийн 9-р хороо ... тоотод оршин суух С нь бага охин Н, том охин М-ийн хүүхдүүдийн хамт дөрвүүлээ амарч байх үед бага охин Н ээжээ утаа үнэртээд байна” гэж сэрээсэн бөгөөд тэд гарах гэтэл гаднаас нь цоожилсон байжээ. Хаалгаа эвдэн гэрээсээ гарцгааж, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байдаг бол тухайн тоотод оршин суудаг М-тэй хувийн харилцаатай З гэгч /27 настай, эр/ нь энэ хэргийг санаатайгаар үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байдаг. Гэрийн гаднаас цоожилж, баруун урд талаас нь шатаасан бөгөөд урьдчилсан байдлаар хувийн өс хонзонгийн сэдлээр энэ хэргийг үйлдсэн гэх дүгнэлт гарсан. Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа бол сэжигтэн этгээд батлан даалтаар суллагдсан бөгөөд эрүүл мэндийн шалтгаантай гэх мэдээлэл байна. Харин хохирогчдын зүгээс сэжигтнийг гадуур шалгаж байгааг эсэргүүцэж таслан сэргийлж цагдан хорьж өгөх хүсэлтийг Чингэлтэй Сүхбаатар Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болон Чингэлтэй дүүргийн прокурорын газруудад хохирогчдын зүгээс гаргаад байгаа аж. Бид энэ талаар нэхэн сурвалжласаар байх болно.

ХҮЙТЭН МЭС ЭНГЭРТЭЭ НУУСАН АРХИНЫ ШАГЧДЫГ ИЛЧЛЭЭД ӨГСӨН Ч ЦАГДААТАЙГАА ТАМХИЛААД ЗОГСОХ АСУУДЛЫН АРД "НИЙСЛЭЛЧҮҮД АРХИНД ЖИВЖ БАЙНА !!!

Нийслэлчүүдийн нэгхэн шөнийн дүр зургаас цухас үзүүлье. Улаанбаатарт шөнийн цагаар архи согтууруулах төрлийн ундааг шагийн үнээр худалдан борлуулж түүнээсээ хөлжиж байгаа иргэдийн зүй бус авир хэтийдэж хутга мэсээр зэвсэглэж иргэдийг айлган сүрдүүлэх болжээ. Гэвч тэдний энэ замбараагүй худалдааны ард гэмт хэрэг зөрчил нэмэгдэх гэр бүлийн хүчирхийлэл гаарах шалтгаан нөхцөл бий юм.

УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ЗӨВЛӨХҮҮДИЙН ТӨСВӨӨС МӨНГӨ СААДАГ ГОЛ АРГА НЬ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

