Л.ЭНХ-АМГАЛАН САЙД САЙД ЧАНАРГҮЙ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫГ ХААХААР БОЛЖЭЭ

2000 оноос улсын болон хувийн хэвшлийн их,  дээд сургуулиуд борооны дараах мөөг шиг олширсон.

Үүнийг дагаад хүн бүр дээд боловсрол эзэмших нь нээлттэй болсон ч чанаргүй боловсролыг олгож эхэлсэн. Нийгэм дэх эрэлтээсээ давсан чанаргүй сэхээтнүүдийг хөдөлмөрийн зах зээл рүү нийлүүлээд өдгөө 20-иод жилийн нүүрийг үзээд байна.Гадны улс орнуудтай харьцуулахад манай улсын хүн амд ноогдох их, дээд сургуулийн тоо хэдэн арав дахин их.Манай улсын хэмжээнд   үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулийн 18 нь төрийн өмчийнх, үлдсэн 75 хувь нь хувийн хэвшлийн зургаа нь коллежид багтдаг байна. Одоогоор магадлан итгэмжлэгдээгүй 14 сургууль үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар байгаа аж. Боловсролын чанарыг сайжруулж хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдсан мэргэжлээр төгсгөх тал дээр анхаарах нь зүйн хэрэг.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.