ГАДААДААС ИРСЭН ИЛ ЗАХИДАЛААС “ ОМИКРОН’’ ХАЛДВАР АВЧЭЭ

Хятад улсад нэгэн эмэгтэй гадаадаас хүлээж авсан шуудангаа задалсны дараа "Омикрон"-ны халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд иргэдийг гадаадаас бараа бүтээгдэхүүн захиалахгүй байхыг уриалж байна.

Захидлын гадаргуу болон дотор талаас вирус илэрсэн аж. Ижил төрлийн захидлуудыг шинжилж үзэхэд  таваас нь коронавирус илэрчээ.

Иймээс тус эмэгтэй нь өөр улсаас ирсэн шуудангаар дамжуулан халдвар авсан байхыг үгүйсгэх аргагүй гэж Бээжингийн Өвчний хяналтын төвөөс мэдэгдсэн юм.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.