Монголын төр зүдрүүхэн амьдралтай ядуусаасаа ч гарамгүй ядмаг хулгайчийн зантай түшээдтэй болжээ.Яагаад гэвэл УИХ-ын гишүүний туслах, зөвлөхүүд төрийн бус байгууллагын нэрээр төсөвт гэрчилсэн бас илчилсэн. Жишээ татвал : УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханын зөвлөх Б.Отгонжаргал, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн зөвлөх Л.Намуунгэрэл, Ж.Ганбаатарын зөвлөх М.Энхмэнд нар Монголын парламентын зөвлөхүүдийн холбоо төрийн бус байгууллагын нэрээр, таван удаагийн гүйлгээгээр УИХ-ын Тамгын газраас нийт 76.4 сая төгрөг гаргуулан авсан. УИХ-ын гишүүн Х.Баделханы туслах М.Алтынжан Монголын залуучуудын стратегийн академи төрийн бус байгууллагын нэрээр нийт 148 сая 312 мянган төгрөг шилжүүлж авсан. Үүгээр бол УИХ-ын гишүүдийн зөвлөхүүдийн төсвөөс мөнгө саадаг гол арга нь төрийн бус байгууллага болжээ. Мөн УИХ-ын Тамгын газрын Шилэн дансанд тайлагнаснаар зарлагынх нь сая сая төгрөгийн шилжүүлэг төрийн бус байгууллагууд руу чиглэжээ. Үүнд: Нямсамбуу ТББ-57 сая Гоё Монголын Төлөө ТББ-80 сая Соёлын Дархлаа ТББ-24,6 сая Хүний эрхийн индэр ТББ-10 сая Олон нийтийн харилцааны стратеги судалгааны төв-10 сая -Нямсамбуу ТББ-22 сая Монголын Парламентын зөвлөхүүдийн холбоо ТББ-30 сая Монголын өсвөр үеийн бие бялдрын хүмүүжлийг олгох холбоо-7,9 сая Имижлоги сургалт судалгааны төв-30 сая Нямсамбуу ТББ-70 сая Нийгмийн маркетингийн бодлого судалгааны хүрээлэн ТББ-50 сая Сувдан хэлхээ хөгжил-20 сая Хүүхдийн хөгжилд иргэдийн оролцоо ТББ-47,5 сая Хүүхдийн хөгжилд иргэдийн оролцоо ТББ-90 сая Шагайн харвааны холбоо ТББ-6,1 сая Мэргэжлийн тэнцвэрт мэдээлэл ТББ-10 сая Эрх зүй стратегийн төв ТББ-11,2 сая Монголын хоршооллын Сургалт мэдээллийн төв ТББ-45 сая -Сайн зөвөлгөө ТББ-20,5 сая Монголын хоршооллын Сургалт мэдээллийн төв ТББ-45 сая -Сайн зөвлөгөө ТББ-20,5 сая Соёл гэгээрлийг дэмжих сан-20 сая гэхчлэн хөвөрнө. Төрийн бус байгууллагыг цэгцлэхийн тулд Хууль зүй, дотоод хэргийн яам хуулийн төсөл боловсруулснаа мэдэгдэж байсан бөгөөд Хууль зүй бодлогын газрын дарга нь “Төрийн бус байгууллага нэрээр халхавчилж, бизнесийн ашиг олох үйл ажиллагаа дэндүү их байна. Нийтэд тустай, нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа эрхэлдэг нь цөөн” гэж хэлсэн нь нүдээ олсон өгүүлбэр байжээ. Дээр нь албан тушаал эрх мэдлээ хэтрүүлсэнд нь тохирсон ял зэм оноодоггүй, хаацайлж үлддэг зэрэг нь өлөн “ноёд”-д хуулийн цоорхойг ашиглах боломж болж байна.

ГЭРТ НЬ ШАТАХУУН ЦАЦАЖ АСААГУУР АСААГААД ХААЛГЫГ НЬ ГАДНААС НЬ ДАРСАН ЭТГЭЭДИЙГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА СУЛЛАЖЭЭ

