НИЙСЛЭЛИЙН 97-Р СУРГУУЛИЙН 40 ГАРУЙ СУРАГЧ НЭГНИЙГЭЭ БҮЛЭГЛЭН ЗОДОЖ, ХҮНД ГЭМТЭЛ УЧРУУЛЖЭЭ

Нийслэлийн 97-р сургуулийн 40 гаруй сурагч нэгнийгээ бүлэглэн зодсон хэрэг гарсан талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдлаа. 

Хэргийг тодруулбал:БЗД-ийн цагдаагийн газарт есдүгээр ангийн сурагч хүүхдүүдэд зодуулсан гэх мэдээлэл ирсэн. Уг гомдол, өргөдлийн дагуу цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Хохирогч хүүхдийг шүүх эмнэлэгт үзүүлнэ. Цахим сүлжээнд 30-40 хүүхэд бүлэглэж нэг хүүхдийг зодсон гэх мэдээлэл цацагдаж байна. Урьдчилсан байдлаар дөрвөн хүүхэд зодсон нь тогтоогдсон байна. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байна.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.