ХӨГЖЛИЙН БАНКНААС АВСАН 11.6 САЯ АМ ДОЛЛАРЫН ЗЭЭЛИЙГ ИРЭЭДҮЙД БИЙ БОЛОХ ОРЛОГООР БАРЬЦААЛЖ АВСАН БӨГӨӨД 60-ААС ИЛҮҮ ХУВИЙГ ЗОРИУЛАЛТЫН БУСААР ЗАРЦУУЛСАН ЭРХМҮҮД ХЭН ХЭН БАЙВ

Тодруулбал: 2017 онд  11.6 сая ам долларын зээл Хөгжлийн банкнаас авсан Бэрэн групп компани нь Тухайн үед Хотын дарга асан Э.Бат-Үүл,

 Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ 


ТОСК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Гантулга нартай нэр холбогддог тэгвэл тус Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан нь шалгалтын явцад тогтоогдоод байна. Тус компани Сүхбаатар дүүргийн 7-р хорооллын 720 айл болон 120 айлын орон сууцны хороолол барих төсөл хэрэгжүүлэхээр 2017 онд нийт 11.6 сая ам долларын зээл авсан бөгөөд. Уг зээлийнхээ 60-аас илүү хувь буюу 7.5 сая ам долларыг зориулалтын бусаар ашигласныг холбогдох байгууллагууд тогтоожээ.
Зээлийн хугацаа 2020 онд дууссан бөгөөд Хөгжлийн банкнаас 2022 оны 1 дүгээр сард шүүхэд шилжүүлсэн тус компани зээлийн 8.7 тэрбумыг Ирээдүйд бий болох орлогоор барьцаалж зээл авсан байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.