“ЭРДЭНЭС МОНГОЛ”ХХК-ИЙН УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ГЭМТ ХЭРЭГТНИЙГ АЖИЛЛУУЛСААР Л

Авлигатай тэмцэх газраас чиглэлээр “Эрдэнэс Монгол” ХК-д төрийн албанаас чөлөөлөгдсөн, халагдсан, авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгэгдсэн этгээдийг томилохгүй байх талаар удаа дараа сануулсан ч үл ойшоон Н.Нарангэрэл “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирлын албан тушаалд ажилласаар байна.Тэрээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 3 72 дугаар шийтгэх тогтоолоор ял шийтгэгдсэн.

Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа:

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлсэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны “Санхүүгийн хямралтай үед эмзэг бүлгийн иргэдэд боловсролын үйлчилгээг хүргэх төсөл”-ийн 340000031201 тоот тусгай дансанд хуримтлагдсан хүүгийн орлого болох 14.840.287 төгрөгөөс 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Стандарт ассет консалтинг” ХХК-ийн Хас банкан дахь 5001147613 тоот данс руу “Сургалтын семинар” нэрээр 13.400.000 төгрөгийг шилжүүлэн хувьдаа завшиж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон байна.Төрийн албанд хашиж байхдаа ял шийтгэгдсэн этгээдийг “Эрдэнэс Монгол” ХХК-д удирдах албан тушаалд томилсон нь 3.1.11-д заасан “олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэх ойлгогдохуйц” нөхцлийг үүсгэсэн. Энэ мэт хуулийг үл ойшоон данхалзаж буй эрх мэдэлтнүүдэд төр төмөр нүүрээ харуулах цаг нь нэгэнт иржээ.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.