ТӨРСӨН ЭЦЭГ НЬ ГУРВАН ХҮҮХДЭЭ БУУДАЖ ХӨНӨӨГӨӨД ӨӨРӨӨ АМИА ЕГҮҮТГЭЖЭЭ

Баянхонгор аймагт төрсөн эцэг нь гурван хүүхдээ буудаж хөнөөгөөд өөрөө амиа егүүтгэсэн хэрэг гарчээ.

Хэргийг тодруулбал: Өнгөрсөн шөнө буюу 2021/11/25-д төрсөн эцэг нь гурван хүүхдээ буудаж хөнөөгөөд, амиа хорлосон хэрэг өчигдөр Баянхонгор аймагт гарчээ. Энэ талаарх дуудлага цагдаагийн байгууллагад 02.40 цагийн орчимд ирсэн байна. 

Тус иргэн нь 41 настай Б нь согтуурсан үедээ салсан эхнэртэйгээ маргалдаж, төрсөн хүүхдүүд болох 7 настай эмэгтэй Н, есөн настай эрэгтэй Д, 14 настай эрэгтэй Д нарыг буудаж хөнөөгөөд дараа нь өөрийнхөө толгой тус газарт буудан амиа егүүтгэсэн байна. Түүний хэрэглэсэн буу нь бүртгэлгүй буу байжээ. Хэргийг Баянхонгораймгийн цагдаагийн газарт шалгаж байна.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.