ӨМНӨГОВЬ АЙМГИЙН МАН-ЫН ХОРООНЫ ДАРГААР Х.МАНДАХБАЯРЫГ СОНГОЛОО

Өчигдөр /2022.02.16/ Өмнөговь аймгийн МАН-ын хорооны даргаар МАН-ын Бага хурлын гишүүн, "Эрхэт Монгол групп"-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Х.Мандахбаяр олонхийн саналаар сонголоо.

Тэрээр УИХ-ын гишүүн Н.Наранбаатараас намын хорооны тамга, тэмдгээ хүлээж авлаа. 

Х.Мандахбаяр нь 2012 оны 7 дугаар сард МАН-д гишүүнээр элсэн 2013 оноос Өмнөговь аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгч, 2013-2015 онд МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Говийн бүс хариуцсан нарийн бичгийн дарга, 2017 оны 1 сараас 2017 оны 12 сард Өмнөговь аймгийн МАН-ын орон тооны дэд даргаар ажиллаж байсан бөгөөд 2013, 2017, 2020, 2022 онд Монгол Ардын намын Бага хурлын гишүүнээр тус тус сонгогдож байсан юм. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.