BREAKING NEWS
ДАРХАНЫ ЗАМЫН ТЕНДЕРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ЗТХЯ-НЫ ЗАРИМ АЛБАН ТУШААЛТНУУДЫН ӨРӨӨНД ЯГ ОДОО ПРОКУРОРЫН ЗӨВШӨӨРӨЛТЭЙГЭЭР НЭГЖЛЭГ ХИЙХ ГЭЖ БАЙНА

ДАРХАНЫ ЗАМЫН ТЕНДЕРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ЗТХЯ-НЫ ЗАРИМ АЛБАН ТУШААЛТНУУДЫН ӨРӨӨНД ЯГ ОДОО ПРОКУРОРЫН ЗӨВШӨӨРӨЛТЭЙГЭЭР НЭГЖЛЭГ ХИЙХ ГЭЖ БАЙНА

ГАШУУНСУХАЙТАД “ДОХ”-ТОЙ НЬ БАТЛАГДСАН ИРГЭН ХЯТАД ИРГЭН АЖ !!!

Гашуунсухайтын тээврийн жолоочдын нэгээс ДОХ илэрсэн гэх мэдээлэл түгээд буй. Тус шинжилгээний сорьцыг баталгаажуулахаар ажиллаж байгаа талаар ХӨСҮТ-өөс мэдээлээд байсан. Тэгвэл Гашуунсухайтаас ирсэн сорьцын баталгаажуулах шинжилгээний хариу эерэг буюу ДОХ-ын вирустэй гэж гарчээ. Дох-ын вирустай иргэн БНХАУ-ын иргэн гэх баттай мэдээлэл бидэнд ирлээ. Мөн эх сурвалжийн мэдээллээр тус иргэнийг ДОХ-ын вирусаар өвчилсөн гэдгийг ХУД-ийн ЭМТ өнгөрөгч 2021 оны 09-р сард шинжилж тогтоосон хэрнээ мэдээллийг өнөөг хүртэл нуун дарагдуулсан байж болзошгүй байна. Мөн эх сурвалжуудын мэдээллээр тухайн “Хятад” иргэний талаарх мэдээллийг нууцалж байгаа нь ҮАБ-д ч нөлөөлөхүйц асуудал хэмээж буй бөгөөд ХУД-ийн ЭМТ-ийн дарга н.Бодьцэцэг энэ мэдээллийг задруулахгүйн тулд БНХАУ-ын иргэнд шинжилгээ хийсэн эмчээ ажлаас нь үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэх мэдээлэл ч байна. Бид мэдээллийг нэхэн сурвалжлах болно.

УИХ-ЫН ГИШҮҮН А.АДЪЯАСҮРЭНГИЙН ХУВЬ ЭЗЭМШДЭГ КОМПАНИУДЫН “С” ЗӨВШӨӨРЛҮҮД ...