ХАМТРАН АМЬДРАГЧАА ХОЁР ХҮҮХЭД НЭГ ДҮҮГИЙНХ НЬ ХАМТ ГАЛДАН ШАТААХЫГ ЗАВДЖЭЭ Булган аймгийн Булган суманд энэ сарын 24-нөөс 25-ныг шилжих шөнө /2021 оны 11-р сарын 24-нөөс 25-ныг шилжих шөнө / Сэлэнгэ аймгийн харьяат Сундуй овогтой Баттулга гэгч нь хамтран амьдрагч эмэгтэйгээ 6 болон 14н настай хоёр хүүхэд мөн эгчийнх нь 14-15 орчим насны нэг дүүтэйгээ буюу насанд хүрээгүй гурван хүүхдийн хамт байхад нь галдан шатаахыг завдсан ноцтой үйлдэл гаргажээ. Тодруулбал сэжигтэн Баттулга гэгч нь хамтран амьдрагч эмэгтэйтэйгээ тухайн өдрийн 21:00 цагийн орчимд гэр бүлийн маргаан үүсгэн гарч явсан бөгөөд эргэн 23:00-н цагт ирэхдээ "Жанчивлан" рашааны саванд шатахуун авчирч байшинд байсан хүмүүс хүүхдүүд болон байшин дотор цацаж асаагуур буюу "Zepo" асаан орхиод гаднаас нь хаалгыг нь дарж 4-н ч хүний амь насыг санаатайгаар хороон хохироохыг завджээ. Өсвөр насны нэг хүү хаалгыг дарж байхад гарч чадсан ч Баттулга гэгч нь хүүхдийн биед халдсан зодож танхайрсан гэх мэдээлэл бий бөгөөд үлдсэн нэг хүү нь цонх хагалан ээж болон дүүгээ эсэн мэнд галаас гаргажээ. Мөн хэрэг учрал гарсан даруйд Булган аймгийн цагдаагийн байгууллагад хандсан онцгой байдлын газарт хандаж галыг нэн даруй унтраалгасан гэх боловч байшингаас үлдэх юм ховор болтлоо шатаж амжжээ. Сэжигтэн этгээд болох Сундуйн Баттулга гэгчийг тус шөнө нь цагдан хорж таслан сэргийлсэн боловч маргааш өглөө 10:00-н цагт буюу энэ сарын 25-ны өглөө эрүүлжүүлээд сулласан ахин цагдан хорьж таслан сэргийлэхгүй байгаа гэх мэдээлэл байна.Мөн тус этгээд нь өмнө нь цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлагдаж байсан гэх мэдээлэл ч бий юм. Харин одоо тус сэжигтэн этгээд нь тухайн амь насыг нь хохироохыг завдсан эмэгтэйгээ заналхийлж ална хэмээн сүрдүүлсээр байгаа гэх мэдээлэл байна. Иймд хохирогчийн талаас санаатайгаар 4-н ч хүний амь насыг хороон хохироохыг завдсан этгээдийг цагдан хорьж таслан сэргийлж өгөхийг хүсч Булган аймгийн Булган сумын цагдаагийн байгууллагад хандаад байгаа аж. Мэдээллийн дахин мэдээллэх болно.

ХҮЧИНГИЙН ХЭРЭГТ СЭЖИГЛЭГДЭН ШАЛГАГДСАН М.НАРАНБААТАРТАЙ ХУУЛИЙГ ГАЖУУДУУЛЖ , ТОХИРОЛЦООНД ХҮРСЭН ЭМЭГТЭЙ ...

