НАЙЗ ОХИНООСОО САЛЖ СЭТГЭЛЭЭР УНАСАН ИРГЭН ӨӨР ДЭЭРЭЭ БЕНЗИН АСГАЖ ШАТААХЫГ ЗАВДЛАА

Дорноговь аймагт энэ сарын 13-ны өдөр /2022.02.13/ 19 настай иргэн О савтай бензин өөр дээрээ асгаж амиа хорлохыг завдсан хэрэг гарсан байна.

Тэрээр тус өдөр найз охиноосоо салж сэтгэлээр унасан учир уг үйлдлийг гаргасан хэмээн мэдүүлжээ. Эмнэлэг, цагдаагийн холбогдох алба хаагчид шуурхай арга хэмжээ авч чадсан тул хүүгийн биеийн байдал одоогоор хэвийн байгаа аж.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.