УИХ-ЫН ГИШҮҮН Ч.ХҮРЭЛБААТАР АРДАА ЯМАР НЭГ АШИГ СОНИРХОЛ АГУУЛЖ БАЙГАА ЮУ

         Сангийн сайдын суудлаас бууснаасаа хойш арван сар амандаа ус балгасан аятай чимээгүй байсан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар саяхнаас ам нээж эхэлсэн. Ингэхдээ “Савада Холдинг” компани Хаан банкны 41.3 хувийн хувьцаагаа зарахаар болсон асуудалтай холбогдуулж ам нээж эхэлсэн нь анхаарал татаж байгаа Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар УИХ-ын чуулган, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр Хаан банкны хувьцаа зарагдах гэж байгаа асуудлыг л хөндөх болсон нь ардаа ямар нэг ашиг сонирхол агуулж байна гэх хардлагыг төрүүлж байна.

Монголын нөлөө бүхий улстөрчид, бизнесийн томчууд буюу Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны “эзэн”, Нийслэлийн засаг дарга Л.Сумъяабазар, Худалдаа, хөгжлийн банкны эзэн, “Сахал” хочит Д.Эрдэнэбилэг, Таванбогд группын эзэн Ц.Баатарсайхан нар жил гаруйн өмнөөс орон даяар 2.7 сая харилцагчтай Хаан банкны 41.3 хувийн хувьцааг өөрийн болгохын төлөө “Зодолдож” эхэлсэн гэх. 

Харин сүүлийн үед дээрх эрхмүүд хоёр талд хуваагдаж, хотын дарга Д.Сумъяабазар, “Сахал” хочит Д.Эрдэнэбилэг нар нэг талд, нөгөө талд “Таванбогд”-ын Ц.Баатарсайхан нар гарсан гэх мэдээлэл бий. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.