Өнгөрөгч 9-р сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн захирал асан хүчингийн хэрэг үйлдсэн гэх гомдол мэдээлэл өргөдлөөр ирсэн байдаг. Тодруулбал , МҮОНРТ- ийн захирал асан одоогийн тус телевизийн Үндэсний зөвлөлийн дарга Мянганбуугийн Наранбаатар 32 настай эмэгтэйг хүчиндэж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байж болзошгүй нөхцөл байдлыг цагдаагийн байгууллагаас мэдээллийн дагуу материалжуулан шалгаж эхэлсэн ч хэрэг хаагдсан гэх мэдээлэл бий. Эх сурвалжийн мэдээллээр, тухайн хохирогч эмэгтэй цагдаагийн хэлтэст өөрийн биеэр өргөдөл гаргасан боловч эргэн мэдүүлэг өгөхөөс цааргалаж байсан цагдаагийн алба хаагчидтай зүй бусаар харьцаж байсан гэх мэдээлэл ч байдаг. Тэгвэл тус эмэгтэй М.Наранбаатартай амрагийн харилцаатай байсан бөгөөд олноо “Худгийн мисс” гэх нэрээр алдаршсан “Нарны жим” ОАУСК-нд ч дүр бүтээж амжсан “сэтгүүлч ”эмэгтэй байдаг аж. МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан М.Наранбаатар бэлгийн дур хүслээ зүй бусаар хангасан, хүчингийн хэрэг үйлдсэн байж болзошгүй хэрэгтээ чичирхийлдэг хиймэл бэлэг эрхтэн ашиглаж, бэлгийн дур хүслээ зүй бусаар хангасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож тус “чичирхийлдэг хиймэл бэлэг эрхтэн” – ээ цонхоор шидэж гэмт хэргээ нуун дарагдуулахыг завдсан боловч хэргийн газрын үзлэг хойшлуулшгүй ажиллагаа явуулсан цагдаагийн алба хаагчид орон сууцны гаднаас түүнийг нь олж илрүүлсэн байдаг. Тухайн хэрэг гарсан өдөр М.Наранбаатар иргэн Б нар согтууруулах төрлийн ундаа хэрэглэсэн бөгөөд нэг удаа бэлгийн харьцаанд орсон харин иргэн Б-г унтаж байхад М.Наранбаатар нь хиймэл чичирхийлдэг бэлэг эрхтнээр дур хүслээ ёс бусаар хангахыг завдаж бүсгүйн биед халдаж байсан тул цагдаагийн байгууллагад хандсан гэх. Гэтэл өдгөө нам жим болон замхарсан асуудалд өргөдлөөр гомдол гаргасан эмэгтэй болох иргэн Б нь өргөдөл гомдлоо буцаан татаж гомдолгүй хэмээн тохиролцоонд хүрч хуулиййг гажуудуулжээ. Иргэн Б гэгч нь МҮОНРТ- ийн захирал асан одоогийн тус телевизийн Үндэсний зөвлөлийн дарга Мянганбуугийн Наранбаатартай амрагийн харилцаатай мөн М.Наранбаатараас санхүүгийн дэмжлэг авдаг тэр ч бүү хэл тухайн хэрэг учрал гарсан БЗД-т байрлалтай орон сууцыг М.Наранбаатар иргэн Б-д худалдан авч өгсөн гэх мэдээллийг өөрийн биеэр батлан өгч амьдарч байгаа байр унаж яваа автомашинаа авхуулж байсан “”Сайн ах”-тайгаа тохиролцоонд хүрсэн гэдгээ хэлж, өргөдлөө буцаан татжээ. Эд мөрийн баримтыг олж илрүүлэх явц буюу хэргийн газрын үзлэг, хойшлуулшгүй ажиллагаанд орон сууцны оршин суугчид ч гэрч болсон байдаг бол хохирогч гомдлоо татсан ч хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн тохиолдолд цагдаагийн байгууллага эцэслэн шалгах ёстой. Бид эргэн мэдээллэх болно.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ВАКЦИНД ХАМРАГДАХ НЬ ТА БИДНИЙ ХАМТЫН ХАРИУЦЛАГА ЮМ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МУИС-ийн Номын сангийн хоёрдугаар давхарт байрлах вакцинжуулалтын түр цэгийн үйл ажиллагаатай танилцаж, оюутан, залуусыг нэмэлт тундаа хамрагдахыг уриаллаа. Тэрбээр "Дельта вирусийн дөрөв дэх давлагаа зарим улс оронд явж байна. Хоёр хөршийн нөхцөл байдал ч амар биш байна. Монгол Улсын хувьд цаг алдалгүй вакцинжуулалт хийсэн учраас өнөөдөр хатуу хөл хориогүй байна. Тиймдээ ч бид хичээлийн шинэ жилээ эхлүүлсэн. Халдварын тохиолдол буурч, эмнэлгийн ачаалал тодорхой хэмжээнд багасч байна. Эхний хоёр тун вакцины үйлчлэл багасах үед гуравдугаар тунг хийлгэх нь маш чухал. Үүний үр дүнд бид энгийн амьдралдаа үе шаттайгаар шилжиж байна” гэв. Вакцинжуулалтын түр цэгт өчигдөр 600 гаруй оюутан дархлаажуулалтад хамрагджээ. Энэ долоо хоногт МУИС, АШУҮИС, ХААИС, ирэх долоо хоногт ШУТИС, МУБИС-д вакцинжуулалтын түр цэг ажиллуулах юм байна. Эдгээр цэгт зөвхөн оюутнууд төдийгүй багш, ажилтан, иргэд ч дархлаажуулалтад хамрагдах боломжтойг албаны төлөөлөл хэллээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дархлаажуулалтад хамрагдсан оюутнуудын төлөөлөлтэй уулзах үеэрээ цар тахал өдрөөс өдөрт буурч байгаа нь ид шид бус вакцины үр дүн. Тиймээс вакциндаа хамрагдах нь та бидний хамтын хариуцлага юм гэдгийг онцлоод “Оюутан, сурагчид маань зөвхөн өөрийн эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй, найзууддаа сурч боловсрох эрхийг, улс орны эдийн засаг, аж ахуйн нэгжүүдийг ажиллах боломжоор хангаж байгаа хэмээн хариуцлагатай хандаж гурав дахь тунд идэвхтэй хамрагдаарай” гэсэн юм. 18-40 насныхан гуравдугаар тунд хамрагдах идэвх сул байгаа гэсэн судалгаа байсан. Ийм учраас их, дээд сургуулиудад явуулын цэг ажиллууллаа. Вакцинд хамрагдах хувь эрс нэмэгдэж байна гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ. Вакцины түр цэгтэй танилцсаны дараагаар Ерөнхий сайд оюутан залуустай уулзаж, ярилцлаа.

