“ХААН БАНК” БОЛОН “ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК”-ЫГ ТУС ТУС ЗАЛИЛСАН ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙСАН ИРГЭН ОРГОН ЗАЙЛЖЭЭ

Тодруулбал иргэн Б.Бямбадорж \32 настай эрэгтэй \ 2021 оны тавдугаар сарын 25-нд бүлэглэх замаар худалдаа хөгжлийн банкны Шангри-Ла дахь салбараас хоёр сая ам доллар бэлнээр залилсан хэрэгт шалгагдаж байжээ. Хэргийн мөрдөн байцаалт дундуур Б.Бямбадоржийг шүүхээс батлан даалтад гаргаж гадуур байцаах үеэр оргосон байна. Эрэн хайх ажиллагааны үеэр хүнгүй орхиж явсан Land Cruiser маркийн автомашин дотроос 1.1 сая ам.долларыг нь олсон бөгөөд. Харин үлдсэн 900 сая ам.доллар нь одоо хүртэл олдоогүй байгаа юм байна. 

Уг этгээд өмнө нь хятад иргэний бичиг баримт ашиглан Хаан банкнаас 1.3 тэрбум төгрөг залилж байсан бөгөөд ямар нэг ял хүлээгээгүй байсан нь хачирхалтай. Мөн түүний нэр дээр залилангийн шинжтэй олон хэрэг байгаа бөгөөд нийт дүн нь хамгийн багадаа 20 сая төгрөгт хүрч байгаа ч тухайн заллигч этгээд мөрдөн байцаагдаж байх үедээ ийнхүү оргон зайлсан байгаа нь энэ хэргийн цаана нөлөө бүхий хүн байна уу? Гэсэн хардлага төрүүлэхэд хүрээд байгаа бололтой.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.