10 ХҮНИЙГ ОДООГООР ‘’ХӨГЖЛИЙН БАНК’’-ТАЙ ХОЛБОГДУУЛАН ЯЛЛАГДАГЧААР ТАТААД БАЙНА

Нийслэлийн прокурорын газраас “Хөгжлийн банк”-тай  холбоотойгоор нэр бүхий 12 хүнд холбогдох таслан сэргийлэх арга хэмжээ авах саналын дагуу Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх одоогоор нийт 10 хүнд буюу Б.Батбаяр, Ч.Мөнхбаяр, А.Ариунболд, Б.Чойжилжалбуу, Б.Шинэбаатар, Ч.Энхбат, Ц.Баатарбилэг, Ц.Ууганбаяр, Д.Дэлгэрсайхан эдгээр хүмүүст яллагдагчаар татах, таслан сэргийлэх арга хэмжээг шүүх аваад байна. 

Б.Мөнхтөрд холбогдох шүүх хурал өнөөдөр товлогдсон. Н.Мөнхбатад холбогдох шүүх хуралдааны явцад өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчид дахин татгалзсан. Асуудлыг тухайн дүүргийн ерөнхий шүүгч шийдвэрлэх хүртэлх хугацаагаар түр хойшилсон. 

Нийслэлийн прокурорын газраас Х.Бат-Эрдэнэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн 1.2-т зааснаар гэрчийг дарамталж, сүрдүүлсэн, үндэслэл бүхий баримт байгаа гэсэн үндэслэлээр уг санал ирсэн. Шүүх уг үндэслэл нь тогтоогдоогүй хэмээн үзсэн тул прокурорын саналыг хүлээн авахаас татгалзан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн аж.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.