СУРАГЧДЫН ХИЧЭЭЛИЙН ХУВИАРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХААР САНАЛ АСУУЛГА ЯВУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд Их тойрууд байрлаж буй сургуулиудын хичээл эхлэх цагийг өөрчлөх хувилбар яригдаж байна.

Энэ талаарх саналыг Нийслэлийн Боловсролын газраас нэгдүгээр сарын 10-нд танилцуулсан бөгөөд Их тойрууд байршилтай төрийн болон хувийн хэвшлийн сургуулиудын хичээлийн эхлэх цагийг 07:45, 08:15 болгохоор тусгаснаа мэдээлсэн.

Одоогоор эцсийн шийдвэр гараагүй байгаа юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас "Их тойруу болон Яармагт байрлалтай, түгжрэлд нөлөөлдөг 59 сургуулийн хичээл эхлэх, тарах цагт өөрчлөлт оруулах, энэ зохицуулалтын дагуу нийслэл дэх аж ахуйн нэгж, байгууллагын ажил эхлэх, дуусах цагийг уян хатан болгох тухай санал асуулга авна. Санал асуулгыг өнөөдрийн 14:00 цагаас хоёрдугаар сарын 18-ны баасан гарагийн 14:00 цаг хүртэл ulaanbaatar.mn сайтаар дамжуулан явуулна гэлээ.

Судалгаагаар нийслэлийн авто замын түгжрэлийн 20 хувь нь сургууль, цэцэрлэгтэй холбоотой байгаа аж.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.