100 САЯ ТӨГРӨГӨӨР ПРОГРАММ ШИНЭЧЛЭХ ХЭРЭГ БАЙНА УУ? О.ГАНБААТАР ДАРГАА!!!

 

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобуснуудын дийлэнх нь өнгө  үзэмж муу,  ашиглалтын хугацаа дууссан тээврийн хэрэгсэл байдаг. Нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа иргэд өвлийн хүйтэнд, хүйтэн автобусанд чихэлдэж, тав тухгүй зорчиж  заримдаа тохиолдолд автобустайгаа хамт шатаж, осолдсоор байгаа нь өнөөгийг үнэн дүр төрх. Нийтийн тээврийн автобус мөргөлдсөн, Энхтайвны гүүрэн дээрээс автобус унасан, зам дээр хүн мөрөгсөн, автобус шатсан гээд тоочоод байвал нийтийн тээвэртэй холбоотой  осол, аваар гээд  дурьдаад байвал асуудал дуусахгүй.


Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын даргаар Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгч О.Ганбаатар ажилладаг бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 14-нд 100 сая төгрөгөөр “САНХҮҮГИЙН ПРОГРАММ ШИНЭЧЛЭХ” гэсэн агуулга бүхий тендер зарлажээ байгаа нь олны анхаарал татаад байна.  Одоогоор тус авто бааз нь 130 автобус, 500 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.