Уул уурхайн бизнест бусдын адил гар дүрж, нүүрс тээврийн олон компани шинээр байгуулж “С ЗӨВШӨӨРЛИЙН АВЛИГЫН ХЭРЭГ”-т нэр холбогдсон гишүүн А.Адъяасүрэн нь 2020 оны УИХ-ын сонгуулийн гуравдугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшиж 19076 хүний санал авч УИХ-ын гишүүнээр сонгогдсон.Түүнийг авилгын хэрэгт холбогдуулж болзошгүй гэгддэг С зөвшөөрлүүдийнх нь талаар мэдээлэе : Тэрээр УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ Өөрийн орлогоо 800 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 18 сая төгрөг. 1.5 тэрбум төгрөгөөр үнэлэх амины нэг, нийтийн хоёр орон сууц, нэг хашаа байшин, үйлчилгээний зориулалттай нэг байгууламжтай. 220 сая төгрөгийн “Lexus 570” автомашинтай. 100 сая төгрөгөөр үнэлэх өмчлөх эрхийн 270, 750 ам метр газартай бөгөөд 318.6 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дотоодын банк, санхүүгийн байгууллагад 700 сая төгрөгийн хадгаламжтай. 800 сая төгрөгийн авлага, 160.2 сая төгрөгийн зээлтэй. “Премиум кастомс” ХХК, “Тэнгри транс групп” ХХК, “Сан тээвэр групп” ХХК, “Ульгансар транс” ХХК, “Өлзийт зам трейд” ХХК, “Номгон Санчир групп” ХХК, “Топ транспорт” ХХК, “Топ капитал” ХХК, “Ти Эс Ти” мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, “ХАБ таны төлөө” ТББ-д хувь эзэмшдэг.Таван тусгай зөвшөөрөлтэй.Бэлэг, үйлчилгээ, өв залгамжлал, хандив, туслалцаа, хөнгөлөлт бүхий 80 сая төгрөгтэй гэж хөрөнгө орлогоо мэдүүлжээ. УИХ-ын болсоныхоо дараа тэрээр өөрийн нэр дээрх аж ахуй нэгжүүдээ бусдын нэр дээр шилжүүлчихсэн байдаг.Тэгвэл тэрээр С ЗӨВШӨӨРӨЛТЭЙ хэрхэн холбогддог вэ ...Түүний хувь эзэмшдэг “Топ транспорт” ХХК нь нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “JOC UNIWELL INDUSTRIAL Co.Ltd”-тай хамтран ажиллах JUI20200929 тоот тээврийн гэрээ байгуулж БНХАУ-ын хилийн боомтоор нүүрс тээвэрлэхээр болсон тул тээврийн хэрэгсэлийг бүртгүүлэх шаардлага үүссэн. Улмаар “Эрдэнэс таван толгой” ХК-тай 2019 оны 08 сарын 23-ны өдөр 1,000,000 тонн коксжих нүүрс худалдах, худалдан авах ETT-2019/642 тоот гэрээ байгуулан “Топ Транспорт” ХХК-ийн 14 ширхэг тээврийн хэрэгслийг “ЭТТ-ЦХ” чиглэлийн ачилтанд бүртгэл хийлгэжээ. А.Адъяасүрэн гишүүний хувь эзэмшдэг хэмээн бүртгүүлсэн “Топ-транспорт” ХХК нь Дорноговь аймгийн ХАНГИ, БНХАУ-ын МАНДАЛ боомтоор хил нэвтрэх “С ” зөвшөөрлийг 2019 оны III улиралд 23 , VI улиралд 21 удаа гаруулан авчээ. Мөн Гашуун Сухайт-Ганц мод боомтын чиглэлд 2019 оны IV улиралд "С" төрлийн зөвшөөрлийн бичиг олгосон мэдээлэлд А.Адъяасүрэн гишүүний хувь эзэмшдэг хэмээн мэдүүлсэн “Сан тээвэр групп” ХХК 232, “Топ транспорт” ХХК 35, “Тэнгри транс групп” ХХК -247, “Ульгансар” ХХК -195 –ийг тус тус С зөвшөөрөл олгосон гэж бүртгэгджээ. Тэрээр өөрийн хувь эзэмшдэг “Топ транспорт” компаниа 2020 оны 08 дугаар сард А.Санчир, А.Амгалан нарын нэр дээр шилжүүлжээ... Их ашиг олдог уул уурхайн бизнесээсээ яагаад өөрийгөө татах болов. С зөвшөөрлийн АВЛИГЫН ХЭРГЭЭС нэрээ цэвэрлэх гэсэн оролдлого уу, эсвэл өөр бизнес хүч үзэх гэж байна уу гэх хардлага төрүүлсээр хариултгүй байсаар байгаа юм.

ОРОН НУТАГТ 47-Н НАСТАЙ ЭРЭГТЭЙ ӨӨРИЙГӨӨ БУУДАН ХОРООЖЭЭ

Говь- Алтай аймгийн Бигэр суманд тээврийн хэрэгслийнхээ хажууд хүн өөрийгөө буудаж нас барсан байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Цагдаагийн байгууллагын шалгалтаар тус аймгийн Есөнбулаг сумын харъяалалтай 47-н настай эрэгтэй М.М галт зэвсгээр өөрийнхөө эрүүн дороос буудаж нас барсан нь эхний байдлаар тогтоогджээ.Хэргийг Говь-Алтай аймаг дах цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна

АРХИДАН СОГТУУРСАН ЗАЛУУС КАРАОКЕ-Д НЭГНИЙХЭЭ АМИНД ХҮРЧЭЭ

Хөл хорио цар тахлаас шалтгаалан хаалттай шахуу удсан үйлчилгээний байгууллагууд цагийн хязгаарлалтаас гарч үйл ажиллагаагаа явуулж эхлээд байгаа. Залуус ч үүр цайтал үйлчлүүлж архидан согтуурч түүнээс шалтгаалан гарах гэмт хэрэг зөрчилд холбогдож шалгагдах асуудал ч ихсэж байна. Тэгвэл караокед үйлчлүүлж байсан иргэд нэгнийхээ амь насыг хохироосон харамсалтай хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал : Бзд-т байрлалтай “Алтан цайз” гэх караокед өнгөрсөн шөнө буюу энэ оны 03-р сарын 14-нд БЗД-ийн харъяат 32 настай эрэгтэй Н-ыг Дорноговь аймгийн харъяат 32 настай эрэгтэй Г архи согтууруулах төрлийн ундаа хэрэглэсэн байх үедээ цээжин тус газарт нь хутгалж амь насыг нь хохироосон байна. Сэрэмжлүүлэхэд : Иргэд архидан согтуурч нэгнийхээ амь нас эрүүл мэндийг хохироох болон болзошгүй гэмт хэргээс сэрэмж сонортой ажиллахыг үйлчилгээний байгууллагууд зайлшгүй анхаарах шаардлагатай байна.

1 ... 236 237 238 239 240 241 242 243 244 ... 249