ШАТАХУУН ИМПОРТЛОГЧ КОМПАНИУДЫН ХАРИУЦЛАГАГҮЙ ҮЙЛДЛЭЭС БОЛЖ ГУРВАН ИРГЭН ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДЛЭЭ

Шатахуун тээвэрлэдэг машинд цэвэрлэгээ хийж байгаад гурван иргэн яаралтай тусламжаар эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байна. Тодруулбал: Өчигдөр оройны 17:21 цагт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны “Задгай”-д шатахуун тээвэрлэгч автомашины шатахууны саванд гурван хүн цэвэрлэгээ хийж байгаад ухаан алдсан тухай дуудлага өчигдөр ОБЕГ-т иржээ. Аврах ангийн алба хаагчид 18:02 цагт очиход “Өсөх трейд” ХХК-ийн “Норд бенз” загварын шатахуун тээвэрлэгч автомашины 60 тонны багтаамжтай шатахууны савыг цэвэрлэж байсан иргэн Б /34 настай, эрэгтэй/, иргэн А /33 настай, эрэгтэй/, иргэн П /27 настай, эрэгтэй/ нар ухаан алдсан байсныг эсэн мэнд гаргаж НЯТТТ-д шилжүүлжээ.

Ц.НЯМДОРЖ:МОД ТАРИНА ГЭДЭГ БОЛ УРЛАГ

Монгол Улсын Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд боллоо. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж: "Мод тарих гэж хавар, намартаа бужигнаад л тарьдаг. Хамгийн гол асуудал нь арчилгаа, усалгаа. Олон жил Монголд мод тарих гэж оролдсон. Тарьсан мод нь дараа хавар, намартаа үхчихдэг. Ийм юм болох вий. Би 10 гаруй жил 300-аад модтой ноцолдож байгаа. Мод тарина гэдэг бол жижигхэн урлаг маягийн юм байгаа шүү. Өдөр шөнөгүй хөөцөлдөж, усалж тордож байдаг. Модыг нар руу харуулж тарьдаг гэх яриа хүртэл бий. Тиймээс сургалт сурталчилгаа явуулах, сэтгэл тавьж, хөөцөлдөх эзнээ олох, хамгийн гол нь усалгаа зэрэг онцгой анхаарах нь чухал. Тэрбум модыг 10 жилийн хугацаанд ямар газруудад тарихаа тооцоолох хэрэгтэй.

1 ... 238 239 240 241 242 243 244 245 246 ... 249