ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮД АР ГЭРИЙН ДАРАМТААС БОЛЖ АМИА ХОРЛОХ Нь ИХСЭХ ХАНДЛАГТАЙ БАЙНА

Өсвөр насны хүүхдүүд ар гэрийн дарамтаас болж амиа хорлох хандлага ихсэж байна. Мөн баярын өдөрүүд үргэлжилж буй эдгээр өдрүүдэд иргэд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ орон сууцны дээврээс үсрэх, цаашлаад амиа алдах нь ихсэх боллоо. Иймд цагдаагийн алба хаагчид харьяа дүүрэг, хорооны орон сууцны барилгуудын дээвэрт шалгалт хийж, хаалганы цоожыг шалгаж эхэлжээ.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст ирсэн шаардлагын дагуу тухайн орчимд байрлалтай орон сууцны дээврийн хаалганы цоожыг шалгаж ажиллаж байна.


Дээврийн хаалгыг түгжих сайн ч гэсэн амиа хорлох олон арга зам бии. Тиймээс гэр бүлийн хүчирхийлэл цаашлаад сэтгэл санаа тайван биш гадуурхагдаж байгаа хүүхдүүддээ анхаарал хандуулах цаг нэгэнт болжээ

 

 


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.