ИРЭХ 5 САРЫН 1-ЭЭС БҮХ НАСНЫ ИРГЭНИЙГ УРЬДЧИЛСАН ҮЗЛЭГТ ХАМРУУЛНА

ЗГ-н  ээлжит хуралдаан үргэлжлэн төлвөлсөн асуудлуудаараа хуралдаж байгаа бөгөөд гарсан шийдвэрүүдээс танилцуулж байна.

Хуралдаанаар, ковидын үеийн санхүүгийн зарцуулалтад хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Сангийн сайд Б.Жавхланд даалгаж. Улмаар 2022 оны 5-р сарын 1-нээс иргэн бүрийг эрүүл мэндийн эрт илрүүлэлтийн урьдчилсан үзлэг,  шинжилгээнд хамруулах үүргийг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод даалгалаа.

Мөн эрүүл мэндийн даатгалын санд 60,8 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн ба тавдугаар сарын 1-нээс нийт иргэнийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулах

 Сүүлийн хоёр жилд иргэд цар тахалд өртсөн, нас баралтын шалтгаан болсон таван өвчнийг эрт илрүүлэх зорилготой. Бүх насны иргэдийг хамруулсан эрхтэн тогтолцоонд шинжилгээ хийж, үзлэгт хамруулах ажлыг бэлтгэж байгаа гэв. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.