ХЯТАД УЛС МОНГОЛ-ОРОСЫГ ХОЛБОСОН ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙГ ЗОГСООСНЫ МАРГААШ ОРОСЫН ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА МОНГОЛД ИРЛЭЭ

Хятадууд Эрээний боомтоор Монгол руу нэвтэрдэг авто тээврийг зогсоогоод удаж байна.Харин төмөр замын тээврийг зогсоож чадаагүй юм.

                  Мэдээ.МН

Учир нь энэ төмөр зам зөвхөн Монголын өмч биш Орос Монголын хамтын өмч юм.Үүний ачаар Монгол улс ачаа бараагаар тасраагүй өдий хүрсэн.

               Монгол Улсын Ерөнхийлөгчид ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга В.В. Герасимов бараалхав

Гэтэл байдал эвгүйтэж Оросын засгийн газрын орлогч сайд В.В.Абранченко Монгол айлчилж Монгол дахь Хятадын зээлээр баригдах усан цахилгаан станц нь Байгаль нуурт сөрөг нөлөөтэй.Энэ асуудлаар хандуулахаар болсны дараа хамтарсан төмөр замын тээвэрлэлтийг зогсоолоо.Ийнхүү Хятад Оростой хилэлдэг боомтуудаа хааж байгаа аж.ОХУ-ын ЗХЖШ-ын дарга В.В.Герасимов Монголд айлчилж байна.Хятадын экспанс хурдан байгаа нь ийн харагдаж байна.Хятад , Оросын далд эвлэрэшгүй зөрчил ийн харагдаж буй. Жинхэнэ том асуудал одоо л эхэлж байх шиг. Манай улс Хятадаас хэт хамааралтай байхаа больж аж үйлдвэржин тусгаар улс гэдгээ харуулах цаг нь нэгэнт иржээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.